Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 12-р сарын 19 өдөр
Ulaanbaatar city
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 32 ДУГААР ЗҮЙЛД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ 32.7 ДАХЬ ХЭСЭГ НЭМСҮГЭЙ:
“32.7.Эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалт, салбарын бодлого, дотоодын ажиллах хүчний хомсдол зэргийг харгалзан ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг Засгийн газар хөнгөлж, чөлөөлж болно.”

2 ДУГААР ЗҮЙЛ
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 32 ДУГААР ЗҮЙЛИЙН 32.4 ДЭХ ХЭСГИЙГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
“32.4.Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд ашигт малтмал, газрын тосны салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд Засгийн газар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болно.”

3 ДУГААР ЗҮЙЛ
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.1.4 ДЭХ ЗААЛТЫН, 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 10.1.4 ДЭХ ЗААЛТЫН, 23 ДУГААР ЗҮЙЛИЙН 23.5.6 ДАХЬ ЗААЛТЫН “ТОДОРХОЙЛОЛТ” ГЭСНИЙГ “ЦАХИМ ЛАВЛАГАА” ГЭЖ, 22 ДУГААР ЗҮЙЛИЙН 22.1 ДЭХ ХЭСГИЙН “10 ДУГААР” ГЭСНИЙГ “12 ДУГААР” ГЭЖ, 32 ДУГААР ЗҮЙЛИЙН 32.7 ДАХЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ “32.8” ГЭЖ, 32.8 ДАХЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ “32.9” ГЭЖ, 32.9 ДЭХ ХЭСГИЙН ДУГААРЫГ “32.10” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.9 ДЭХ ХЭСЭГ, 23 ДУГААР ЗҮЙЛИЙН 23.10 ДАХЬ ХЭСГИЙН “ЦАХИМ СИСТЕМЭЭР ЗӨВШӨӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ, ЦАХИМ СИСТЕМИЙГ АШИГЛАХ ЖУРМЫГ ХӨДӨЛМӨРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.” ГЭСНИЙГ, 25 ДУГААР ЗҮЙЛИЙН 25.1.3 ДАХЬ ЗААЛТЫН “23.4, 23.5.4” ГЭСНИЙГ ТУС ТУС ХАССУГАЙ.

5 ДУГААР ЗҮЙЛ
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 23 ДУГААР ЗҮЙЛИЙН 23.4 ДЭХ ХЭСЭГ, 23.5.4 ДЭХ ЗААЛТ, 23.9 ДЭХ ХЭСЭГ, 32 ДУГААР ЗҮЙЛИЙН 32.5, 32.6 ДАХЬ ХЭСГИЙГ ТУС ТУС ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСУГАЙ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
7. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх