Бусад төслүүд more_horiz

Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 11-р сарын 07 өдөр
Ulaanbaatar city
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
“АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 3.3.2.6, 3.3.2.11, 3.3.2.14 ДЭХ ЗААЛТ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 16 ДУГААР ЗҮЙЛИЙН 16.5, ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 7 ДУГААР ЗҮЙЛИЙН 7.1.1, 29 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 29.1, 29.2, 49 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 49.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ ТУС ТУС ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. Агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлогыг иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, агаарын навигацийн үйлчилгээг тасралтгүй, найдвартай явуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд зарцуулж, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээний хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахыг Засгийн газарт даалгасугай.
2. Олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, санхүүгийн чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ авч, холбогдох хууль тогтоомжид шаардлагатай өөрчлөлтийг оруулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай.
3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо (Р.Сэддорж)-нд даалгасугай.
4. Энэхүү тогтоолыг 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа

Төслийн хэрэглэгчид

U. Enkhjin

Б. ПҮРЭВДОРЖ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх