1 дүгээр зүйл.Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн нэрийн “ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН” гэснийг “ХҮННҮ ХОТЫН” гэж, мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн, 2 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 2.1 дэх хэсгийн, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийн, 4 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 4.1. 4.2 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн, 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийн, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийн, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн, мөн хэсгийн 13.2.2 дахь заалтын, мөн зүйлийн 13.3 дахь хэсгийн, мөн зүйлийн 13.4.1, 13.4.5 дахь заалтын, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийн, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн “Шинэ Зуунмод” гэснийг “Хүннү” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.