1/ 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалт:
“3.1.14. “Дипломат төлөөлөгчийн газар” гэж Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг.”
2/ 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэг:
“Төв комисс нь сонгогчийн тоог үндэслэн дипломат төлөөлөгчийн газар байрладаггүй газарт энэ хуульд нийцүүлэн салбар комисс байгуулж болно.”
3/ 571 дугаар зүйл.Урьдчилан санал авах ажиллагаа
571 .1.Санал авах өдөр санал авах байранд өөрийн биеэр саналаа өгөх боломжгүй сонгогч санал авах өдрийг хүртэлх гурав хоногийн хугацаанд өөрийн харьяалах санал авах байранд урьдчилан саналаа өгч болно.
571 .2.Урьдчилан санал авах ажиллагааг санал авах байранд 09:00-17:00 цагийн хооронд энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.
571.3.Урьдчилан санал авах ажиллагааг зохион байгуулахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгогч санал авах байранд саналаа өгөх журмыг баримтлана.
4/ 60 дугаар зүйлийн 60.16, 60.17 дахь хэсэг:
“60.16.Бүртгэлийн хуудас авсан сонгогчийг сонгогчийн нэрийн жагсаалтын нэгдсэн санд бүртгэгдсэн тухай тэмдэглэгээ хийнэ.
60.17.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 60.6-д заасан сонгогчийн гарын хурууны хээгээр сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн сантай тулган таниулах ажлыг хариуцна.”
5/ 61 дүгээр зүйлийн 61.6, 61.7, 61.7.1, 61.7.2 дахь заалт:
“61.6.гадаад улсад байгаа иргэдээс санал авах, тоолох, дүн дамжуулах ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр хэрэглэж болно.
61.7.энэ хуулийн 61.6-д заасны дагуу гадаад улсад байгаа иргэдээс санал авах, тоолох, дүн дамжуулах ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмж хэрэглэх тохиолдолд санал авах ажиллагааг дараах журмын дагуу зохион байгуулна.
61.7.1.сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн санд бүртгэгдсэн эсэхийг энэ хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу нягтлан шалгаж, бүртгэлийн хуудас олгоно.
61.7.2.бүртгэлийн хуудас авсан сонгогч энэ хуулийн 61.6-д заасны дагуу хэрэглэх санал авах төхөөрөмжид саналаа тэмдэглэж энэ хуульд заасан журмын дагуу саналаа өгнө.”
6/ 62 дугаар зүйлийн 62.17, 62.18 дахь хэсэг:
“62.17.Сонгогч санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжгүй тохиолдолд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр байгуулагдаж, энэ хуульд заасны дагуу бэлтгэсэн санал авах байранд саналаа өгч болно.
Тайлбар: “өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжгүй” гэснийг тухайн сонгогчийн харьяалах хэсгийн хороо хамаарах аймаг, нийслэлээс өөр аймагт байгаа нөхцөл байдлыг хамааруулж ойлгоно.”
62.18.Энэ хуулийн 62.17-д заасны дагуу байгуулагдсан санал авах байранд санал авах байранд энэ хуульд заасан санал авах ажиллагааны дагуу сонгогчийн саналыг авах бөгөөд иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан тухайн сонгогчийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн санд “үндсэн хэсгээс өөр санал авах байранд санал өгсөн” тэмдэглэгээг хийнэ.”
7/ 68 дугаар зүйлийн 68.21 дэх хэсэг:
“68.21.Энэ хуулийн 62.17-д заасан санал авах байранд авсан санал хураалтын дүн гаргах, дамжуулахад энэ хуулийн 68 дугаар зүйлд заасан журмыг баримтлана.”
8/ 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэг:
“69.4.Энэ хуулийн 61.6-д заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмж хэрэглэсэн тохиолдолд салбар комисс санал хураалтын дүн гаргах, дамжуулах ажиллагааг энэ хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулна.”