1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.“ТАТВАРЫН СУУРИЙГ БАГАСГАХ, АШИГ ШИЛЖҮҮЛЭХ ЯВДЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ТАТВАРЫН ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ОЛОН ТАЛТ КОНВЕНЦ”-ЫГ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРГӨН МЭДҮҮЛСНЭЭР СОЁРХОН БАТАЛСУГАЙ.
2 ДУГААР ЗҮЙЛ.ЭНЭ КОНВЕНЦОД НЭГДЭН ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН ДАРААХ ТАЙЛБАРЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАД МЭДЭГДСҮГЭЙ:
1. КОНВЕНЦЫН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 5 ДАХЬ ХЭСГИЙН А)-Д ЗААСНЫГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛС ӨӨРИЙН ХАМРАГДАХ ТАТВАРЫН ГЭРЭЭНҮҮДЭД 3 ДУГААР ЗҮЙЛИЙГ БҮХЭЛД НЬ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ;
2. КОНВЕНЦЫН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 8 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛС ӨӨРИЙН ХАМРАГДАХ ТАТВАРЫН ГЭРЭЭНҮҮДЭД 5 ДУГААР ЗҮЙЛИЙГ БҮХЭЛД НЬ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ;
3. КОНВЕНЦЫН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛС 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН "ТАТВАРЫН АСУУДЛААРХ ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ ЦААШИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ," ГЭСНИЙГ ӨӨРИЙН ХАМРАГДАХ ТАТВАРЫН ГЭРЭЭНҮҮДЭД ХЭРЭГЛЭХЭЭР СОНГОХ;
4. КОНВЕНЦЫН 7 ДУГААР ЗҮЙЛИЙН 17 ДАХЬ ХЭСГИЙН B), D)-Д ЗААСНЫГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛС 7 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ ӨӨРИЙН ХАМРАГДАХ ТАТВАРЫН ГЭРЭЭНҮҮДЭД ХЭРЭГЛЭХЭЭР СОНГОХ;
5. КОНВЕНЦЫН 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 8 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛС 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ ӨӨРИЙН ХАМРАГДАХ ТАТВАРЫН ГЭРЭЭНҮҮДЭД ХЭРЭГЛЭХЭЭР СОНГОХ;
6. КОНВЕНЦЫН 13 ДУГААР ЗҮЙЛИЙН 7 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛС 13 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН ХУВИЛБАР А-Д ЗААСНЫГ ӨӨРИЙН ХАМРАГДАХ ТАТВАРЫН ГЭРЭЭНҮҮДЭД ХЭРЭГЛЭХЭЭР СОНГОХ;
7. КОНВЕНЦЫН 17 ДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН А)-Д ЗААСНЫГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛС 17 ДУГААР ЗҮЙЛИЙН 2-Т ЗААСНЫГ АГУУЛСАН ХАМРАГДАХ ТАТВАРЫН ГЭРЭЭНҮҮДЭД 17 ДУГААР ЗҮЙЛИЙГ БҮХЭЛД НЬ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ.
8. КОНВЕНЦЫН 18 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛС 6 ДУГААР БҮЛГИЙГ БҮХЭЛД НЬ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ.