1 дүгээр зүйл. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.3 дахь хэсэг нэмсүгэй:
“4.3.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан одонгоор шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.”
2 дугаар зүйл. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн “үрчлэн авсан хүүхэд” гэсний дараа “, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхэд” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2024 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.