1 дүгээр зүйл. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээтэй холбогдуулан Монгол Улс болон Олон Улсын Атомын Энергийн Агентлаг хооронд 1972 онд байгуулсан Баталгааны тухай хэлэлцээрийн Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.