Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 6-р сарын 27 өдөр
Ulaanbaatar city
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл
1
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.ЭНЭ ХУУЛИЙН ЗОРИЛТ НЬ ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛ, ТҮҮНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ, ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙГ ТАНДАХ, ӨВЧИН, ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАМГААЛАХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХТАЙ ХОЛБОГДОХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХАД ОРШИНО.
2 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ
2.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ НЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ, СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ, БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ЭДГЭЭР ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН ГАРГАСАН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БУСАД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН АКТААС БҮРДЭНЭ.
2.2.МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ЭНЭ ХУУЛЬД ЗААСНААС ӨӨРӨӨР ЗААСАН БОЛ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨНӨ.
2.3.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДАЛ ҮҮССЭН НӨХЦӨЛД “ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРЭМ”-ИЙГ ЧИГЛЭЛ БОЛГОЖ АЖИЛЛАНА.
3 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
3.1.ЭНЭ ХУУЛЬД ХЭРЭГЛЭСЭН ДАРААХ НЭР ТОМЬЁОГ ДООР ДУРДСАН УТГААР ОЙЛГОНО:
3.1.1.“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД” ГЭЖ ХҮН, БАЙГАЛЬ, НИЙГМИЙН ЗОХИЦЛЫГ ХАНГАСНААР ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, ДЭМЖИХ, ӨВЧИН, ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АМЬДРАХ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХУВЬ ХҮН, ХАМТ ОЛОН, БАЙГУУЛЛАГА, САЛБАР ХООРОНДЫН ЗОХИЦУУЛАЛТТАЙ, НОТОЛГООНД СУУРИЛСАН НИЙТЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭГ;
3.1.2.“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” ГЭЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 13.2-Т ЗААСНЫГ;
3.1.3.“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДАЛ” ГЭЖ ХҮНИЙ БОЛОН ЗООНОЗЫН ШАЛТГААНТ ХАЛДВАРТ ӨВЧИН, ШАЛТГААН ТОДОРХОЙГҮЙ ӨВЧЛӨЛ, ХИМИ, ЦАЦРАГИЙН ОСОЛ, ХОРДЛОГО, ДЭГДЭЛТИЙН ҮЕД ХҮН АМ ӨРТӨХ, ӨВЧЛӨХ, УЛС БОЛОН ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН НӨӨЦ, БОЛОМЖООС ДАВСАН ХОХИРОЛ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ТОХИОЛДЛЫГ;
3.1.4.“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ” ГЭЖ ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХЯНАХ, БЭХЖҮҮЛЭХ, ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛИЙГ ХЭВШҮҮЛЭХ, ЭРҮҮЛ АМЬДРАХ ОРЧИН, НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ;
3.1.5."ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ" ГЭЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 3.1.2-Д ЗААСНЫГ;
3.1.6.“ТАНДАЛТ” ГЭЖ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨХ ЭЕРЭГ, СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ АЖИГЛАХ, СУДЛАХ, МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮНЭЛЭХ, МЭДЭЭЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ;
3.1.7.“ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ” ГЭЖ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ТОДОРХОЙЛЖ, ӨВЧИНД ӨРТӨХ МАГАДЛАЛЫГ ТООЦОН, ӨРТСӨН ТОХИОЛДОЛД ГАРЧ БОЛОХ ҮР ДАГАВРЫГ ЧАНАР, ТООН ҮЗҮҮЛЭЛТ, СУДАЛГААНЫ АРГААР ҮНЭЛЭХ ЯВЦЫГ;
3.1.8.“ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ” ГЭЖ ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН 3.1.9-Д ЗААСНЫГ;
3.1.9.“ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” ГЭЖ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНД ҮНДЭСЛЭН ТУХАЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ;
3.1.10.“ТОХИОЛДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО” ГЭЖ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ҮЕД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГЫН ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГААГ;
3.1.11.“ЭРТ ИЛРҮҮЛЭГ” ГЭЖ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭЭГҮЙ ХҮН АМЫГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООНД ХАМРУУЛАН ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛ, ӨВЧИН, ЭМГЭГИЙГ ИЛРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ;
3.1.12.“ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛ” ГЭЖ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛЖ, СӨРӨГ ҮР ДАГАВАР ҮҮСГЭГЧИЙГ;
3.1.13.“ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ” ГЭЖ ХҮН АМЫГ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ АРГА БАРИЛД СУРГАХ, ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ЗОРИЛГООР МЭДЛЭГ ОЛГОХ, ДАДАЛ ХЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ;
3.1.14.“ЗООНОЗЫН ХАЛДВАР” ГЭЖ МАЛ, АМЬТАН, ШАВЖ, МЭРЭГЧ, ДАМЖУУЛАГЧААС ХҮНД ХАЛДВАРЛАДАГ ХАЛДВАРЫГ;
3.1.15.“САЙН ДУРЫН АЖИЛТАН” ГЭЖ НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ӨӨРИЙН ЦАГ БОЛОН ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨ ЗОРИУЛАХ ЗАМААР ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БАЙГАА ХҮНИЙГ;
3.1.16.“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН” ГЭЖ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭРГЭЖИЛТЭН БОЛОН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ БУСАД АЖИЛТНЫГ;
3.1.17.“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭРГЭЖИЛТЭН” ГЭЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ТӨГССӨН МЭРГЭЖИЛТНИЙГ;
3.1.18.“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БУСАД АЖИЛТАН” ГЭЖ ЭНЭ ХУУЛИЙН 7.1.1-7.1.3-Д ЗААСАН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАДАГ БУСАД АЖИЛТНЫГ;
3.1.19.“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГЖ, АЛБА” ГЭЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 15.1.4, 15.1.7, 15.1.11-15.1.13-Т ЗААСАН БАЙГУУЛЛАГА, ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ, АЖИЛТАНД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЧИГЛЭЛ ӨГӨХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БҮТЦИЙГ;
3.1.20.“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН САН” ГЭЖ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛЖ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ ЗОРИЛГО БҮХИЙ МЭДЭЭЛЛИЙН САНГ;
3.1.21.“ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО” ГЭДГИЙГ ШИЙДВЭР ГАРГАХ ПРОЦЕССЫН ТАЛААР ОЛОН НИЙТ МӨН АШИГ СОНИРХОЛ БҮХИЙ БҮЛЭГТ МЭДЭЭЛЭН, ТЭДЭНТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙН, ЗӨВЛӨЛДӨХ ЯВДАЛ ГЭЖ ОЙЛГОНО.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
4.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХЭД ДАРААХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА:
4.1.1.ИЛ ТОД, ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ, ЧАНАРТАЙ БАЙХ;
4.1.2.ӨМЧИЙН ОЛОН ХУВИЛБАРТАЙ БАЙХ;
4.1.3.ШИНЖЛЭХ УХААНЫ НОТОЛГООНД СУУРИЛАХ;
4.1.4.ТӨР, ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУЛГУУРЛАХ;
4.1.5.ҮНДЭСНИЙ ОНЦЛОГ, УЛАМЖЛАЛД СУУРИЛАН ОЛОН УЛСЫН ЖИШИГ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГАД НИЙЦСЭН БАЙХ;
4.1.6.ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТААС АНГИД, ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЛЭХ;
4.1.7.ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО, САЙН ДУРЫН АЖИЛТНЫ ХУВЬ НЭМРИЙГ ЧУХАЛЧЛАХ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, ЧИГЛЭЛ
5 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
5.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ДАРААХ ТӨРӨЛТЭЙ БАЙНА:
5.1.1.ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ХЯНАЛТ;
5.1.2.ОРЧИН ЭРҮҮЛ МЭНД;
5.1.3.ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД;
5.1.4.ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ШИМ СУДЛАЛ;
5.1.5.НИЙГЭМ, СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД;
5.1.6.ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД;
5.1.7.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИ;
5.1.8.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ.
5.2.ЭНЭ ХУУЛИЙН 5.1-Д ЗААСАН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАМААРНА:
5.2.1.ЭНЭ ХУУЛИЙН 5.1.1-Д ЗААСАН ТӨРӨЛД ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ЗОНХИЛОН ТОХИОЛДОЖ БУЙ ӨВЧНИЙ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ТАРХАЛТЫГ ТАНДАН СУДЛАХ, ТОДОРХОЙЛОХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ИРГЭН, ГЭР БҮЛ, БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛОНД ТУЛГУУРЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ;
5.2.2. ЭНЭ ХУУЛИЙН 5.1.2-Д ЗААСАН ТӨРӨЛД ХҮН АМЫН СУУРЬШЛЫН ОРЧИН, АГААРЫН ЧАНАР, ХӨРСНИЙ БОХИРДОЛ, УС ХАНГАМЖ, АРИУН ЦЭВЭР, ХОГ ХАЯГДЛААС ШАЛТГААЛСАН ӨВЧЛӨЛ, ХОРДЛОГООС ХҮН АМЫГ ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ;
5.2.3. ЭНЭ ХУУЛИЙН 5.1.3-Т ЗААСАН ТӨРӨЛД АЖИЛ, ХӨДӨЛМӨРТЭЙ ХОЛБООТОЙ ХҮЧИН ЗҮЙЛСЭЭР ҮҮСГЭГДДЭГ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧЛӨЛ, ХОРДЛОГООС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ АЖИЛТНЫГ ХАМГААЛАХ, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРЫГ ХАДГАЛАХ;
5.2.4.ЭНЭ ХУУЛИЙН 5.1.4-Т ЗААСАН ТӨРӨЛД ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН ЗОХИСТОЙ БАЙДАЛ АЛДАГДСАНААС ШАЛТГААЛСАН ӨВЧЛӨЛ, ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ;
5.2.5.ЭНЭ ХУУЛИЙН 5.1.5-Т ЗААСАН ТӨРӨЛД НИЙГЭМ БОЛОН ХҮРЭЭЛЭН БАЙГАА ГАДААД, ДОТООД ОРЧНООС ҮҮДЭЛТЭЙ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ АРИЛГАХ, ХҮНИЙГ АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВ МАЯГТ СУРГАХ, НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ДАСАН ЗОХИЦОЖ, ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ;
5.2.6.ЭНЭ ХУУЛИЙН 5.1.6-Д ЗААСАН ТӨРӨЛД ХУВЬ ХҮН, ХОСУУД ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСАГ, АМЬДРАЛЫН БАЙДАЛД ТОХИРУУЛАН ХҮССЭН ЦАГТАА ЖИРЭМСЛЭХ, ТӨРӨХ,  ЖИРЭМСНЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА, ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙГ ХАМГААЛАХ, МЭДЛЭГ ЭЗЭМШҮҮЛЭХ, НӨХӨН ҮРЖИХҮЙГ ДЭМЖИХ;
5.2.7.ЭНЭ ХУУЛИЙН 5.1.7-Д ЗААСАН ТӨРӨЛД ЛАБОРАТОРИЙН СОРИЛТ, ШИНЖИЛГЭЭГЭЭР ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛ, ТҮҮНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ТОГТООХ, СУДЛАХ, ХЯНАХ, ТАНДАХ;
5.2.8.ЭНЭ ХУУЛИЙН 5.1.8-Д ЗААСАН ТӨРӨЛД БАЙГАЛИЙН ГАМШИГ, НИЙТИЙГ ХАМАРСАН НОЦТОЙ БАЙДЛЫН ҮЕД ХҮН АМД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ.
5.3.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРЛИЙГ ДАРААХ ЧИГЛЭЛ ТУС БҮРЭЭР ҮЗҮҮЛНЭ:
5.3.1.ТАНДАЛТ, СУДАЛГАА;
5.3.2.ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ;
5.3.3.УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ҮНЭЛЭХ, ХЯНАХ;
5.3.4.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГО, УДИРДЛАГА;
5.3.5.ОЛОН НИЙТИЙН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА.
ГУРАВДУГААР БҮЛЭГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
6 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДЛАГА ЭРХ, ҮҮРЭГ
6.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО НЬ ХАМТЫН УДИРДЛАГА, ТӨРИЙН УДИРДЛАГА БОЛОН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭН, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНООС БҮРДЭНЭ.
6.2.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО НЬ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА, НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БОЛОН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААС БҮРДЭНЭ.
6.3.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ НЬ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТЛАХ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙН ЖИЛИЙН ТӨСВИЙГ БАТАЛЖ, ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИНА.
6.4.ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, ТҮҮНД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮЧИН ЗҮЙЛС, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ САНАЛ, ДҮГНЭЛТЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 7 ДУГААР ЗҮЙЛИЙН 7.2-Д ЗААСАН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД ТАЙЛАГНАЖ АЖИЛЛАНА.
6.5.МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХАД ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН, ДАРХЛААЖУУЛАЛТЫН БЭЛДМЭЛ, ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР НЭВТРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ АВНА.
6.6. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭД ХАМТЫН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ АЖИЛЛАНА. НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРМЫГ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА.
6.7.ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГУУД НЬ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, АЛИВАА ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НИЙТЛЭГ ЗОРИЛТЫГ ШИЙДВЭРЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭГТГЭН ЧИГЛҮҮЛЭХ, БОДЛОГО ШИЙДВЭРТЭЭ ТУСГАЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА БҮС ОРОН НУТГИЙН УЯЛДАА ХОЛБООГ ХАНГАНА.
6.8.ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА ДАРААХ ЭРХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
6.8.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ;
6.8.2.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОДЛОГО, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, ХҮНИЙ НӨӨЦ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ;
6.8.3.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ҮЕД ТОХИОЛДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ГОРИМООР АЖИЛЛАЖ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ;
6.8.4.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ, МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГААР ХАНГАХ.
6.9.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АЖИЛЛАХ БОЛОН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРМЫГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ХАМТРАН БАТАЛНА.
6.10.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН САН, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЦЭД НИЙЦҮҮЛЭХ БӨГӨӨД МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ ХООРОНД МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХДОО ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ СИСТЕМИЙГ АШИГЛАНА.
6.11.ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 11 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 11.1.2 ДАХЬ ЗААЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
6.12. АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХАРЬЯАЛАХ НУТАГ ДЭВСГЭРИЙН ХҮН АМЫН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ, ХАМГААЛАХ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД НЭМЭЛТ ТӨСВИЙГ БАТАЛЖ, ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИНА.
6.13.БҮХ ШАТНЫ ЗАСАГ ДАРГА ДАРААХ ЭРХ, ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
6.13.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЗАСГИЙН ГАЗАР, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА, НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ХАРЬЯА НУТАГ ДЭВСГЭРТЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ, БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, ТАЙЛАГНАХ;
6.13.2.ХАРЬЯАЛАХ НУТАГ ДЭВСГЭРИЙН ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ, ХАМГААЛАХ АСУУДЛААР ХӨТӨЛБӨР, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААР БАТЛУУЛАН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ;
6.13.3.НУТАГ ДЭВСГЭРИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ, ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ;
6.13.4.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ, ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР НИЙТИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭНД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛАХ;
7 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
7.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ДАРААХ БАЙГУУЛЛАГА, НЭГЖ АЛБА ҮЗҮҮЛНЭ:
7.1.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ҮНДЭСНИЙ ТӨВ;
7.1.2.АЙМАГ, ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ;
7.1.3.ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГЖ, АЛБА;
7.1.4.ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ;
7.1.5.АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА.
8 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ
8.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ҮНДЭСНИЙ ТӨВ НЬ ДАРААХ ЭРХ, ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
8.1.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, МЭРГЭЖИЛ, УДИРДЛАГА, АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ;
8.1.2.ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ;
8.1.3.ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ, ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ТОГТООХ, ҮНЭЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА ХИЙХ, ТАНДАХ, ХЯНАХ, МЭДЭЭЛЭХ;
8.1.4.ХҮН АМД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ, ЭРҮҮЛ АМЬДРАХ ЗАН ҮЙЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ, МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ;
8.1.5.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙХ, ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД САНАЛ, ЗӨВЛӨМЖ ӨГӨХ;
8.1.6.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ;
8.1.7.БИОТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГА, БИОБЭЛДМЭЛИЙГ ТУРШИХ, ҮЙЛДВЭРЛЭХ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ;
8.1.8.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА АЖИЛТНЫГ СУРГАХ, ЧАДАВХЖУУЛАХ;
8.1.9.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНДЭСНИЙ ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ.
8.2.АЙМАГ, ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ДАРААХ ЭРХ, ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
8.2.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ДАНГААР БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН БУСАД БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ОЛОН НИЙТ, ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ;
8.2.2.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН УДИРДЛАГААР ХАНГАХ;
8.2.3.ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨХ ГАДААД, ДОТООД ОРЧНЫ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТАНДАХ, ХЯНАХ, ҮНЭЛЭХ, ТЭДГЭЭРИЙН СӨРӨГ НӨЛӨӨЛЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАМГААЛАХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭНД ТӨЛӨВЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ, ДҮНГ МЭДЭЭЛЭХ;
8.2.4.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН БЭЛЭН БАЙДАЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ;
8.2.5.ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧИН, ТҮҮНИЙ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ, ХАМГААЛАХ, МЭДЭЭЛЭХ, ХЯНАХ;
8.2.6.ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХЯНАХ, ӨВЧИН, ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАРЬЯА НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ;
8.2.7.ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ӨВЧЛӨЛД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ, ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙХ, ДҮНГ МЭДЭЭЛЭХ;
8.2.8.ӨВЧИН, ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ, ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ.
8.3.ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 15.1.4, 15.1.7, 15.1.11-15.1.13-Т ЗААСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА НЬ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГЖ, АЛБАТАЙ БАЙНА. ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНЫГ АЖИЛЛУУЛЖ БОЛНО.
8.4.ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ НЬ ДАРААХ ЭРХ, ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
8.4.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭД, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙГООР ХЭРЭГЖҮҮЛНЭ;
8.4.2.ДАРХЛААЖУУЛАЛТ, ӨВЧИН, ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ, ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ;
8.4.3.ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ;
8.4.4.ХҮН АМЫН ДУНД АНХДАГЧ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ;
8.4.5.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН БЭЛЭН БАЙДАЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ;
8.4.6.ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ЗАН ҮЙЛ, ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ТАНДАХ, СУДЛАХ, ҮНЭЛЭХ, ДҮНГ МЭДЭЭЛЭХ, ХЯНАХ.
8.5.ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХАЛДВАРТ, ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫГ АЖИЛЛУУЛЖ БОЛНО.
8.6.ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.5-Д ЗААСНЫГ ҮНДЭСЛЭН ЭНЭ ХУУЛИЙН 8.1-Д ЗААСАН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, ДҮРМИЙГ ЗАСГИЙН ГАЗАР, БҮТЦИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.
8.7.ЭНЭ ХУУЛИЙН 7.1.2, 7.1.3-Д ЗААСАН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, ДҮРМИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.
8.8.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ НЬ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭЖ, СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ ХИЙХ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ТАСРАЛТГҮЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
8.9.ЭНЭ ХУУЛИЙН 7.1.1-7.1.5-Д ЗААСАН БАЙГУУЛЛАГА НЬ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЭМЧ, СЭТГЭЛ ЗҮЙЧ, ХООЛ ЗҮЙЧИД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО
9 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
9.1.ИРГЭН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД ДАРААХ ЭРХ ЭДЭЛНЭ:
9.1.1.ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛУУЛАХ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ;
9.1.2.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНААС ҮНЭН ЗӨВ, БОДИТ МЭДЭЭЛЭЛ АВАХ;
9.1.3.ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧИН, ТҮҮНИЙ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДАХ;
9.1.4.ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ГАРГАСАН ШИЙДВЭР, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ ХУУЛИЙН ЗОРИЛГО, БОДИТ БАЙДАЛД НИЙЦЭЭГҮЙН УЛМААС ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨН ГЭЖ ҮЗВЭЛ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ГАРГАХ;
9.1.5.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ ТАВИХАД ОРОЛЦОХ;
9.1.6.ХУУЛЬД ЗААСАН БУСАД ЭРХ.
9.2.ИРГЭН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ АВАХАД ДАРААХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ:
9.2.1.ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ, ЭРҮҮЛ АМЬДРАХ ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЭХ;
9.2.2.ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ, МЭДЛЭГ ЭЗЭМШИХ, ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ДАДАЛ, ХАНДЛАГАТАЙ БАЙХ;
9.2.3.ТАРХВАР СУДЛАЛД ШААРДЛАГАТАЙ ҮНЭН, ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ;
9.2.4.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ, ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР НИЙТИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ;
9.2.5.ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГААС БАТАЛСАН ШИЙДВЭР, ХОРИО ЦЭЭР, ХӨДӨЛГӨӨНИЙ БОЛОН ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ, ШААРДЛАГА, ЗӨВЛӨМЖИЙГ БИЕЛҮҮЛЭХ;
9.2.6.ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ БҮХИЙ ӨВЧИН, ХОРДЛОГО, ОРЧНЫ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙН ТАЛААР НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГАД МЭДЭЭЛЭХ.
10 ДУГААР ЗҮЙЛ.АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ
10.1.АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР ДАРААХ ЭРХ, ҮҮРЭГТЭЙ:
10.1.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ, ЗӨВЛӨГӨӨ АВАХ;
10.1.2.БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ;
10.1.3.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ;
10.1.4.АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ;
10.1.5.ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГААС БАТАЛСАН ШИЙДВЭР, ХОРИО ЦЭЭР, ХӨДӨЛГӨӨНИЙ БОЛОН ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ, ШААРДЛАГА, ЗӨВЛӨМЖИЙГ БИЕЛҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, ХАМТРАН АЖИЛЛАХ;
10.1.6.АЖИЛТНАА ЭНЭ ХУУЛИЙН 3.1.11-Д ЗААСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ БОЛОН ӨВЧИН, ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЭХ;
10.1.7.ХОРИО ЦЭЭР, ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯЗГААРЛАЛТ, ТУСГААРЛАЛТЫН ДЭГЛЭМД БАЙГАА АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРЫГ ХЭВЭЭР ХАДГАЛАХ.
10.2.ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, СУРГУУЛЬД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГЖ, АЖИЛТНЫГ ОРОН ТООГООР АЖИЛЛУУЛЖ БОЛНО.
11 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО
11.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ НЬ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХДЭЭ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ДАРААХ БАЙДЛААР ХАНГАНА:
11.1.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, САЙН ДУРЫН АЖИЛТНЫГ ТАТАН ОРОЛЦУУЛАХ;
11.1.2.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ, ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ҮНЭЛЭХЭД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙГ ОРОЛЦУУЛАХ, ХАМТЫН ШИЙДВЭР ГАРГАХ;
11.1.3.ХҮН АМД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ БИЙ БОЛГОХ;
11.1.4.АМЬДРАЛЫН БУРУУ ХЭВ МАЯГ, ХОРТ ЗУРШЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙГООР ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ.
12 ДУГААР ЗҮЙЛ.ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО
12.1.ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГААС ИРҮҮЛСЭН МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭНЭ.
12.2.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ҮЕД ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ЧИГЛЭСЭН МЭДЭЭЛЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТҮГЭЭНЭ.
12.3.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХ МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТ, АЛСЛАГДСАН БҮС НУТАГТ ХҮРГЭХЭД ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА.
ТАВДУГААР БҮЛЭГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ, НИЙГМИЙН БАТАЛГАА
13 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ
13.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН ДАРААХ ЭРХТЭЙ:
13.1.1.МЭРГЭЖЛИЙН АСУУДЛААР ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ УДИРДЛАГА, ИРГЭНД ШААРДЛАГА ТАВИХ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ;
13.1.2.АЛБАН ТУШААЛЫН БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ АЖИЛЛАХ НӨХЦӨЛӨӨР ХАНГУУЛАХ;
13.1.3.МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭХ, 5 ЖИЛ ТУТАМД ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТАД БАЙГУУЛЛАГЫН ЗАРДЛААР ХАМРАГДАХ;
13.1.4.НИЙГМИЙН БАТАЛГААГААР ХАНГАГДАХ;
13.1.5.ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН БУСАД ЭРХ.
13.2.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН ДАРААХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ:
13.2.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ МӨРДӨЖ АЖИЛЛАХ;
13.2.2.ХҮН АМД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ЭРҮҮЛ АМЬДРАХ ЗАН ҮЙЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ;
13.2.3.МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРАА ТАСРАЛТГҮЙ ДЭЭШЛҮҮЛЭХ;
13.2.4.ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ХҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ ҮЗЛИЙГ ЭРХЭМЛЭЖ, ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ САХИН БИЕЛҮҮЛЭХ;
13.2.5.ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН БУСАД ҮҮРЭГ.
14 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН БАТАЛГАА
14.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ, ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ, ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН НИЙГМИЙН БАТАЛГААГААР ХАНГАГДАНА.
14.2.НУТГИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА НЬ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНД УРАМШУУЛАЛ ОЛГОХ, НИЙГМИЙН БАТАЛГААГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ
15 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ
15.1.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ НЬ УЛСЫН ТӨСӨВ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САН, ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ХАНДИВ, ТУСЛАМЖ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛБӨРТЭЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ, БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГО БОЛОН ХУУЛЬ ТОГТООМЖООР ХОРИГЛООГҮЙ БУСАД ЭХ ҮҮСВЭРЭЭС БҮРДЭНЭ.
15.2.ЭНЭ ХУУЛИЙН 5.3-Т ЗААСАН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛНЭ.
15.3. НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ЭДИЙН ЗАСГИЙН АНГИЛАЛ, ТОХИОЛДОЛД СУУРИЛСАН, НЭГ ИРГЭНЭЭР ТООЦСОН ТӨЛБӨРИЙН АРГА БОЛОН ҮР ДҮНД СУУРИЛСАН ГҮЙЦЭТГЭЛИЙН АРГААР ТУС ТУС ТООЦОЖ САНХҮҮЖҮҮЛНЭ.
15.4.ӨВЧИН, ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 9.4-Т ЗААСНЫ ДАГУУ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ.
15.5.НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГЦ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ТӨЛБӨРТЭЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГО, ХАНДИВ ТУСЛАМЖИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРМЫГ ЭРҮҮЛ МЭНД, САНХҮҮ, ТӨСВИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.
ДОЛДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ
16 ДУГААР ЗҮЙЛ.ХОРИГЛОХ ЗҮЙЛ
16.1.ИРГЭН, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН, ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ҮЕД ОЛОН НИЙТИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХЫГ ХОРИГЛОНО.
16.2.ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, ЭМЗЭГ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА.
17 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
17.1.ЭНЭ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛДЭЛ НЬ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ БОЛ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ, ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА НОГДУУЛНА.
17.2.ЭНЭ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ.
18 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
18.1.ЭНЭ ХУУЛИЙГ 2023 ОНЫ ... ДУГААР САРЫН ...-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.
ГАРЫН ҮСЭГ

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
8. Өргөн мэдүүлэх -Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
9. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
10. Хэлэлцэх эсэх -УИХД-ын захирамж, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн
11. Хэлэлцэх эсэх -Олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналын нэгтгэл /МУИХЧХДТХ/
12. Анхны хэлэлцүүлэг -Ажлын хэсгийн танилцуулга
13. Анхны хэлэлцүүлэг -Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол
14. Анхны хэлэлцүүлэг -Олон нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсголын мэдээлэл /МУИХЧХДТХ-ийн дагуу/
15. Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
16. Анхны хэлэлцүүлэг -Бусад
17. Эцсийн хэлэлцүүлэг -Ажлын хэсгийн танилцуулга
18. Эцсийн хэлэлцүүлэг -Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол
19. Эцсийн хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооноос бэлтгэсэн талаарх танилцуулга
20. Эцсийн хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны зарчмын зөрүүтэй саналын томьёолол
21. Эцсийн хэлэлцүүлэг -Төслийн эцсийн хувилбар
22. Эцэслэн батлах -Эцэслэн батлуулах төслийн хувилбар
23. Эцсийн найруулга -Улсын Их Хуралд танилцуулахаар тараасан төсөл

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх