Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 6-р сарын 12 өдөр
Ulaanbaatar city
ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Шилэн дансны тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 6.4.4, 6.4.5 дахь хэсгийн “таван сая” гэснийг “нэг сая” гэж, 6.9 дүгээр зүйлийн “Арван сая” гэснийг “гурван сая” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Шилэн дансны тухай хуулийн 5 дугаар зүйлд дараах агуулга бүхий зүйл нэмсүгэй:
5.9. Шилэн дансны цахим хуудсаны мэдээлэл нь Нээлттэй гэрээний олон улсын стандартын дагуу нийтлэгдсэн байна.
3 дугаар зүйл. Шилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлд дараах агуулга бүхий зүйл нэмсэүгэй.
7.3. Мэдээлэх албан тушаалтан нь шилэн дансанд байршуулах мэдээллийг Төрийн сангийн удирдлагын цахим систем, Цахим төлбөрийн систем, Төрийн худалдан авах ажиллагааны системээс мэдээллийг татаж байршуулна"
4 дүгээр зүйл. Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал” гэснийг уг зүйлээс хассугай.
5 дугаар зүйл. Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал

Төслийн хэрэглэгчид

Ц. БААТАРХҮҮ

Ц. БААТАРХҮҮ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх