Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 10-р сарын 01 өдөр
Ulaanbaatar city
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2024 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын санд 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:

Д/д

Орлогын төрөл

Дүн
/сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

2,002,198.9

 

1.1 Ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл

859,154.8

 

1.2 Төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл

341,006.1

 

1.3 Төр хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт

767,353.3

 

1.4 Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл

34,684.8

Нийт орлого

2,002,198.9

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлнө:

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн

/сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

-85,000.0

 

5 дугаар зүйл.2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулна:

Д/д

Зарлагын төрөл

Дүн
/сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

1,970,613.2

 

1.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт

904,939.8

 

1.2 Төрөөс хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт

853,846.5

 

1.3 Эмийн санд олгох

139,982.5

 

1.4 Үйл ажиллагааны урсгал зардал

17,244.4

 

1.5 Эрсдэлийн сан

54,600.0

Нийт зарлага

1,970,613.2

 

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх