10.1.1.байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, хөрсний үржил шимийг сайжруулах ажлыг зохион байгуулах;
10.1.2.бэлчээрийн ургамлын ургалт, нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар гэрээт бэлчээрийн газрыг гишүүн малчин өрхөд хуваарьтай ашиглуулах;
10.1.3.малын тоог бэлчээрийн даацад тохируулах;
10.1.4.байгалийн гамшгаас хамгаалах нөөц бүрдүүлэх, хашаа саравч, хадлан, тэжээл бэлтгэх;
10.1.5.гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглахад хяналт тавих;
10.1.6.гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өөр аймаг, сумын малчдын малыг сумын засаг даргын шийдвэрийн дагуу бэлчээрийн даацад тохируулан гэрээт бэлчээрийн газрыг түр ашиглуулахад хяналт тавих;
10.1.7.тухайн жилийн бэлчээрийн гарц, байгаль, цаг уурын урьдчилсан төлөв байдлыг харгалзан өвөлжилтийн бэлтгэл хангах;
10.1.8. гэрээт бэлчээрийн газарт хорио цээртэй өвчин гарах, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал тархахаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд холбогдох арга хэмжээг авах;
10.1.9.бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, хөв цөөрөм байгуулах;
10.1.10.мал, амьтны сэг зэм устгал, орчны халдваргүйтгэлийн арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
10.1.11.газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлан, тариалангийн талбайг ашиглах;
10.1.12.гэрээт бэлчээрийн газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хийх, баримтжуулах, таслан зогсоох, мэдээлэх зэргээр эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах;
10.1.13.тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх байгаль хамгаалах хөтөлбөр, төлөвлөгөөний төсөлд санал өгөх;
10.1.14.байгалийн нөөцийг хамгаалахтай холбогдсон хуульд заасан бусад үүрэг.