Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 6-р сарын 22 өдөр
Ulaanbaatar city
ХУУЛИЙН ДАВХАРДАЛ, ХИЙДЭЛ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ ЗОРИЛГООР БОЛОВСРУУЛСАН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хуульд дараах агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/9 дүгээр зүйлийн 9.3.6, 9.3.7 дахь заалт: “9.3.6.улсын арслан цолтой бөх ес даван түрүүлбэл улсын аварга; 9.3.7.улсын аварга цолтой бөх ес даван түрүүлбэл улсын даян аварга;”
2/9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэг: “9.9.Бүх цэргийн баяр наадмыг жилд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр 256 хүртэлх бөх барилдуулахаар зохион байгуулж болно. Бүх цэргийн баяр наадамд олгох цолыг аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд цэргийн начин, зургаа давсан бөхөд цэргийн харцага, үзүүрлэсэн бөхөд цэргийн заан, түрүүлсэн бөхөд цэргийн арслан цолыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.”
3/21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг: “21.5.Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна.”
2 дугаар зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “аймгийн арслан цол олгоно.” гэсний дараа “Аймгийн тэгш ойн баяр наадамд 256 хүртэлх бөх барилдаж болно.” гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн “дөрөв, түүнээс дээш давсан бөх,” гэсний дараа “9.5, 9.9-д заасан аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөх,” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “9.8.Улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулна.”
4 дүгээр зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.6, 9.3.7, 9.3.8, 9.3.9, 9.3.10, 9.3.11 дэх заалтын дугаарыг “9.3.8, 9.3.9, 9.3.10, 9.3.11, 9.3.12, 9.3.13” гэж өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
5. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
6. Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
7. Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны зарчмын зөрүүтэй саналын томьёолол
8. Эцсийн хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооноос бэлтгэсэн талаарх танилцуулга
9. Эцсийн хэлэлцүүлэг -Төслийн эцсийн хувилбар

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх