1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ХЭСЭГТ ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/7 ДУГААР ЗҮЙЛИЙН 7.1 ДЭХ ХЭСГИЙН 7.1.22 ДАХЬ ЗААЛТ:
“7.1.22.АЛСЛАГДСАНД ТООЦОГДСОН ЦЭРГИЙН АНГИ, САЛБАРТ ТАВ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ЖИЛИЙН ХУГАЦААГААР АЛБА ХААЖ БАЙГАА ОФИЦЕР, АХЛАГЧ, ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБА ХААГЧИД 30 САРЫН ҮНДСЭН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ УРАМШУУЛЛЫГ 5 ЖИЛ ТУТАМ ОЛГОХ БӨГӨӨД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРМЫГ ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА;”
2/8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.1 ДЭХ ХЭСГИЙН 8.1.11 ДАХЬ ЗААЛТ:
“8.1.11.ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН АЖИЛ ЭРХЛЭЛТ, ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНД АЛИВАА ДАРАМТ ШАХАЛТ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТААС АНГИД БАЙХ;”
2 ДУГААР ЗҮЙЛ.ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ХЭСГИЙГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
1/9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.5 ДАХЬ ХЭСЭГ:
“9.5.ДОТООД, ГАДААДЫН ЦЭРГИЙН СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БАЙГАА СОНСОГЧ, СУРАЛЦАГЧИД ЦАЛИН ХӨЛС ОЛГОХ ЖУРМЫГ БАТЛАН ХАМГААЛАХ, ХИЛ ХАМГААЛАЛТЫН БОЛОН ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ТУС ТУС БАТАЛНА.”
3 ДУГААР ЗҮЙЛ.ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 7 ДУГААР ЗҮЙЛИЙН 7.4 ДЭХ ХЭСГИЙН “ТУСЛАМЖИД” ГЭСНИЙГ “МӨНГӨН ТУСЛАМЖ, УРАМШУУЛАЛД” ГЭЖ, 7 ДУГААР ЗҮЙЛИЙН 7.1 ДЭХ ХЭСГИЙН 7.1.3 ДАХЬ ЗААЛТЫН “...ХИЛИЙН ОТРЯД, ЗАСТАВ БОЛОН...” ГЭСНИЙГ “АЛСЛАГДСАНД ТООЦОГДСОН ЦЭРГИЙН АНГИ, САЛБАР БОЛОН ХИЛИЙН ЦЭРГИЙН АНГИ,” ГЭЖ, 7.1.10 ДАХЬ ЗААЛТЫН “СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ” ГЭСНИЙГ “ЦАЛИН ХӨЛС” ГЭЖ, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.2 ДАХЬ ХЭСГИЙН 9.2.2 ДАХЬ ЗААЛТЫН “УДААН ЖИЛ АЖИЛЛАСНЫ” ГЭСНИЙГ “ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ЭНЭ ХУУЛИЙГ 2024 ОНЫ 01 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.