3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “ногоон орчин” гэж агаар, хөрс, ус, экологийн тэнцвэрийг хамгаалах,
тоосжилт, дуу чимээ, бохирдлыг бууруулах зориулалттай ногоон байгууламж бүхий
орчныг;
3.1.2. “ногоон байгууламж” гэж хот, суурин газрын орчны чанар, иргэдийн
эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг хангах зориулалт бүхий мод, бут, сөөг, зүлэг, цэцэг,
усан болон бусад байгалийн элементээс бүрдсэн нийтийн болон хувийн эзэмшлийн
тохижуулсан орчныг;
3.1.3. “ногоон дэд бүтэц” гэж экологийн тогтвортой байдлыг хангах, уур
амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох зориулалт бүхий ногоон
дээвэр, босоо ногоон байгууламж, ус нэвтрүүлэх гадаргуу, борооны ус шингээх
байгууламж болон байгальд түшиглэсэн инженерийн шийдлийг;
3.1.4. “хотын ой” гэж хот, суурин газрын экологийн хамгаалах, орчны чанарыг сайжруулах, иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалт бүхий ой, хамгаалалтын ойн зурвасыг;
3.1.5. “моджуулалт” гэж мод, бут, сөөг тарих, ургуулах, нөхөн тарих,
хамгаалах, арчлах үйл ажиллагааг;
3.1.6. “зүлэгжүүлэлт” гэж ургамлан бүрхэвч бий болгох, хөрс хамгаалах,
орчны тохижилтыг сайжруулах үйл ажиллагааг;
3.1.7. .“байгальд түшиглэсэн шийдэл” гэж экосистемийн зарчимд тулгуурлан
орчны эрсдэл, бохирдол, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг;
3.1.8. ''ногоон байгууламжийн кадастр” гэж ногоон байгууламжийн байршил, хил зааг, талбай, нэгж талбарын дугаар, төрөл, хэмжээ, төлөв байдал, эзэмшил, ашиглалтын мэдээллийн цахим системийг;
3.1.9. арчилгаа” гэж ногоон байгууламж дахь мод, бут, сөөг, зүлэгний ургах, амьдрах чадварыг хангах зорилгоор услах, бордох, танах, тайрах, хэлбэржүүлэх, хамгаалах, нөхөн тарих үйл ажиллагааг;
3.1.10. “нөхөн сэргээлт” гэж доройтсон, устсан, гэмтсэн ногоон байгууламжийг
сэргээх үйл ажиллагааг.