1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ 5.8 ДАХЬ ХЭСЭГ НЭМСҮГЭЙ:
“5.8.Хэлэлцэн шийдвэрлэх хугацааг нь хуульд тусгайлан заасан асуудлыг Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилийн хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлээгүй бол шинээр бүрдсэн Улсын Их Хурал тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.”
2 ДУГААР ЗҮЙЛ.
ЭНЭ ХУУЛИЙГ БАТАЛСАН ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.