115.2.1.Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны тайланг Төсвийн байнгын хороо жил бүр;
115.2.2.төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн 33.2-т заасны дагуу төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмж, түүний биелэлтийн талаарх тайланг Төсвийн байнгын хороо тухай бүр;
115.2.3.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг Хууль зүйн байнгын хороо болон холбогдох бусад Байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд;
115.2.4.Монголбанкны санхүүгийн тайлан, түүнд холбогдох аудитын санал, дүгнэлт болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг Эдийн засгийн байнгын хороо жил бүр;
115.2.5.төрийн мөнгөний бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мөнгө, зээлийн байдлын талаарх Монголбанкны мэдээллийг Эдийн засгийн байнгын хороо шаардлагатай тохиолдолд;
115.2.6.хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх Төрийн албаны зөвлөлийн тайланг жил бүр Төрийн байгуулалтын байнгын хороо;
115.2.7.Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг Хууль зүйн байнгын хороо жил бүрийн эхний улиралд;
115.2.8.жендэрийн эрх тэгш байдлыг хангах, талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хоёр жил тутам;
115.2.9.банкны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны тайланг Эдийн засгийн байнгын хороо жил бүр;
115.2.10.Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны тайланг Эдийн засгийн байнгын хороо жил бүр;
115.2.11.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Төрийн байгуулалтын байнгын хороо жил бүр;
115.2.12.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Нийгмийн бодлогын байнгын хороо жил бүр;
115.2.13.Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайлан, өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг Төсвийн байнгын хороо жил бүр;
115.2.14.төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг Ёс зүй, дэгийн байнгын хороо жил бүр;
115.2.16.Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит тайланг Нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар тухай бүр;
115.2.17.Засгийн газар дахь хяналт шалгалтын ажлын ерөнхий дүнг Төрийн байгуулалтын байнгын хороо жил бүр.