10 .1. Засгийн газрын бүрэн эрх
10 .1.1. Засгийн газар нь цэцэрлэг, сургуульд суурилсан хүмүүнлэг боловсрол олгох үйл ажиллагааг дэлгэрүүлж, сурах нөхцлийг бүрдүүлсэн гэр бүл, хамт олон, нийгмийг бүрдүүлэхийн төлөө ажиллах;
10 .1.2. Хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлж, хөгжүүлэхийн тулд хүмүүнлэг боловсрол олгохтой холбоотой системтэй, урт хугацааны бодлогын баримт бичиг (цаашид Хөтөлбөр гэх)-ийг батлах;
10 .1.3. Хүмүүнлэг боловсрол олгох үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, сурталчлах, үйл ажиллагааг үнэлэх үүрэг бүхий Зохицуулах зөвлөл (цаашид Зохицуулах зөвлөл гэх)-ийг байгуулах, үйл ажиллагааны дүрмийг нь батлах,
10 .2. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
10 .2.1. Хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхтэй холбоотой системтэй, урт хугацааны бодлогын баримт бичиг хөтөлбөр гаргах,
10 .2.2. Хүмүүнлэг боловсрол олгох сургалтын төлөвлөгөөг батлах,
10 .2.3. Хүмүүнлэг боловсрол олгох хичээлийн сүрах бичиг, гарын авлага гаргах, хангах,
10 .2.4. Сургалт явуулах багш, сургагч нарыг бэлтгэх, давтан сургах,
10 .2.5. Сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг уламжлалт ёс, зан заншилд үндэслэн орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэй уялдуулан шинэчлэх,
10 .2.6. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр хүмүүнлэг боловсролыг дэмжихэд чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах.
10 .3. Төрийн захиргааны бусад байгууллагын эрх, үүрэг
10 .3.1. Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагууд хүмүүнлэг боловсрол олгох богино хүгацааны хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг хангуулах,
10 .3.2. Насанд хүрэгчдэд хүмүүнлэг боловсрол олгох сургалтыг зохион байгуулах,
10 .3.3. Хүмүүнлэг боловсрол олгох чиг үүрэг бүхий олон нийтийн байгүүллага, холбоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
10 .3.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирсон дэд бүтцийг бий болгох, тэгш хүртээмжийг хангах,
10 .3.5. Зохицуулах зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх,
10 .3.6. Хүмүүнлэг боловсрол олгож бүй арга түршлага солилцох, төгсөгчдөд гэрчилгээ олгох, хүүхдээ сайн хүмүүжүүлсэн гэр бүл, иргэдийг алдаршуулах зорилго бүхий өдөрлөгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд жилд нэг үдаа зохион байгуулах.
10 .4. Зохицуулах зөвлөлийн эрх, үүрэг
10 .4.1. Зохицуулах зөвлөл 21 гишүүнтэй байна.
10 .4.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнд түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчны чиглэлээр мэргэшсэн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
10 .4.3. Зохицүүлах зөвлөлийн даргыг гишүүдээс сонгоно. Зөвлөлийн дарга төрийн албан хаагч бус байна,
10 .5. Зохицүүлах зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл
10 .5.1. Хүмүүнлэг боловсрол сургалтын сурах бичиг, гарын авлагыг шүүн хэлэлцэх, батлах,
10 .5.2. Хүмүүнлэг боловсрол олгох сүргалтын багш, арга зүйч нарыг сонгон шалгаруулах, багшлах эрх олгох,
10 .5.3. Багш, төгсөгч нарт мэргэшлийн гэрчилгээ олгох, гэрчилгээний маягтын загварыг батлах,
10 .5.4. Хүмүүнлэг боловсрол олгох үйл ажиллагаатай холбоотой асуудлаар төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагад зөвлөмж өгөх,
10 .6. Аймаг, нийслэлд хүмүүнлэг боловсрол олгох ажлыг зохицуулах, сурталчлах, үйл ажиллагааг үнэлэх үүрэг бүхий салбар зөвлөл ажиллана. Салбар зөвлөл нь:
10 .6.1. Хүмүүнлэг боловсрол олгох сургалтын агуулга, хөтөлбөрт өөрчлөлт оруулах санал гаргах,
10 .6.2. Хүмүүнлэг боловсрол олгох сургалтын чанарт үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх,
10 .6.3. Хүмүүнлэг боловсрол олгох сургалтад сүралцаж төгссөн тухай гэрчилгээ олгох.
10 .6.4. Зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан түшаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй.
10 .7. Сургалтын байгууллагын эрх, үүрэг
10 .7.1. Сургалтын байгууллагын удирдлага, багш, ажиллагсад нь хүмүүнлэг боловсролд суралцагчдын даган дуурайх манлайлагч байх,
10 .7.2. Сургалтын байгууллага нь хүмүүнлэг боловсрол олгохтой холбоотой материал, техник хэрэгсэлээр хангагдах,
10 .7.3. Эцэг, эх, багш нартай зөвлөлдсөний үндсэн дээр сургуулийн түвшний хүмүүнлэг боловсролын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ,
10 .7.4. Хүмүүжил сайтай гэр бүл, сурагчдыг шалгаруулж алдаршуулах ажлыг зохион байгуулах.
10 .8. Гэр бүлийн үүрэг
10 .8.1. Гэр бүл, хүүхдийн ахуй орчин нь хүний зан төлөвшлийн хөгжлийн анхны шат байх,
10 .8.2. Эцэг, эхчүүд хүүхэддээ сайн үйлийг заах, сайнаар үлгэрлэх, хүүхдээ аз жаргалтай байх нөхцлийг хангах,
10 .8.3. Өрхийн тэргүүн, гэр бүлийн гишүүд Түлгар эхийг энэрэх ёс заншилд сүралцах, сахин мөрдөх,
10 .8.4. Хүүхдийг багаас нь зөв үйл хийхийг эрмэлзэх, мүү зүйлийг жигшин цээрлэх, сайн үйлийг хөгжүүлэн дэлгэрүүлэх, бие, хэл, сэтгэлийн үйлийг шинжих чадварт сургах,
10 .8.5. Хүүхэд бүр ном, зохиол үнших, сонсох, орчин үеийн үндэсний болон дэлхийн уран зохиол, сонгодог урлагтай танилцах нөхцлийг бүрдүүлэх.