Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 10-р сарын 20 өдөр
Ulaanbaatar city
“ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО”-ЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ" УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ
“КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН 7.1.2-Т ЗААСНААР КОВИДЫН ДАРААХ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БОЛОН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ ЗОРИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨМӨР ЗАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.1, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.1 ДЭХ ХЭСЭГ, ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО”-ЫН 4.1.2 ЗААЛТЫГ ТУС ТУС ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордоос хилийн боомт хүрэх ачаа тээврийн зориулалттай төмөр замын шугамын цариг нь импортлогч оронд тавигдсан царигтай тохирч байхаар бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж, ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л. Оюун-Эрдэнэ/-д даалгасугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд үүрэг болгосугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл

Төслийн хэрэглэгчид

Г. Баярмаа

Б. ПҮРЭВДОРЖ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх