Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 11-р сарын 24 өдөр
Ulaanbaatar city
ДААТГАЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулгын төсөл/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, даатгалын салбарын төрийн бодлого боловсруулах чиг үүргийг тодорхойлох, даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер болон хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Даатгалын тухай хууль тогтоомж
2.1. Даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хууль болон энэ хуулиар зохицуулна.
3.2. Даатгалын үйл ажиллагаатай холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, тусгайлсан харилцааг тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан хуулиар зохицуулна.
3.3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
3.4. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалтай холбогдсон харилцааг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёо
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "даатгалын үйл ажиллагаа" гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг;
4.1.2. “давхар даатгалын үйл ажиллагаа” гэж даатгагч нь даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишерийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дахин даатгах даатгалын үйл ажиллагааг;
4.1.3. “даатгалын зуучлалын үйл ажиллагаа” гэж даатгалын брокер даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах болон хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үйл ажиллагааг;
4.1.4. “даатгагч” гэж энэ хуульд заасны дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг;
4.1.5. “даатгуулагч" гэж өөрийн болон даатгагдсан этгээдийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулан даатгалын хураамж төлөх үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг;
4.1.6. “даатгагдсан этгээд” гэж амь нас, эрүүл мэнд, хариуцлага, эд хөрөнгө, эсхүл бусад хууль ёсны ашиг сонирхол нь гэрээний дагуу даатгалын хамгаалалтад хамрагдсан иргэн, хуулийн этгээдийг;
4.1.7. “бенефишер” гэж даатгалын тохиолдол бий болсон үед гэрээний дагуу даатгагчаас даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг;
4.1.8. “хохирогч” гэж даатгалын тохиолдлын улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон бусад хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учирснаас үүдэн хууль, эсхүл даатгалын гэрээнд заасны дагуу даатгагчаас нөхөн төлбөр шаардах эрх бүхий гуравдагч этгээдийг;
4.1.9. “даатгалын хураамж" гэж даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг;
4.1.10. "даатгалын тохиолдол" гэж даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирол, тохиролцсон нөхцөл бүрдэх, эсхүл бусдад хохирол учруулах;
4.1.11. "даатгалын нөхөн төлбөр" гэж даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу олгох мөнгөн болон бусад хэлбэрийн хөрөнгийг;
4.1.12. “даатгагчийн баталгаа” гэж даатгагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь даатгагчид төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн хэлцлийг;
4.1.13. “даатгалын мэргэжлийн оролцогч” гэж даатгалын үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий даатгагч, давхар даатгагч, даатгалын брокер, банк даатгалын зуучлагч, төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгч, актуарч, даатгалын андеррайтер болон даатгалын байгууллагад аудит хийх эрх бүхий этгээдийг;
4.1.14. “даатгалын зуучлагч” гэж даатгалын брокер, банк даатгалын зуучлагчийг;
4.1.15. “даатгалын брокер” гэж даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишерийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, даатгалын хэрэгцээг тодорхойлох, даатгагчдын гэрээний нөхцөлийг харьцуулан тайлбарлах, даатгалын гэрээ байгуулах, нөхөн төлбөр нэхэмжлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх, үүнийхээ төлөө хөлс авах эрхтэй компанийг;
4.1.16. “банк даатгалын зуучлагч” гэж даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг банкны харилцагчдад зуучлан борлуулах, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс авах эрхтэй банкийг;
4.1.17. “даатгалын хохирол үнэлэгч” гэж даатгагч, даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгалын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шалгах, бодит хохирлыг тогтоох, талуудын хооронд хэлэлцээ хийх чиг үүргийг хэрэгжүүлэх, ийнхүү хэрэгжүүлсний төлөө цалин хөлс болон бусад төлбөр авах даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан этгээдийг;
4.1.18. "актуарч" гэж даатгагчийн төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан үнэлж эдийн засаг, математикийн тооцоо, судалгааны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг этгээдийг;
4.1.19. “даатгалын төлөөлөгч” гэж даатгагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий даатгагчийн томилсон буюу эрх олгосон этгээдийг;
4.1.20. “даатгалын бүтээгдэхүүний дистрибутер” гэж даатгалын үйл ажиллагаа эрхлэх нь үндсэн чиг үүрэг биш боловч өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбогдуулан даатгагчийн өмнөөс даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, санал болгох, даатгалын гэрээ байгуулах үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийг;
4.1.21. “иншуртек” гэж даатгалын бүтээгдэхүүн боловсруулах, борлуулах, гэрээ байгуулах, эрсдэлийг үнэлэх, хохирол тооцох, нөхөн төлбөр олгох болон бусад үйлчилгээ үзүүлэхэд алгоритм, мэдээллийн систем болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмжид суурилсан шийдлийг;
4.1.22. “нийтлэг эрсдэлийн даатгалын гэрээ” гэж гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, урьдчилан тогтоосон нөхцөлийг шууд хүлээн авч байгуулсан даатгалын гэрээг;
4.1.23. “бизнесийн эрсдэлийн даатгалын гэрээ” гэж энэ хуулийн 4.1.22-д заасан нийтлэг эрсдэлийн даатгалын гэрээнээс бусад даатгалын гэрээг;
4.1.24. "холбогдох этгээд" гэж дараах этгээдийг:
4.1.24.а. тодорхой гэрээний үндсэн дээр хамтран тухайн компанийн удирдлагын шийдвэрийг тодорхойлох боломж бүхий бүлэг хүмүүс;
4.1.24.б. Компанийн тухай хуулийн 6.14-т заасны дагуу тодорхойлсон компанийн нэгдэлд хамаарч байгаа компанийн хувьд компанийн нэгдлийн бусад оролцогч компани, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан;
4.1.24.в. компанийн удирдлагын шийдвэрийг хамтран тодорхойлох боломж бүхий компани болон хүн /бүлэг хүмүүс/;
4.1.24.г. нэг хүн /бүлэг хүн/ гаргах шийдвэрийг нь тодорхойлох боломж бүхий компани;
4.1.24.е. нэг гэр бүлийн гишүүн, эцэг, эх, хүүхэд, ач, зээ нар, ах, дүү, бусад төрөл, садангийн хүн;
4.1.24.ё. нэг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчид;
4.1.24.ж. өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь хувьцааны хяналтын багцыг нь эзэмшдэг болон эрх бүхий албан тушаалд ажилладаг компани, уг компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогч компани болон тэдгээрийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч болон эрх бүхий албан тушаалтан;
4.1.24.з. уг этгээд ажил олгогч бол түүний ажилтан;
4.1.24.и. Санхүүгийн зохицуулах хорооноос "холбогдох этгээд" гэж тодорхойлсон бусад этгээд.
4.1.25. “эрх бүхий албан тушаалтан” гэж Компанийн тухай хуулийн 84.1-д заасан этгээдийг;
4.2. Бодит хохирлоос үл хамааран тодорхой итгэлцүүр буюу бусад аргачлалыг ашиглан даатгагчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг томьёогоор дундажлан тооцоолж гаргадаг үйл ажиллагаа энэ хуулийн 4.1.1-д нэгэн адил хамаарна.
5 дугаар зүйл. Хүн, хуулийн этгээдийг хамгаалах даатгалын үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1. Хүн, хуулийн этгээдийг хамгаалах даатгалын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1. Даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон даатгагч, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын тэнцвэрийг хадгалах;
5.1.2. Даатгалын үйл ажиллагааны ил тод, нээлттэй, шударга байдлыг хангаж, хүн, хуулийн этгээдийн даатгалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх;
5.1.3. Даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрсдэл болон бодит үр дүнд суурилан хамгаалах тогтолцоог бүрдүүлэх;
5.1.4. Гамшгийн болон бусад эрсдэлийн улмаас үүсэх санхүүгийн үр дагаврыг даатгалын бүтээгдэхүүнээр бууруулж, улсын төсөвт учрах дарамт, үр ашиггүй зардлыг багасгах;
5.1.5. Даатгалын үйл ажиллагаанд их өгөгдөл, дэвшилтэт технологийг ашиглах, нэвтрүүлэхийг дэмжих.
6 дугаар зүйл. Гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүний даатгал
6.1. Гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөрөнгө, амь нас, эрүүл мэнд, хариуцлага, ашиг сонирхлыг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн нэгэн адил нөхцөлөөр даатгуулах эрхтэй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ДААТГАЛЫН АНГИЛАЛ, ХЭЛБЭР, ТӨРӨЛ
7 дугаар зүйл. Даатгалын ангилал, төрөл, хэлбэр, бүтээгдэхүүний засаглал
7.1. Даатгалыг амьдралын даатгал, ердийн даатгал гэж ангилах бөгөөд ангилал тус бүрийн даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/ тогтооно:
7.1.1. Хүний амьд байх эсхүл нас барах нөхцөлд даатгалын гэрээгээр тохиролцсон төлбөр олгох үйл ажиллагаа амьдралын даатгалд хамаарна;
7.1.2. Хөрөнгийн, хариуцлагын, санхүүгийн зэрэг амьдралын даатгалаас бусад даатгалын үйл ажиллагаа ердийн даатгалд хамаарна.
7.2. Даатгал нь сайн дурын болон заавал гэсэн төрөлтэй байна.
7.3. Монгол Улсын хуульд заавал даатгуулахаар тусгасан даатгалын үйл ажиллагааг заавал даатгалын төрөлд хамааруулах бөгөөд заавал даатгалын эрсдэл, нөхцөлийн талаарх нарийвчилсан зохицуулалтыг тухайн хуулиар зохицуулна.
7.4. Ердийн даатгагч гэнэтийн осол, гэмтлийн улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад даатгалын нөхөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгалын үйл ажиллагааг эрхэлж болно.
7.5. Даатгагч бүтээгдэхүүнийг боловсруулах, турших, батлах, зах зээлд нэвтрүүлэх, түгээх, зах зээлээс эргүүлэн татах зэрэг бүх үе шатанд бүтээгдэхүүнийг удирдах, зохицуулах, хянах засаглалын тогтолцоотой байна.
7.6. Даатгагч шинэ эсхүл өөрчилсөн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээс өмнө холбогдох журмын дагуу Хороонд мэдэгдэнэ.
7.7. Хороо энэ зүйлийн 7.6-д заасны дагуу даатгагчаас ирүүлсэн бүтээгдэхүүний эрсдэл болон даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчид үзүүлэх нөлөөлөлд хяналт шинжилгээ хийж бүтээгдэхүүний нөхцөлд өөрчлөлт оруулах, борлуулалтыг түр зогсоох, эсхүл зах зээлээс эргүүлэн татах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргаж болно.
7.8. Хороо даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор даатгагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах шаардлагыг тодорхойлох, энэ зүйлийн 7.6-д заасан мэдэгдэл ирүүлэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
8 дугаар зүйл. Даатгалын хураамж
8.1. Даатгалын хураамжийг тогтоохдоо дараах зарчмыг баримтална:
8.1.1. даатгалын хураамж даатгуулагчийн эрх ашигт нийцсэн байх;
8.1.2. даатгалын хураамж тогтвортой байх;
8.1.3. даатгалын нөхөн төлбөр төлөхөд хүрэлцээтэй байх;
8.1.4. даатгалын гэрээний нөхцөлтэй уялдсан байх;
8.1.5. даатгалын эрсдэл тус бүрийн учирч болох хохирлын судалгаа, мэдээнд үндэслэх;
8.1.6. актуарын оновчтой арга, аргачлалуудыг сонгон ашигласан байх.
8.2. Даатгалын хураамжийг нэг удаа бүрэн төлөх, эсхүл даатгалын гэрээний хугацаанд үе шаттайгаар хэсэгчлэн төлөх хэлбэртэй байж болно.
9 дугаар зүйл. Даатгалын нөхөн төлбөр
9.1. Даатгагч нь даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишерид хүндрэл учруулахгүй, шуурхай олгох зарчмыг баримтлан хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлсэн дараах баримтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг олгоно:
9.1.1. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчийн гаргасан хүсэлт;
9.1.2. гэрээнд заасан бол холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
9.1.3. энэ хуулийн 9.5-д заасан журамд тусгасан баримт бичиг.
9.2. Даатгалын гэрээнд заасан бол даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишерийн буруугаас хохирогчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг хохирогчид шууд олгож болно.
9.3. Даатгуулагч нас барсан бөгөөд даатгалын нөхөн төлбөр авах эрх үүссэн бол нөхөн төлбөрийг түүний хууль ёсны, эсхүл гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно.
9.4. Даатгагч гэрээнд заагаагүй болон даатгалын тохиолдолд хамааралгүй баримт бичгийг даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчоос шаардахыг хориглоно.
9.5. Даатгагч даатгалын нөхөн төлбөрийн нэхэмжлэлд шаардагдах баримт бичгийн бүрдэл, цахим хэлбэрийн солилцоо, шийдвэрлэлтийн талаар мэдээлэх хүрээ, түүний стандарт, хугацаа, тайлагнах харилцааг зохицуулсан журмыг баталж, тус журмыг олон нийтэд танилцах боломжтой хэлбэрээр ил тод, нээлттэй байлгаж, үйл ажиллагаандаа мөрдөнө.
9.6. Энэ зүйлийн 9.5-д заасан журмаар даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчийн эрх, даатгагчийн нотлох үүрэг, эсхүл энэ зүйлд заасан нөхөн төлбөр олгох нөхцөл, шаардлагыг дордуулах, хязгаарлах, эсхүл өөрчлөхийг хориглоно.
9.7. Хороо энэ зүйлийн 9.5-д заасан журмын хэрэгжилтэд хяналт тавьж, уг журам нь хууль тогтоомжийн шаардлагад нийцээгүй, эсхүл даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд уг журамд өөрчлөлт оруулахыг даатгагчид үүрэг болгоно.
9.8. Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүхэлд нь, эсхүл зохих хэсгийг олгохоос татгалзаж болно:
9.8.1. даатгуулагч даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор даатгалын тохиолдлыг санаатайгаар бий болгосон;
9.8.2. даатгуулагч даатгалын зүйл болон даатгалын тохиолдлын талаар даатгагчид хуурамч баримт бичиг бүрдүүлж өгсөн;
9.8.3. даатгалын гэрээнд зааснаас бусад эрсдэлээс шалтгаалан хохирол гарсан;
9.8.4. даатгалын тохиолдолтой холбогдуулан даатгуулагч буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлсэн;
9.8.5. хуульд заасан бусад үндэслэл.
9.9. Даатгалын хууль тогтоомж, даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагч, даатгагдсан этгээдийн эрх нь даатгалын гэрээний дагуу олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
9.10. Даатгалын тохиолдлын улмаас эд хөрөнгө бүрэн устсан, сүйрсэн, дахин сэргээгдэх боломжгүй болсон тохиолдолд учирсан хохирлыг даатгагч бүрэн барагдуулсан бол даатгуулагч, даатгагдсан этгээд болон хохирогч нь уг хөрөнгийг даатгагчид шилжүүлнэ.
9.11. Даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож, даатгалын гэрээнд заасны дагуу даатгуулагч даатгалын хураамжийг төлбөрийн хуваарийн зөрчилгүйгээр хэсэгчлэн, үе шаттай төлж байгаа үед даатгалын тохиолдол үүсвэл даатгагч даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчийн төлсөн хураамжтай хувь тэнцүүлэн бууруулахыг хориглоно.
9.12. Даатгагч хууль, хяналтын болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг даатгуулагчаас шаардах тохиолдолд уг дүгнэлт гараагүй байхад даатгалын гэрээнд заасан хугацаа өнгөрсөн шалтгаанаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахыг хориглоно.
10 дүгээр зүйл. Даатгалын гэрээний стандарт нөхцөл, түүнд тавих шаардлага
10.1. Даатгалын гэрээний стандарт нөхцөл нь Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн, тодорхой, ойлгомжтой, шударга байх бөгөөд гэрээний талуудын эрх, үүргийн зохистой тэнцвэрийг хангасан байна.
10.2. Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасны дагуу энэ хуулийн 4.1.22-д заасан нийтлэг эрсдэлийн даатгалын гэрээнд стандарт нөхцөлийг салшгүй хэсэг болгоно.
10.3. Даатгалын гэрээний стандарт нөхцөлд дараах агуулгатай зохицуулалт тусгахыг хориглоно:
10.3.1. даатгагчийн хуульд заасан үндсэн үүрэг, хариуцлагыг үндэслэлгүйгээр хязгаарлах, эсхүл үгүйсгэх;
10.3.2. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчийн нөхөн төлбөр авах эрхийг хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарлах;
10.3.3. даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах, нөхөн төлбөрийн хэмжээг бууруулах, гэрээг цуцлах эрхийг даатгагчид хуульд нийцээгүй, хэт өргөн хүрээнд олгох;
10.3.4. даатгалын гэрээний нөхцөлийг даатгагч дангаар өөрчлөх, даатгуулагчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжийг хуульд заагаагүй үндэслэлээр бий болгох;
10.3.5. даатгалын тохиолдол бий болсон эсэх, нөхөн төлбөр олгох үндэслэл, хэмжээг тогтоохтой холбоотой нотлох үүргийг даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчид үндэслэлгүйгээр шилжүүлэх;
10.3.6. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчийн гомдол гаргах, шүүхэд хандах эрхийг хязгаарлах;
10.3.7. хуульд заасан нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг шийдвэрлэх хугацааг даатгуулагчид хохиролтойгоор өөрчлөх.
10.4. Даатгалын гэрээний стандарт нөхцөл нь хоёрдмол утгатай, эсхүл харилцан зөрчилтэй бол тухайн нөхцөлийг боловсруулсан даатгагчийн эсрэг, даатгуулагчид ашигтайгаар тайлбарлана.
10.5. Энэ хуулийн 10.3-т заасныг зөрчсөн гэрээний стандарт нөхцөлийн хүчин төгөлдөр байдлыг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэх бөгөөд тухайн нөхцөлөөр даатгуулагчийн хуульд заасан эрхийг хязгаарлахгүй.
10.6. Даатгагч нь даатгалын гэрээний стандарт нөхцөл, түүнд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөж эхлэхээс өмнө энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Хороонд мэдэгдэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ
11 дугаар зүйл. Даатгагчийн эрх, үүрэг
11.1. Даатгагч дараах эрх эдэлнэ:
11.1.1. энэ хуулийн 9.8-д заасан үндэслэл бүрдсэн бол даатгалын нөхөн төлбөрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн олгохоос татгалзах;
11.1.2. даатгуулагчийн эрх, үүрэг нь шинэ эзэмшигчид шилжсэн тохиолдолд даатгагч түүнд гэрээнд өөрчлөлт оруулах санал тавих;
11.1.3. даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд даатгагчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлсэн мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй бол хууль болон гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах, эсхүл гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах;
11.1.4. даатгуулагчид олгосон нөхөн төлбөр болон түүнтэй холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах;
11.1.5. энэ хуулийн 12.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчид нөхөн төлбөрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн олгохоос татгалзах;
11.1.6. даатгалын тохиолдол болсон эсэх, хохирлын шалтгаан, хэмжээ, нөхөн төлбөр авах эрхийг шалган тогтооход зайлшгүй шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт бичгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах.
11.2. Даатгагч дараах үүрэг хүлээнэ:
11.2.1. даатгалын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг шуурхай, шударга, ил тод байдлаар хянан шийдвэрлэж, нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр олгох;
11.2.2. даатгалын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг шийдвэрлэж буй явцын мэдээллийг энэ хуулийн 20.7.2-д заасан цахим системд тухай бүр байршуулж, даатгуулагчид үнэн зөв, бодит мэдээлэл өгөх;
11.2.3. даатгуулагчид энэ хуулийн 4.1.22 эсхүл 4.1.23-д заасан даатгалын гэрээний хамгийн оновчтойг санал болгох, энэ талаар даатгуулагчид танилцуулах;
11.2.4. Нийтлэг эрсдэлийн даатгалын гэрээ байгуулахад энэ хуулийн 10 дугаар зүйлийн дагуу гэрээний стандарт нөхцөлийг баримтлах;
11.2.5. Бизнесийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулах бол тухайн даатгуулагчийн эрсдэлийг даатгагч даатгалын гэрээгээр бүрэн хамгаалахад мэдвэл зохих шаардлагатай мэдээллийг даатгуулагчаас хүлээн авч, нэмэлт тодруулга хийснийг баримтжуулах, дараа нь гэрээний нөхцөлийг боловсруулах;
11.2.6. даатгалын гэрээ байгуулахаас өмнө даатгалын зүйл, даатгалын эрсдэл, даатгалын тохиолдол, даатгалын хамгаалалтын хязгаарлалт, үл хамаарах нөхцөлийг даатгуулагчид танилцуулах, гэрээний нөхцөлийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлэх;
11.2.7. Монгол Улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчийн талаарх мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх;
11.2.8. даатгалын тохиолдлын улмаас учирч болзошгүй хохирлын хэмжээг багасгах зорилгоор даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишерийн авсан арга хэмжээний өртгийг нөхөн төлөх;
11.2.9. даатгуулагч нас барсан тохиолдолд даатгалын гэрээний эрх, үүрэг хууль ёсны, эсхүл гэрээслэлээр өв залгамжлагчид шилжсэнийг бүртгэж, гэрээг үргэлжлүүлэх, өөрчлөх, дуусгавар болгохтой холбоотой мэдээлэл, үйлчилгээг шуурхай үзүүлэх;
11.2.10. даатгуулагчийн эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл түүнийг эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд түүний хууль ёсны төлөөлөгчид гэрээний эрх, үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгөх;
11.2.11. энэ хууль болон Хорооноос баталсан журмын дагуу санхүүгийн тайлан, төлбөрийн чадвар, засаглал, үйл ажиллагаа болон хуульд заасан бусад мэдээллийг энэ хуулийн 20.7.2-д заасан нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан нийлүүлэх, мэдээлэх;
11.2.12. хуульд заасан эрх аваагүй, тусгай зөвшөөрөлгүй, эсхүл бүртгэлгүй этгээдээр даатгалын бүтээгдэхүүн борлуулах, зуучлуулахгүй байх, түүнд уг үйл ажиллагаатай холбоотой хөлс, шимтгэл, урамшуулал болон бусад төрлийн төлбөр олгохгүй байх;
11.2.13. даатгагч өөрийн томилсон даатгалын төлөөлөгчийн буруутай үйл ажиллагааны улмаас даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчид учирсан хохирлыг хариуцах бөгөөд энэ үүрэг, хариуцлагыг гэрээгээр хязгаарлах, бусдад шилжүүлэх, эсхүл үгүйсгэхгүй байх;
11.2.14. Нийтлэг эрсдэлийн даатгалын гэрээнд даатгуулагчийн өгсөн мэдээллийн зөрүүтэй, эсхүл дутуу байгаа үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзахгүй, нөхөн төлбөрийн хэмжээг бууруулахгүй, гэрээг цуцлахгүй байх;
11.2.15. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчийн эрүүл мэндийн болон биометрик өгөгдлийг энэ хуулийн 20 дугаар зүйлийн дагуу цуглуулж, боловсруулан зөвхөн даатгалын гэрээ байгуулахад ашиглана;
11.2.16. даатгалын тохиолдол болсон үед авах арга хэмжээний талаар даатгуулагчийг тодорхой мэдээллээр хангах;
11.2.17. Амьдралын даатгалын гэрээнд эргүүлэн худалдан авах үнэ, тооцох аргачлал, суутгал, хуримтлал болон өгөөжийн тооцоо, бенефишерийг тодорхойлох, өөрчлөх нөхцөлийг тодорхой тусгах;
11.2.18. Нэг этгээдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой хоёр буюу түүнээс дээш гэрээ хүчин төгөлдөр байгаа нь тухайн гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөрийг тус бүр олгохоос татгалзахгүй бөгөөд давхар нөхөн төлбөр олгохгүй.
12 дугаар зүйл. Даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишерийн эрх, үүрэг
12.1. Даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер дараах эрхтэй:
12.1.1. даатгуулагч даатгагчаа чөлөөтэй сонгох;
12.1.2. даатгуулагч даатгалын гэрээ байгуулахаас өмнө даатгалын зүйл, даатгалын эрсдэл, даатгалын тохиолдол, даатгалын хамгаалалтын хязгаарлалт, үл хамаарах нөхцөл, гэрээг цуцлахаас үүсэх үр дагаврын талаар бүрэн, ойлгомжтой мэдээлэл авах;
12.1.3. даатгагчаас гэрээ болон түүнтэй холбоотой бүхий л мэдээллийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр авах;
12.1.4. даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр нэхэмжлэх, шийдвэрийн үндэслэл, тооцооллыг авах, нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах;
12.1.5. даатгагч хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсхүл гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах;
12.1.6. даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид тавих;
12.1.7. даатгалын үйл ажиллагаатай холбоотой энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан өгөгдлийг засуулах, үнэн зөв байдлыг хангах, энэ хуулийн 62.6-д заасан автоматжуулсан шийдвэрийг хүний оролцоотой дахин хянуулах;
12.1.8. даатгагчид гомдол гаргах, энэ хуулийн 19 дугаар зүйлд заасан Зөвлөл болон шүүхэд хандах;
12.1.9. энэ хуулийн 20.7.2-д заасан нийтийн мэдээллийн дэд бүтцээр дамжуулан нөхөн төлбөр нэхэмжлэх, шийдвэрлэлтийн явцыг хянах, гомдол гаргах;
12.1.10. хууль, гэрээнд заасан бусад эрх.
12.2. Даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер дараах үүрэг хүлээнэ:
12.2.1. Бизнесийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулахад үйл ажиллагааны онцлог, даатгагч заавал мэдэх шаардлагатай нөхцөл байдлыг шударга танилцуулах, даатгагчийн тодруулга, түүний хариу тайлбарыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэн баримтжуулах;
12.2.2. даатгуулагч даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд төлөх;
12.2.3. даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор өөрөөс боломжит арга хэмжээг авах, даатгалын гэрээнд заасан хугацаанд даатгагчид мэдэгдэх;
12.2.4. даатгалын гэрээ байгуулах болон даатгалын нөхөн төлбөр олгохтой холбоотой баримт бичиг, мэдээллийг даатгагчид үнэн зөв, бүрэн гаргаж өгөх, эсхүл нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу даатгагч, даатгуулагчийн мэдээлэлд хандахад зөвшөөрөх;
12.2.5. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер болон тэдгээрийн эрх бүхий этгээд нь нөхөн төлбөрөөс бусад аливаа шан харамж, хөлс, урамшууллыг шууд, эсхүл бусад этгээдээр дамжуулан авахгүй байх;
12.2.6. даатгалын зүйлийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг шаардлагатай тохиолдолд даатгагчид танилцуулах, шалгуулах;
12.2.7. хууль, гэрээнд заасан бусад үүрэг.
12.3. Хохирогч нь дараах эрхтэй:
12.3.1. өөрт учирсан хохиролын асуудлыг шийдвэрлэх явц, гаргасан шийдвэрийн үндэслэл, нотлох баримт, тооцооллын талаар мэдээлэл авах;
12.3.2. даатгалын үйл ажиллагаатай холбоотой өөрийн өгөгдлийг бүрэн, үнэн зөв болгох, алдаатай бол засуулах;
12.3.3. автоматжуулсан шийдвэрийг хүний оролцоотой дахин хянуулах;
12.3.4. энэ хуулийн 99.1, 99.2-д заасан дарааллын дагуу гомдол гаргах;
12.3.5. хуульд заасан бусад эрх.
13 дугаар зүйл. Даатгалын брокерийн эрх, үүрэг
13.1. Даатгалын брокер нь дараах эрх эдэлнэ:
13.1.1. даатгуулагчаас үнэн зөв, бүрэн, бодит мэдээлэл авах;
13.1.2. даатгуулагчаас брокерын үйл ажиллагааны хөлс, шимтгэл авах;
13.1.3. Даатгалын брокер нь хамтын даатгалын үйл ажиллагааг зохион байгуулах, түүнд оролцох;
13.2. Даатгалын брокер нь дараах үүрэг хүлээнэ:
13.2.1. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишерийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах;
13.2.2. даатгалын брокерын үйл ажиллагааг мэргэжлийн, нээлттэй, ёс зүйтэй гүйцэтгэх;
13.2.3. ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд үйлчлүүлэгчид энэ талаар мэдэгдэх;
13.2.4. даатгалын гэрээ байгуулахаас өмнө даатгалын бүтээгдэхүүн, даатгалын гэрээнд заасан даатгах эрсдэл, даатгалын үнэлгээ, хураамж, даатгалын нөхөн төлбөр хэрхэн авах, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишерид энгийн ойлгомжтой тайлбарлан өгөх;
13.2.5. даатгалын гэрээ болон хураамж төлсөн баримтыг даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишерид бичгээр эсхүл цахим хэлбэрээр олгох;
13.2.6. даатгагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын хураамжийг хүлээн авсан даруй даатгагчид шилжүүлэх;
13.2.7. даатгалын хураамж төлөх хугацаа, гэрээний сунгалтыг даатгуулагчид гэрээнд заасны дагуу тухай бүр мэдэгдэх;
13.2.8. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишерид даатгагчаа сонгох боломжийг олгох.
13.3. Даатгагчаас даатгалын төлөөлөгчөөр ажиллах албан ёсны зөвшөөрөл өгөөгүй, эсхүл гэрээ байгуулаагүй бол аливаа хүн, хуулийн этгээдийг төлөөлөгчөөр ажиллахыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАХ
14 дугаар зүйл. Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
14.1. Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь даатгалын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1. төрийн захиргааны төв байгууллагууд, Хороо болон бусад байгууллагын саналыг үндэслэн даатгалын салбарын дунд хугацааны бодлогын төсөл боловсруулах, хуульд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан шийдвэрлүүлэх;
14.1.2. даатгалын салбарын бодлогын зорилт, хэрэгжилт, үр нөлөөг үнэлэн, даатгалын хууль тогтоомж, бодлогыг боловсронгуй болгох саналыг Засгийн газарт танилцуулах;
14.1.3. даатгалын салбарын бодлогыг улсын хөгжлийн бодлого, хөгжлийн төлөвлөгөө, төсөв, санхүүгийн салбарын болон бусад салбарын бодлоготой уялдуулах санал боловсруулж, Засгийн газрыг бодлогын зөвлөгөө, мэдээллээр хангах;
14.1.4. заавал даатгалын хэрэгжилт, үр нөлөөг үнэлэн, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох төсөл, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
14.1.5. даатгалын зарим чиг үүргийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу гэрээгээр шилжүүлэн авсан төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;
14.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх.
14.2. Даатгалын салбарын бодлого боловсруулах, салбар хоорондын уялдааг хангах санал, зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг Засгийн газар байгуулж болно.
14.3. Энэ хуулийн 14.2-т заасан зөвлөлийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, ажиллах журам, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлага, үйл ажиллагааны хяналт, тайлагналтай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг Засгийн газрын баталсан журмаар тогтооно.
15 дугаар зүйл. Даатгалын зохицуулах байгууллага
15.1. Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг Хороо хараат бусаар хэрэгжүүлнэ.
15.2. Хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.2.1. даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
15.2.2. энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
15.2.3. даатгалын мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагаанд хяналт тавих;
15.2.4. даатгалын үйл ажиллагаатай холбоотой Хороонд ирүүлэх тайлан, мэдээний төрөл, агуулга, хэлбэр, хугацаа болон холбогдох шаардлагыг тодорхойлон нэгдсэн бүртгэл хөтлөх;
15.2.5. энэ хууль болон бусад хуулиар тусгайлан эрх олгосон асуудлаар, тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцүүлэн даатгалын үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журам, заавар, аргачлалыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
15.2.6. даатгалын дотоод, гадаад зах зээлийг судлах, даатгалын талаарх албан ёсны мэдээлэл гаргах;
15.2.7. энэ хуулийн 15.2.3-т заасан хяналтын хүрээнд илэрсэн зөрчил, эрсдэлийг арилгуулах хуульд заасан шаардлага, хязгаарлалт, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх;
15.2.8. даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох салбарын төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох этгээдтэй хуульд заасан хүрээнд мэдээлэл солилцох, хамтран ажиллах;
15.2.9. энэ хуулийн 20.7.2-д заасан нийтийн мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх, ашиглалтыг нэмэгдүүлэх замаар иншуртекийг хөгжүүлэх;
15.2.10. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
15.3. Хороо нь даатгагч дампуурах болон даатгалын үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйл ажиллагаанаас үүсэж болзошгүй хохирлоос даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер болон олон нийтийг хамгаалах зорилгоор байнгын хяналтыг хэрэгжүүлж, даатгалын зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд мөрдөх шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтоосон зохицуулалтыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд баталж болно.
15.4. Хороо нь үйл ажиллагааныхаа тайланг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хуралд тайлагнана.
15.5. Хороо энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан Институтийн санал, дүгнэлтийг бүртгэж, холбогдох хяналт, шалгалт явуулж, арга хэмжээ авах эсэхийг шийдвэрлэнэ.
16 дүгээр зүйл. Даатгалын зохицуулах байгууллага
16.1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу энэ хуулийн 17, 18, 20 дугаар зүйлийн хэрэгжилтийг даатгалын хөгжлийн институт /цаашид “Институт” гэх/ хангана.
16.2. Институт нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
16.2.1. энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан үр дүнд суурилсан үнэлгээ хийж даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчид хор нөлөө учруулсан, эсхүл учруулж болзошгүй гэж үзвэл дүгнэлт, зөвлөмж боловсруулах, үндэслэл бүхий саналыг даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хороонд хүргүүлэх;
16.2.2. энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан даатгалын салбарын өгөгдлийн санд хандан эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хүн, хуулийн этгээдийн лавлагаа, бусад бүтээгдэхүүн болгож борлуулах;
16.2.3. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишерийн эрсдэлийн түвшинд зэрэглэл тогтоох;
16.2.4. өгөгдлийн санд үндэслэн эдийн засаг, зах зээлийн судалгаа хийх, даатгалын салбарын албан ёсны мэдээлэл боловсруулах, нийтлэх;
16.2.5. заавал даатгалын эрсдэл, хураамж, үнэлгээний доод хэмжээ болон холбогдох итгэлцүүрийг тогтоох судалгаа, тооцоолол хийх, саналыг Хороонд хүргүүлэх;
16.2.6. энэ хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу заавал даатгалын баталгаат сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
16.2.7. даатгалын үйл ажиллагаатай холбоотой гарсан гомдол, маргааныг хүлээн авах, бүртгэх, энэ хуулийн 19 дугаар зүйлд заасан Зөвлөлд танилцуулах, шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
16.2.8. даатгалын тохиолдол үүсэх эрсдэлийг бууруулах, олон нийтийн даатгалын боловсролыг дээшлүүлэх, заавал даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах, урьдчилан сэргийлэх болон эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;
16.2.9. даатгалын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, даатгалын мэргэжлийн оролцогчдын нийтээр ашиглах, энэ хуулийн 20.7.2-д заасан нийтийн мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, түүнийг ашиглах;
16.2.10. хуулиар хориглоогүй бусад чиг үүрэг.
16.3. Институт өөрийн дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас бичгээр зөвшөөрөл авч батална.
16.4. Институтийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хороо, Монголбанк, Холбоо болон даатгалын мэргэжлийн оролцогчдын төлөөллийг тэнцвэртэй харьцаагаар оролцуулна.
16.5. Институтийн удирдах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнд тавих шаардлага, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх, бүрэн эрхийн хугацаа, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нарийвчилсан харилцааг зохицуулсан журмыг даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
16.6. Институтийн хөрөнгө дараах үндсэн эх үүсвэрээс бүрдэнэ:
16.6.1. эхлэлтийн хөрөнгө;
16.6.2. гишүүнлэлийн татвар болон бусад төлбөр;
16.6.3. энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан даатгалын салбарын өгөгдлийн сангийн хүн, хуулийн этгээдийн өгөгдлийг таних боломжгүй болгон хувиргасан статистик, судалгааны бүтээгдэхүүнийг хуульд зааснаар төлбөртэй ашиглуулснаас олсон орлого;
16.6.4. лавлагаа болон актуар тооцоолол гүйцэтгэсний хөлс;
16.6.5. хуулиар зөвшөөрсөн бусад эх үүсвэр.
16.7. Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 16.6.2-16.6.4 заасан төлбөр болон бусад дүрэм, журам, зааврыг баталж, түүний хэрэгжилт, засаглал, төсөв, санхүүгийн тайлагналд хяналт тавина.
16.8. Институт нь үйл ажиллагаагаа жил бүр даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнаж, олон нийтэд мэдээлнэ.
17 дүгээр зүйл. Үр дүнд суурилсан үнэлгээ
17.1. “үр дүнд суурилсан үнэлгээ” гэж хууль болон гэрээний дагуу даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчид даатгалын хамгаалалт нь бодит үр дүн өгч, тэднийг санхүүгийн эрсдэлээс хамгаалж байгаа эсэхийг шинжлэхийг.
17.2. Үр дүнд суурилсан үнэлгээг энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан өгөгдлийн сан болон бусад мэдээллийн эх сурвалжийг үндэслэн гүйцэтгэнэ.
17.3. Үр дүнд суурилсан үнэлгээний үндсэн үр дүн дараах нөхцөлийг тэргүүн ээлжинд тодорхойлно:
17.3.1. нөхөн төлбөрийг бүтэн, эсхүл үндэслэлтэй хэсэгчлэн олгосон эсэх;
17.3.2. нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасан цаг хугацаанд нь олгож байгаа эсэх;
17.3.3. гомдол, маргааныг шуурхай шийдвэрлэсэн эсэх;
17.3.4. даатгалд хамрагдаагүй хохирол, эсхүл заавал даатгал нь нийгэмд учирч болзошгүй эрсдэл, хохирлын санхүүгийн үр дагаврыг бууруулах зорилгыг биелүүлж байгаа эсэх;
17.3.5. салбарын бодлого, зохицуулалт, хяналтын тогтолцоо
17.3.6. даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа даатгалын үр өгөөжийг бууруулж байгаа эсэх;
17.3.7. даатгалын бүтээгдэхүүний хамгаалалтын хамрах хүрээний зөрүү, нөхөн төлөгдөөгүй хохирол, үйлчилгээний хүртээмж, чанартай холбоотой доголдлыг тодорхойлох;
17.3.8. даатгалын бүтээгдэхүүн боловсруулах, сурталчлах, зөвлөгөө өгөх, борлуулах, гэрээ байгуулах, хохирол үнэлэх, нөхөн төлбөр шийдвэрлэх, өргөдөл, гомдол барагдуулах үйл ажиллагааны бодит үр дүнг үнэлэх;
17.3.9. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчид учирсан, эсхүл учирч болзошгүй хор нөлөө, давтагдсан зөрчлийг илрүүлэх;
17.3.10. илэрсэн эрсдэл, зөрчил, хор нөлөөг арилгах талаар зөвлөмж гаргаж, шаардлагатай гэж үзвэл үндэслэл бүхий санал, дүгнэлтийг Хороонд хүргүүлэх;
17.3.11. хууль тогтоомжид нийцүүлэн даатгалын мэргэжлийн оролцогч болон даатгалын бүтээгдэхүүн хооронд харьцуулах боломжтой статистик мэдээллийг тогтмол нийтлэх;
17.3.12. даатгалын салбарын бодлого, хууль тогтоомж, хяналтын шалгуур үзүүлэлт, аргачлал болон захиргааны хэм хэмжээний актыг боловсронгуй болгох санал боловсруулах.
18 дугаар зүйл. Заавал даатгалын баталгаат сан
18.1. Даатгагч төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд, эсхүл энэ хуулийн 19 дугаар зүйлд заасан Зөвлөлийн шийдвэрээр даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчийн хууль ёсны шаардлагыг хамгаалах зорилгоор заавал даатгалын баталгаат сан /цаашид “Сан” гэх/ ажиллана.
18.2. Санг даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй даатгагчид хамтран заавал даатгалын хэлбэр тус бүрээр байгуулж, мөнгөн хөрөнгөөр бүрдүүлнэ.
18.3. Сан нь мөнгөн хөрөнгийн сан байх ба заавал даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгалын мэргэжлийн оролцогчдоос төвлөрүүлэх хураамж, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны орлого, хүүгийн орлого, хандив, буцалтгүй тусламж, төлбөрийн чадваргүй болсон даатгагчаас нөхөн төлүүлсэн болон тухайн даатгагчийн хөрөнгийг борлуулснаас олсон орлого, хуульд заасан бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
18.4. Энэ хуулийн 18.3-д заасан хураамжийг тухайн даатгагчийн эрхэлсэн заавал даатгалын хэлбэр тус бүрд хамаарах хураамжийн орлогоос тооцож, улирал бүр баталгаат санд төвлөрүүлнэ.
18.5. Сан нь хөрөнгө, данс бүртгэл, санхүүгийн тайлан, хараат бус аудиттай байх бөгөөд хуульд зааснаас бусад үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.
18.6. Сангаас олгох нөхөн төлбөрийн төрөл, дээд хэмжээ, төлбөр олгох дарааллыг даатгалын төрөл, нийгмийн ач холбогдол, даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчийн хамгаалалт шаардсан түвшин, гэрээ шилжүүлэх зарчим, тайлагнал, олон нийтэд мэдээлэх болон санд төвлөрүүлэх хураамжийн төрөл болон бусад төлбөр, хөрөнгийг байршуулах, хөрөнгө оруулалтын зөвшөөрөгдөх ангилал, аудит хийх, хяналт тавихтай холбоотой нарийвчилсан харилцааг зохицуулсан журмыг Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
18.7. Сангаас амьдралын даатгалын гэрээний нөхөн төлбөрийг олгохыг нэн тэргүүнд авч үзэхгүй бөгөөд төлбөрийн чадвартай өөр даатгагчид тухайн гэрээг шилжүүлэх арга замыг хэрэгжүүлнэ.
18.8. Сан нь нийтлэг эрсдэлийн даатгалын гэрээгээр хамгаалагдсан хүн, хуулийн этгээдийн хууль ёсны шаардлагыг хамгаалах зориулалттай байна.
18.9. Сангаас дараах нөхцөл үүссэн бол нөхөн төлбөр олгох асуудлыг хуульд заасан журмаар шийдвэрлэнэ:
18.9.1. даатгагчийн тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгож, даатгалын үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, төлбөрийн чадваргүйд тооцсон, албадан татан буулгах ажиллагаа эхэлсэн;
18.9.2. даатгалын багцыг өөр даатгагчид шилжүүлэх ажиллагаа хийгдсэн боловч шилжүүлээгүй үлдсэн баталгаат үүрэг байгаа тохиолдолд;
18.9.3. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, эсхүл хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан гаргасан энэ хуулийн 19 дугаар зүйлд заасан Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх.
18.10. Сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
18.10.1. энэ хуулийн 18.9-д заасан нөхөн төлбөр олгох;
18.10.2. Сангийн үйл ажиллагааны зардал;
18.10.3. энэ хуулийн 18.11-д заасны дагуу нөхөн төлбөрийн зардлыг буцаан нэхэмжлэхтэй холбоотой зардал.
18.11. Сан нь олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр төлбөрийн чадваргүй болсон даатгагчид холбогдох шаардлагын эрхийг шилжүүлэн авна.
18.12. Даатгагч төлбөрийн чадваргүй болох, дампуурахтай холбоотой эрсдэлээс хамгаалах зорилгоор хоёр буюу түүнээс дээш даатгагч хамтран сайн дурын даатгалын баталгаат санг байгуулж болно.
19 дугаар зүйл. Даатгалын маргаан шийдвэрлэх зөвлөл
19.1. Даатгалын гомдол, маргаан шийдвэрлэх хараат бус зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана.
19.2. Зөвлөл нь энэ хуулийн 16.4-д заасан удирдах зөвлөл байна.
19.3. Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Институт хэрэгжүүлэн гомдол, маргаан шийдвэрлэх хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлнэ.
19.4. Зөвлөл гомдол, маргааныг шийдвэрлэхэд хуралдааныг улирал тутамд зохион байгуулж, шийдвэр гаргана.
19.5. Зөвлөл нь нийтлэг эрсдэлийн даатгалын гэрээ, нөхөн төлбөр, борлуулалт, үйлчилгээтэй холбоотой даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогч болон даатгагчийн хооронд үүссэн маргааныг шуурхай, хүртээмжтэй, талуудын эрх, тэгш оролцоог ханган шийдвэрлэнэ.
19.6. Зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй маргааныг шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй.
19.7. Зөвлөл маргааныг шийдвэрлэхэд дараах эрх, үүрэгтэй байна:
19.7.1. шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг талуудаас гаргуулан авах;
19.7.2. шинжээч томилох;
19.7.3. талуудыг сонсох, эвлэрүүлэх;
19.7.4. мөнгөн төлбөр төлүүлэх;
19.7.5. зөрчлийг залруулах талаар үүрэг өгөх;
19.8. Зөвлөлийн шийдвэрийг хариуцагч бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уг шийдвэрийг заавал биелүүлнэ.
19.9. Зөвлөлийн шийдвэр энэ хуулийн 18.9-д заасан үндэслэлээр шийдвэрлэсэн бол Сангаас нэхэмжлэгчийг хохиролгүй болгоно.
19.10. Зөвлөлийн шийдвэрлэх гомдол, маргааны мөнгөн дүнгийн дээд хэмжээ, шийдвэр гаргах ажиллагаа, хугацаа, шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон нийтэд тайлагнах журмыг Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
19.11. Гомдол, маргааны мөнгөн дүнгийн дээд хэмжээг тогтоох болон шинэчлэхэд даатгалын төрөл тус бүрийн нөхөн төлбөрийн дундаж хэмжээ, инфляц, маргаан шийдвэрлэх ажиллагааны хүртээмж, үр нөлөө болон Зөвлөлийн ачааллыг харгалзана.
19.12. Зөвлөлийн шийдвэрийг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй, шийдвэрийн дагуу гомдлыг арилгаагүй буюу биелүүлээгүй бол Зөвлөл тухайн хариуцагчийн талаарх асуудлыг Хороонд мэдэгдэж тусгай зөвшөөрлийг цуцлах, эсхүл түдгэлзүүлнэ.
19.13. Зөвлөлийн шийдвэрлэх гомдол, маргааны мөнгөн дүнгийн дээд хэмжээнээс давсан бол нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргана.

ТАВДУГААР БҮЛЭГ
ДААТГАЛЫН САЛБАРЫН ӨГӨГДЛИЙН САН
20 дугаар зүйл. Даатгалын салбарын өгөгдлийн сан
20.1. Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь даатгалын зах зээлийн хөгжлийг дэмжих, иншуртекийн хэрэглээг төгөлдөршүүлэх, даатгалын салбарын өгөгдлийн аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангах, түүний ашиглалтыг нэмэгдүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хууль тогтоомжтой нийцүүлсэн даатгалын салбарын өгөгдлийн сантай байна.
20.2. Даатгалын мэргэжлийн оролцогч, холбогдох төрийн байгууллага нь хүн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран энэ хуулийн 20.1-д заасан өгөгдлийн санд даатгалын үйл ажиллагаатай холбоотой бүх өгөгдлийг цаг тухайд, тогтмол цахим хэлбэрээр өгөх үүрэгтэй.
20.3. Энэ хуулийн 20.2-д заасан үүргийг хэрэгжүүлэхэд алдаатай, дутуу, эсхүл шинэчлэх шаардлагатай гэж үзсэн өгөгдлийг нэн даруй залруулан, өөрчлөлт хийх, өөрчилсөн бүртгэл, түүхийг хадгална.
20.4. Даатгалын салбарын өгөгдлийн санд арьсны өнгө, нийгмийн гарал, шашин шүтлэг, улс төрийн нам, төрийн бус байгууллагын гишүүнчлэлийн байдлын талаарх мэдээлэл оруулахыг хориглоно.
20.5. Даатгалын салбарын өгөгдлийн сангийн мэдээлэл хариуцагч нь Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяаны хуулийн этгээд (Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ) ба даатгалын мэргэжлийн оролцогч, холбогдох төрийн байгууллага нь өгөгдлийн үнэн зөв, бүрэн байдлыг хариуцна.
20.6. Даатгалын салбарын өгөгдлийн эх сурвалж, үнэн зөв эсэхийг өгөгдөл нийлүүлэгч, эсхүл даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогч, холбогдох төрийн байгууллага тус бүр магадлах, түүний алдаатай, дутуу, хуучирсан өгөгдлийг залруулах хүсэлт гаргах эрхтэй.
20.7. Энэ хуулийн 20.5-д заасан мэдээлэл хариуцагч нь даатгалын салбарын өгөгдлийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах бөгөөд нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.4-д заасны дагуу төрөлжсөн мэдээллийн санг үүсгэнэ:
20.7.1. өгөгдлийг үүсгэх, цуглуулах, боловсруулах, дамжуулах, хадгалах, хамгаалах, ашиглах, эрх бүхий хүн, хуулийн этгээдэд даатгалын өгөгдлийн үйлчилгээ үзүүлэх, даатгалын мэргэжлийн оролцогчдийн өгөгдөлд хяналт тавих;
20.7.2. хариуцсан нийтийн мэдээллийн дэд бүтцийг бий болгох, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний сайжруулалт, хөгжүүлэлт, нэвтрүүлэлт, тасралтгүй үйл ажиллагаа, түүний аюулгүй байдлыг хангах;
20.7.3. өгөгдлийг өөр зорилгоор ашиглах, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.
20.8. Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь даатгалын салбарын өгөгдлийн дараах харилцааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн нарийвчлан зохицуулсан журмыг Өгөгдлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Хорооны саналыг авч боловсруулж, Засгийн газраар батлуулна:
20.8.1. өгөгдлийн ангилал, бүтэц;
20.8.2. өгөгдлийн солилцооны стандарт;
20.8.3. өгөгдөл нийлүүлэх хугацаа;
20.8.4. өгөгдлийн чанар, засвар, хадгалах болон устгах хугацаа;
20.8.5. техникийн зөвлөх байгууллагад тавигдах шаардлага;
20.8.6. өгөгдөлд хандах эрхэд суурилсан хандалтын зохицуулалт;
20.8.7. кибер аюулгүй байдлын зөрчлийг мэдээлэх, аудит хийх;
20.8.8. аудитад тавигдах шаардлага;
20.8.9. аудитын дүгнэлтээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
20.8.10. өгөгдлийг таних боломжгүй болгох болон нээлттэй өгөгдөлтэй холбоотой харилцааг;
20.8.11. хууль тогтоомжид нийцсэн бусад.
20.9. Дараах этгээд нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай даатгалын салбарын өгөгдлийн санд дор дурдсан хүрээнд хандаж, ашиглана:
20.9.1. даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бодлого боловсруулах, төлөвлөх, үнэлэхэд шаардлагатай хүн, хуулийн этгээдийг таних боломжгүй болгон нэгтгэсэн өгөгдөлд;
20.9.2. Хороо нь хяналт, шалгалт, зохицуулалт болон хуульд заасан албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай өгөгдөлд;
20.9.3. Институт нь энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай өгөгдөлд;
20.9.4. Зөвлөл тухайн гомдол, маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай өгөгдөлд;
20.9.5. даатгалын мэргэжлийн оролцогч нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийг үнэлэх зорилгоор өгөгдлийн эзэн зөвшөөрсөн өгөгдөлд;
20.9.6. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогч нь даатгалын үйл ажиллагаатай холбоотой зөвхөн өөрт холбогдолтой өгөгдөлд.
20.10. Энэ хуулийн 16.2.3-д заасан эрсдэлийн түвшинд зэрэглэл тогтоох, лавлагаа өгөх харилцааг нарийвчлан зохицуулсан журмыг Институт батална.
20.11. Даатгалын салбарын өгөгдлийг аливаа этгээдэд өрсөлдөөний давуу байдал бий болгох, үнэ, зах зээл, хэрэглэгчийг хуваарилах, өрсөлдөөнийг хязгаарлах, гажуудуулах, эсхүл хуульд заасан зорилгоос өөрөөр ашиглахыг хориглоно.
20.12. Даатгалын салбарын өгөгдлийн сангийн өгөгдлийг мэдээлэл хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр Монгол Улсаас авч гарах, гадаад улсад шилжүүлэхийг хориглоно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
21 дугаар зүйл. Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдөл гаргах
21.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь даатгал, эсхүл зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дараах шаардлагыг хангасан талаарх баримт бичгийн хамт Хороонд бичгээр, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, энэ хуулийн 20.7.2-д заасан нийтийн мэдээллийн дэд бүтэц, эсхүл албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр гаргаж болно:
21.1.1. Компани хэлбэртэй хуулийн этгээд байх;
21.1.2. даатгалын үйл ажиллагаа эрхлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргаж, үйл ажиллагааны чиглэлийг компанийн дүрэмд тусгасан байх;
21.1.3. хувь нийлүүлсэн хөрөнгө нь хууль ёсны эх үүсвэрээс бүрдсэн мөнгөн хөрөнгө байх бөгөөд Хорооноос тогтоосон доод хэмжээг хангасан байх;
21.1.4. хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь Хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийн шалгуур хангасан байх;
21.1.5. даатгалын үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай мэргэжил, мэргэшлийн дадлага, туршлага бүхий актуарч, андеррайтер, эрх бүхий албан тушаалтантай байх;
21.1.6. даатгал, эсхүл зуучлалын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, стандартыг хангасан байнгын ажлын байртай байх;
21.1.7. даатгал, эсхүл зуучлалын үйл ажиллагаанд тогтмол хэрэглэх, холбогдох мэдээллийг аюулгүй найдвартай хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн программ хангамж, тоног төхөөрөмжтэй байх;
21.1.8. хуульд зааснаас бусад тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл нь таваас доошгүй гишүүнтэй байх ба гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байх;
21.1.9. төлөөлөн удирдах зөвлөлөөс дараах журам, төлөвлөгөө, хөтөлбөрийг баталсан байх:
21.1.9.а. үйл ажиллагааны гурваас доошгүй жилийн бизнес төлөвлөгөө;
21.1.9.б. даатгал, эсхүл зуучлалын үйл ажиллагаанд мөрдөж ажиллах бодлого, дүрэм, журам, заавар;
21.1.9.в. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах, удирдах талаар хэрэгжүүлэх дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр;
21.1.9.г. үйл ажиллагаатай холбоотой гомдол, маргаан шийдвэрлэх, санхүүгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдох харилцааг зохицуулсан журам;
21.1.9.д. хүний нөөцийг хөгжүүлэх бодлого;
21.1.9.е. дотоод хяналтын бодлого;
21.1.9.ё. даатгалын хэлбэр тус бүрийн хувьд даатгалын зуучлагчид олгох даатгалын орлогын шимтгэлийн дээд хувь хэмжээ.
21.1.10. эрхлэх даатгалын ангилал, хэлбэр, төрлийг тодорхойлсон байх бөгөөд зах зээлд борлуулах хоёроос доошгүй даатгалын бүтээгдэхүүнийг боловсруулсан байх;
21.1.11. даатгалын зуучлалын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг даатгалын брокер, эсхүл банк даатгалын зуучлагч гэсэн хоёр төрлөөс аль нэгийг сонгож, тодорхойлсон байх;
21.1.12. даатгалын зуучлалын үйл ажиллагаатай холбогдох эрсдэл, хариуцлагаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр даатгуулсан байх;
21.1.13. санхүүгийн тогтвортой байдал, төлбөрийн чадвартай байх;
21.1.14. даатгуулагч, үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх ажилтан нь сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байх;
21.1.15. давхар даатгалын брокерийн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд тухайн чиглэлээр мэргэшсэн ажилтантай байх;
21.1.16. Банк даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг энэ хуулийн 21.1-д заасан шаардлагыг хангасан талаарх баримт бичгээс гадна дараах шаардлагыг хангасан талаарх баримт бичгийн хамт Хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана:
21.1.16.а. банкийг даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэхэд татгалзахгүй тухай Монголбанкны тодорхойлолтыг авсан байх;
21.1.16.б. банкны бүтцэд даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг хариуцах тусгайлсан нэгжтэй байх ба даатгалын салбарт ажиллаж байсан туршлагатай 1-ээс доошгүй ажилтантай байх.
21.2. Хороо энэ хуулийн 21.1-д заасан шаардлага хангасныг нотлохтой холбоотой нэмэлт мэдээлэл, баримт бичгийг тусгай зөвшөөрөл хүсэгчээс шаардаж болно.
21.3. Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгохтой холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиар зохицуулна.
22 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах
22.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд зааснаас гадна энэ хуулийн 21.1-д заасан шаардлагыг хангасан бол тусгай зөвшөөрөл олгох нь нийтийн болон даатгуулагчийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзвэл Хороо даатгал, эсхүл зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгоно.
22.2. Хороо ердийн болон амьдралын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг давхардуулан олгохгүй.
22.3. Хороо өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 45 өдрийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
22.4. Хороо дараах үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:
22.4.1. энэ хуулийн 21.1-д заасан шаардлагыг хангаагүй;
22.4.2. хуульд заасан баримт бичгийг бүрэн ирүүлээгүй, ирүүлсэн баримт бичиг нь шаардлагыг хангаагүй;
22.4.3. хуульд заасан бусад үндэслэл.
22.5. Даатгалын зуучлалын тусгай зөвшөөрлийг даатгагч, хөндлөнгийн хохирол үнэлэгч, тэдгээрийн хараат болон охин компани, даатгалын төлөөлөгчид олгохгүй.
23 дүгээр зүйл. Гадаадын даатгагч, даатгалын брокер
23.1. Гадаадын даатгагч энэ хуулийн 24.1-д зааснаас бусад тохиолдолд, гадаадын даатгалын брокер нь энэ хуулийн 57-д заасны дагуу Хорооноос тусгай зөвшөөрөл аваагүй тохиолдолд даатгалын, эсхүл даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
24 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөлгүйгээр даатгал, эсхүл даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох
24.1. Даатгагчтай гэрээ байгуулан давхар даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдээс бусад этгээд Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
24.2. Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
25 дугаар зүйл. Даатгалын төлөөлөгчид тусгай зөвшөөрөл олгохгүй
25.1. Даатгагч нь даатгалын төлөөлөгч болон даатгалын бүтээгдэхүүний дистрибутерийг гэрээ байгуулан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр томилж, тэдгээрийн бүрэн эрхийн хүрээ, эрхлэх даатгалын бүтээгдэхүүн, борлуулалтын суваг, хамтран ажиллах хугацааг бүртгэнэ.
25.2. Даатгагч нь даатгалын төлөөлөгч болон даатгалын бүтээгдэхүүний дистрибутерийг үйл ажиллагаа эхлэхээс өмнө энэ хуулийн 20.7.2-д заасан дэд бүтцэд оруулж, томилгоо дуусгавар болсон тохиолдолд бүртгэлийг нэн даруй шинэчилнэ.
25.3. Даатгагч нь даатгалын төлөөлөгч болон даатгалын бүтээгдэхүүний дистрибутерийн мэдлэг, ур чадвар, дотоод хяналт, үйлчлүүлэгчид мэдээлэл өгөх болон гомдол, маргаан шийдвэрлэх бэлэн байдлыг хангана.
26 дүгээр зүйл. Даатгалын зүйл
26.1. Аливаа этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөрөнгө, Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин байхдаа даатгуулах амь нас, эрүүл мэнд, хариуцлага, хууль ёсны ашиг сонирхлыг энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан даатгагчид даатгуулна.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ХӨРӨНГӨ, САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭР, ТӨЛБӨРИЙН ЧАДВАР
27 дугаар зүйл. Даатгагч, даатгалын брокерийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ
27.1. Даатгагч, даатгалын брокерийн хувь нийлүүлсэн хөрөнгө хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны үйл ажиллагааны орлогоос бүрдүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг даатгал, эсхүл брокерийн ангилал, давхар даатгалын онцлогийг харгалзан Хороо тогтооно.
27.2. Даатгагч, даатгалйн брокерийн хувь нийлүүлсэн хөрөнгийг дараах эх үүсвэрээр бүрдүүлэхийг хориглоно:
27.2.1. зээл болон эргэн төлөх үүрэг бүхий бусад хөрөнгө;
27.2.2. гарал үүсэл нь нотлогдоогүй хөрөнгө;
27.2.3. мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой хөрөнгө;
27.2.4. хууль тогтоомжоор хориглосон бусад хөрөнгө.
27.3. Хувь нийлүүлсэн хөрөнгийг зээл, түүнтэй адилтгах гэрээ, хэлцлийн үндсэн дээр бий болсон хөрөнгөөр бүрдүүлэхийг хориглоно.
27.4. Энэ хуулийн 27.1-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд өөрчлөлт орсон тохиолдолд даатгагч, даатгалын брокерийн тухайн шаардлагыг хангах шилжилтийн үеийн зохицуулалтыг Хороо тогтооно.
27.5. Даатгагч, даатгалын брокерийн хувь нийлүүлсэн хөрөнгө энэ хуулийн 27.1-д заасан хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд даатгагч Хороонд нэн даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
27.6. Даатгагч, даатгалын брокерийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 10 буюу түүнээс дээш хувийг бүрдүүлэгч нь хуулийн этгээд байх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6.а-д заасан “эцсийн өмчлөгч” этгээдийг Хороонд мэдэгдэнэ.
28 дугаар зүйл. Даатгагч, даатгалын брокерийн хувьцаа
28.1. Энэ хуулийг дагаж мөрдсөн өдрөөс хойш даатгал, даатгалын брокерийн гаргасан бүх хувьцааны төлбөрийг мөнгөн хэлбэрээр хийнэ.
28.2. Даатгагч, даатгалын брокерийн хуулийн этгээдэд Компанийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд хамаарахгүй.
29 дүгээр зүйл. Даатгагч, даатгалын брокерийн хувьцааны шилжилтэд тавих хяналт
29.1. Даатгагч, даатгалын брокер нь хязгаарлагдмал хариуцлагатай, эсхүл хаалттай хувьцаат компани бол даатгагч, даатгалын брокерийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх тохиолдолд Хорооноос тусгай зөвшөөрөл авна.
29.2. Даатгагч, даатгалын брокерийн энэ хуулийн 29.1-т заасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дараах шаардлагыг хангасан талаарх баримт бичгийн хамт Хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана:
29.2.1. хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан байх;
29.2.2. хувь нийлүүлсэн хөрөнгө энэ хуульд заасан шаардлагыг хангасан байх;
29.2.3. шинэ хувьцаа эзэмшигч нь Хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийн шалгуурыг хангасан байх.
29.3. Энэ хуулийн 29.1-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр даатгагч, даатгалын брокерийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тохиолдолд холбогдох шийдвэр, гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
29.4. Даатгагч, даатгалын брокер нь нээлттэй хувьцаат компани хэлбэртэй бол тухайн даатгагч, даатгалын брокерийн энгийн хувьцааны тав буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл холбогдох этгээдтэй хамтран эзэмших тохиолдолд уг этгээд нь хувьцааг худалдан авахаас өмнө Хорооноос тусгай зөвшөөрөл авна.
29.5. Энэ хуулийн 29.4-т заасан тусгай зөвшөөрөл хүсэгч нь өргөдлөө энэ хуулийн 29.2.2, 29.2.3-т заасан шаардлагыг хангасан баримт бичгийн хамт Хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана.
29.6. Энэ хуулийн 29.4-т заасан тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд даатгагч, даатгалын брокерийн энгийн хувьцааны тав буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл холбогдох этгээдтэй хамтран эзэмшсэн бол тухайн хувьцаа саналын болон ногдол ашиг авах эрхгүй байна.
30 дугаар зүйл. Төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт
30.1. Даатгагч нь Хорооноос тогтоосон төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллана.
30.2. Хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааруулан даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнийг тооцох аргачлалыг баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
30.3. Даатгагчийн төлбөрийн чадвар нь энэ хуулийн 30.1-д заасан үзүүлэлтэд хүрэхгүй болсон тохиолдолд даатгагч Хороонд нэн даруй мэдэгдэнэ.
31 дугаар зүйл. Даатгалын нөөц
31.1. Даатгагч даатгалын гэрээний дагуу үүссэн болон үүсэж болзошгүй үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор даатгалын хураамж, нэхэмжлэлийн онцлогийг харгалзан даатгалын нөөцүүдийг даатгалын хэлбэр тус бүрээр байгуулж, мөнгөн хөрөнгөөр бүрдүүлнэ.
31.2. Даатгалын нөөцийн ангилал, зориулалт, хэмжээ, нөөц бүрдүүлэх, зарцуулах болон хөрөнгө оруулалтад байршуулах нөхцөл шаардлагыг Хороо тогтооно.
31.3. Энэ хуулийн 31.1-д заасан даатгалын нөөцийг тусгайлан бүртгэлд тусгах бөгөөд нөөцийн хөрөнгийг хооронд нь шилжүүлэн зарцуулахыг хориглоно. Нөөцийн бүрдүүлэлт, зарцуулалтад Хороо хяналт тавина.
31.4. Даатгагчийн нөөцөд төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ энэ хуулийн 31.2-т заасан хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд даатгагч Хороонд нэн даруй мэдэгдэнэ.
31.5. Даатгалын нөөцийн хөрөнгийг энэ хуулийн 31.2-т зааснаас өөрөөр зарцуулахыг хориглоно.
32 дугаар зүйл. Ногдол ашиг хуваарилах нөхцөл
32.1. Дараах нөхцөлийн аль нэг бий болсон, эсхүл ногдол ашиг хуваарилсны дараа дараах нөхцөлийн аль нэг нь үүсэхээр бол хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилахгүй:
32.1.1. даатгагчийн хувь нийлүүлсэн хөрөнгө энэ хуулийн 27.1-д заасан хэмжээнд хүрэхгүй;
32.1.2. даатгагчийн төлбөрийн чадвар энэ хуулийн 30.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаж чадахгүй;
32.1.3. даатгалын нөөц энэ хуулийн 31.2-д заасан хэмжээнд хүрэхгүй;
32.1.4. даатгагч даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхэд шаардлагатай хөрвөх чадварыг хангахгүй болох;
32.1.5. хуульд заасан бусад.
32.2. Даатгагч ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргахаас өмнө уг хуваарилалт даатгагчийн төлбөрийн чадвар, даатгалын нөөц, хөрвөх чадвар, даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх чадварт үзүүлэх нөлөөллийг үнэлнэ.
33 дүгээр зүйл. Урьдчилгаа, зээл болон холбогдох этгээдтэй хийх хэлцлийн хязгаарлалт
33.1. Даатгагч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
33.1.1. өөрийн хувьцаа, үнэт цаасыг барьцаалан төлбөрийн баталгаа болгож урьдчилгаа, зээл болон бусад санхүүжилт авах;
33.1.2. аливаа этгээдэд барьцаагүй, эсхүл зах зээлийн бус нөхцөлөөр зээл олгох;
33.1.3. холбогдох этгээдэд аливаа сангаас зээл олгох, холбогдох этгээдийн үүргийн гүйцэтгэлд баталгаа, батлан даалт гаргах;
33.1.4. даатгагчийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон нөөцийн мөнгөн хөрөнгийг холбогдох этгээд болон түүний хяналтад байгаа хуулийн этгээдэд байршуулах, хөрөнгө оруулах;
33.1.5. даатгагчийн хөрөнгийг хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан, холбогдох этгээдэд үндэслэлгүй давуу байдал олгоход ашиглах;
33.1.6. даатгалын нөөцийн мөнгөн хөрөнгө, даатгалын хураамжийн орлогыг барьцаалах.

НАЙМДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛ, АУДИТ
34 дүгээр зүйл. Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлт болон санхүүгийн тайлан
34.1. Дараах хуулийн этгээд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Даатгалын журамд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана:
34.1.2. даатгалын хөндлөнгийн хохирол үнэлэгч;
34.1.3. Даатгалын хөгжлийн институт;
34.1.4. даатгалын брокер;
34.1.5. банк даатгалын зуучлагч.
34.2. Хороо энэ хуулийн 34.1-д заасан хуулийн этгээдийн нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг, санхүүгийн тайлан болон бусад баримт бичгийн агуулга, хэлбэрийг тогтооно.
34.3. Санхүүгийн тайлангийн баримт бичиг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.1 болон энэ хуулийн 34.2-т заасны дагуу Хорооноос тогтоосон баримт бичгээс бүрдэнэ.
34.4. Энэ хуулийн 34.1-д заасан хуулийн этгээд нь нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хугацаанд хадгална.
35 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн стандарт мөрдөх
35.1. Энэ хуулийн 34.1-д заасан хуулийн этгээд нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаандаа санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрдөнө.
36 дугаар зүйл. Жил бүрийн санхүүгийн тайлан
36.1. Энэ хуулийн 34.1-д заасан хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайланг Даатгалын журамд заасан бусад баримт бичгийн хамт дараа оны эхний сард багтаан Хороонд хүргүүлнэ.
36.2. Энэ хуулийн 34.1-д заасан этгээд аудитаар баталгаажуулсан жилийн санхүүгийн тайланг дараа оны эхний улиралд багтаан Хороонд хүргүүлнэ.
36.3. Энэ хуулийн 36.1, 36.2-т заасан тайланг тогтоосон хугацаанд Хороонд хүргүүлээгүй тохиолдолд санхүүгийн тайланг ирүүлээгүйд тооцно.
37 дугаар зүйл. Улирал тутмын тайлан
37.1. Энэ хуулийн 34.1-д заасан хуулийн этгээд улирал тутмын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор Хороонд хүргүүлнэ.
37.2. Санхүүгийн тайлангийн хамт Даатгалын журамд заасан баримт бичгийг хүргүүлээгүй тохиолдолд санхүүгийн тайланг ирүүлээгүйд тооцно.
38 дугаар зүйл. Аудит хийх үйл ажиллагаа
38.1. Энэ хуулийн 34.1-д заасан хуулийн этгээд санхүүгийн тайланд заавал аудит хийлгэнэ.
38.2. Даатгалын байгууллагын санхүүгийн тайланд аудит хийх үйл ажиллагааг Хороонд бүртгүүлсний үндсэн дээр эрхлэх бөгөөд санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээд /цаашид “аудитын байгууллага” гэх/ нь дараах шаардлагыг хангасан байна:
38.2.1. Аудитын тухай хуулийн 19 дугаар зүйлд заасан аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
38.2.2. даатгалын байгууллагад аудит хийх чиглэлээр төрөлжсөн сургалтад хамрагдаж тэнцсэн, тухайн аудитын байгууллагатай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байнга ажиллах хоёроос доошгүй аудитортой байх.
38.3. Даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг Даатгалын журмаар тогтооно.
38.4. Хороо энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан аудитын байгууллагын нэрсийн жагсаалт болон түүнд өөрчлөлт орсон тухай бүр Даатгалын журамд заасны дагуу нийтэд мэдээлнэ.
38.5. Энэ хуулийн 34.1-д заасан хуулийн этгээд аудитын байгууллагыг аудитын үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөл, боломжоор хангана.
38.6. Энэ хуулийн 34.1-д заасан хуулийн этгээд нь аудитын байгууллагатай аудит хийх гэрээ байгуулснаас хойш ажлын 5 өдрийн дотор энэ тухай Хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
39.1. Аудит хийх хуулийн этгээд нь өөрийн баталгаажуулсан дэлгэрэнгүй тайлан болон аудитын дүгнэлтийг Даатгалын журамд заасны дагуу энэ хуулийн 34.1-д заасан этгээдэд хүргүүлнэ.
39.2. Хороо шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ хуулийн 34.1-д заасан этгээдээс аудитын тайлан, дүгнэлт болон холбогдох баримт бичгийг гаргуулан авч болно.
40 дүгээр зүйл. Аудит хийх хуулийн этгээдийн үүрэг
40.1. Аудит хийх хуулийн этгээд нь энэ хуулийн 34.1-д заасан хуулийн этгээдийн баримт бичигт үндэслэн дараах нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэх үндэслэлтэй бол энэ дүгнэлтийн талаар Хороонд нэн даруй мэдэгдэнэ:
40.1.1. төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болж болзошгүй;
40.1.2. даатгалын үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн, эсхүл үйлдсэн байж болзошгүй;
40.1.3. даатгагч энэ хуулийн 27-33 дугаар зүйлд заасан шаардлагыг ямар нэг хэлбэрээр зөрчсөн гэж үзвэл;
40.1.4. энэ хууль, бусад хууль тогтоомж, холбогдох Даатгалын журмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзвэл.
Тайлбар: Энэ зүйлийн “ноцтойгоор” гэж аудит хийлгэж байгаа этгээд болон хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхол, санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн буюу үзүүлж болохуйц, эсхүл их хэмжээний хохирол учруулсан буюу учруулж болохуйц үйлдлийг ойлгоно.
40.2. Энэ хуулийн 34.1-д заасан хуулийн этгээд аудитын байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсан, эсхүл аудитын байгууллага үйл ажиллагааг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон үндэслэлээр гэрээнээс чөлөөлөгдсөн тохиолдолд аудитын байгууллага дараах мэдээллийг Хороонд нэн даруй хүргүүлнэ:
40.2.1. гэрээ цуцлагдсан, эсхүл аудит хийх хуулийн этгээд чөлөөлөгдсөн тухай болон түүний үндэслэл;
40.2.2. энэ хуулийн 40.1-д заасан нөхцөл байдал тогтоогдсон, эсхүл холбогдох дүгнэлт гарсан тохиолдолд энэ тухай мэдээлэл.
40.3. Хороо аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, баримт бичиг, нэмэлт материалыг шаардаж болно.
40.4. Аудитын байгууллага болон аудитын байгууллагад ажиллаж байгаа, эсхүл ажиллаж байсан этгээд энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан тайлан, мэдээлэл болон мэргэжлийн үндэслэлтэй гэж үзсэн бусад мэдээллийг Хороонд хүргүүлсэнтэй холбогдуулан түүнийг мэргэжлийн ёс зүйн дүрэм болон хууль тогтоомж зөрчсөнд тооцохгүй.
41 дүгээр зүйл. Хороо аудит хийх хуулийн этгээдийг томилох
41.1. Энэ хуулийн 34.1-д заасан хуулийн этгээд энэ хуулийн 38.1-д заасны дагуу аудитын байгууллагатай гэрээ байгуулаагүй бол Хороо аудитын байгууллагыг томилж болно.
41.2. Энэ хуулийн 41.1-д заасны дагуу томилогдсон аудитын байгууллага нь энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
41.3. Энэ хуулийн 41.1-д заасны дагуу Хорооноос томилсон аудитын байгууллагын аудитын үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 34.1-д заасан хуулийн этгээд хариуцна.
42 дугаар зүйл. Компанийн нэгдлийн гишүүдийн нягтлан бодох бүртгэлийн тайланг шаардах
42.1. Энэ хуулийн 34.1-д заасан хуулийн этгээд компанийн нэгдлийн гишүүн бол Хороо тухайн компанийн нэгдлийн аль ч гишүүний санхүүгийн тайлан болон компанийн нэгдлийн нэгтгэсэн санхүүгийн тайланг шаардаж болно.
42.2. Хороо энэ хуулийн 42.1-д заасан тайланг энэ хуулийн 34.1-д заасан хуулийн этгээдийн гэрээ байгуулсан, эсхүл Хорооноос томилсон аудитын байгууллагаар баталгаажуулахыг шаардаж болно.
42.3. Энэ хуулийн 42.1-д заасан компанийн нэгдлийн санхүүгийн тайлангийн агуулга, хэлбэр, тайлагналын шаардлагыг Хороо тогтооно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ДААТГАГЧИЙН ЗАСАГЛАЛ
43 дүгээр зүйл. Даатгагч, даатгалын брокерийн засаглалын тогтолцоо
43.1. Даатгагч болон даатгалын брокер нь оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, даатгалын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах зарчмыг баримтална.
43.2. Даатгагч болон даатгалын брокер нь Хорооноос баталсан Компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийг хангана.
43.3. Даатгагч болон даатгалын брокерийн төлөөлөн удирдах зөвлөл нь эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, дотоод аудит, хууль тогтоомжийн нийцлийн хяналт, андеррайтинг, нөхөн төлбөр, харилцагчийн гомдол шийдвэрлэх, хөрөнгө оруулалт болон үйл ажиллагаанд нь шаардлагатай бусад бодлого, журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
44 дугаар зүйл. Даатгагчийн бүтэц, зохион байгуулалт
44.1. Даатгагч нь стратегийн зорилго, зорилт, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохистой засаглалын бүтэцтэй байна.
44.2. Даатгагчийн төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд зааснаас гадна ёс зүйн болон хөрөнгө оруулалтын хороо, хөрөнгө, эх үүсвэрийн удирдлагын хороо, засаглалын хороо, стратегийн хороо, ил тод байдлын хороо, хүний нөөцийн хороотой байж болно.
44.3. Даатгагч нь дотоод хяналт, комплайнсын хяналт, эрсдэлийн удирдлагын чиг үүрэг бүхий бие даасан нэгжийг ажиллуулна.
45 дугаар зүйл. Даатгагчийн санхүүгийн болон бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх
45.1. Даатгагч энэ хуулийн 36 дүгээр зүйлд заасан аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон өөрийн цахим хуудсаар, улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сард багтаан өөрийн цахим хуудсаар тус тус нийтэд мэдээлнэ.
45.2. Даатгагч нь төлөөлөн удирдах зөвлөлийн даргын гарын үсгээр баталгаажсан дараах мэдээллийг өөрийн цахим хуудсанд байршуулж, нийтэд мэдээлнэ:
45.2.1. даатгагчийн жилийн үйл ажиллагааны тайлан;
45.2.2. даатгагчийн компанийн засаглалын тайлан;
45.2.3. Хорооноос даатгагчийн эрсдэл, санхүүгийн байдал, үйл ажиллагааны ил тод байдлыг үнэлэхэд шаардлагатай гэж үзэн нийтэд мэдээлэхээр тогтоосон бусад мэдээлэл.
45.3. Даатгагч нь дараах мэдээллийг өөрийн цахим хуудсанд тогтмол байршуулж, түүнд өөрчлөлт орсон тухай бүр шинэчилнэ:
45.3.1. хуулийн этгээдийн хэлбэр, төрөл, өмчлөл, удирдлага, хяналтын тогтолцоо, үйл ажиллагааны зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн;
45.3.2. төлбөрийн чадвар, хохирлын харьцаа, хосолсон харьцаа болон санхүүгийн байдлыг илэрхийлэх бусад үзүүлэлт;
45.3.3. нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл.

АРАВДУГААР БҮЛЭГ
ДАВХАР ДААТГАЛ БОЛОН ДААТГАЛЫН ЭРСДЭЛ ШИЛЖҮҮЛЭХ БУСАД АРГА ХЭРЭГСЭЛ
46 дугаар зүйл. Давхар даатгал
46.1. Даатгагч даатгалын гэрээний дагуу хүлээсэн үүргээ дараах даатгагчид давхар даатгуулж болно:
46.1.1. энэ хуулийн дагуу давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан даатгагч;
46.1.2. энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл аваагүй гадаад улсын давхар даатгагч.
46.2. Даатгагч даатгалын гэрээний дагуу хүлээсэн үүргээ давхар даатгалд даатгуулах тохиолдолд даатгалын үнэлгээний 40-аас доошгүй хувийг энэ хуулийн 46.1.1-д заасан давхар даатгагчид шилжүүлэн даатгуулна.
46.3. Хороо давхар даатгалд даатгуулах нөхцөл, шаардлагаас хамааран энэ хуулийн 46.2-т заасан давхар даатгалд шилжүүлэх хувийг даатгалын төрөл тус бүрээр ялгаатай тогтоож болно.
47 дүгээр зүйл. Даатгалын эрсдэлийг хуваалцах болон шилжүүлэх бусад арга хэрэгсэл
47.1. Даатгагч энэ хуулийн 46.1-д заасан давхар даатгалаас гадна даатгалын эрсдэлийг хуваалцах, эсхүл шилжүүлэх зорилгоор дараах арга, хэлбэрийг ашиглаж болно:
47.1.1. хамтын даатгалын хэлбэрээр;
47.1.2. даатгалын эрсдэл шилжүүлэх уламжлалт бус санхүүгийн хэрэгсэл ашиглах;
47.1.3. хуульд нийцсэн бусад арга хэрэгсэл ашиглах.
48 дугаар зүйл. Хамтын даатгал
48.1. Даатгалын эрсдэлийг хэд хэдэн даатгагч хамтран даатгаж болно.
48.2. Даатгалын эрсдэлийг хамтран даатгах саналыг бусад даатгагчид тавих, хамтран даатгах (цаашид “хамтын даатгал” гэх) үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хуульд заасан даатгалын нөхөн төлбөр олгохтой холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэх даатгагчийг тэргүүлэх даатгагч гэнэ.
48.3. Даатгалын брокер хамтын даатгалын үйл ажиллагааг зохион байгуулна. Тухайн зохион байгуулах үүрэг дуусгавар болсон нь хамтын даатгалын гэрээ хүчинтэй байх хугацаанд үүссэн нэхэмжлэлтэй холбоотой үйлчилгээ, төлбөр тооцоо болон баримт бичиг шилжүүлэх үүргээ биелүүлэхээс чөлөөлөхгүй.
48.4. Хамтын даатгалын үйл ажиллагаанд оролцогч тэргүүлэх болон бусад даатгагч нь дараах үүргийг хүлээнэ:
48.4.1. хариуцах эрсдэлийн хувь хэмжээгээр энэ хуульд заасан даатгалын нөөцийг байгуулах;
48.4.2. даатгалын тохиолдлын үед хариуцах эрсдэлийн хувь хэмжээгээр нөхөн төлбөрийг олгох.
48.5. Хамтын даатгалын үйл ажиллагаанд даатгалын брокерийн талаарх нарийвчилсан зохицуулалтыг Даатгалын журмаар тогтоож болно.
49 дугаар зүйл. Даатгалын эрсдэлийг шилжүүлэх уламжлалт бус санхүүгийн хэрэгсэл
49.1. Даатгагч даатгалын эрсдэлийг шилжүүлэх уламжлалт бус санхүүгийн хэрэгсэл ашиглан даатгалын эрсдэлийг шилжүүлж болно.
49.2. Энэ хуулийн 49.1-д заасан эрсдэл шилжүүлэх уламжлалт бус санхүүгийн хэрэгслийг ашиглах үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг Хороо батална.
50 дүгээр зүйл. Даатгагчийн төлөвлөгөө, тайлан
50.1. Даатгагч энэ хуулийн 46.1, 47.1-д заасан давхар даатгал болон даатгалын эрсдэл шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөтэй байна.
50.2. Даатгагч энэ хуулийн 50.1-д заасан төлөвлөгөө болон түүний хэрэгжилтийн тайланг Даатгалын журмын дагуу боловсруулж, Хороонд хүргүүлнэ.
50.3. Хороо тухайн төрлийн давхар даатгалын гэрээнд энэ хуулийн 50.1-д заасан төлөвлөгөөг боловсруулахад тавигдах шаардлага хамаарахгүй байхаар тогтоож болно.
51 дугаар зүйл. Монгол Улсын даатгалын зах зээлийн эрсдэл даах чадавх, гамшгийн эрсдэлийн санхүүжилт
51.1. Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гамшгийн эрсдэлийн даатгалын бодлого, эрсдэлийг даатгалд шилжүүлэх боломж, төсөвт үлдэх эрсдэлийн үнэлгээг холбогдох байгууллагатай хамтран дөрвөн жил тутам шинэчилж, хэрэгжилтийн тайланг жил бүр нийтэд мэдээлнэ.
51.2. Энэ хуулийн 51.1-д заасан тайлангийн үр дүнг үндэслэн гамшгийн эрсдэлийн даатгалын харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг боловсронгуй болгоно.
51.3. Төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой даатгалд шилжүүлэх эрсдэл, даатгалын хамгаалалтын доод шалгуурыг тодорхойлох журмыг Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хороо хамтран батална.

АРАВДУГААР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТҮҮНД ТАВИГДАХ ХЯЗГААРЛАЛТ
52 дугаар зүйл. Даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх
52.1. Даатгагч нь Монгол Улсад болон гадаад улсад зөвхөн даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй шууд холбоотой үйл ажиллагаа эрхэлнэ.
52.2. Энэ хуулийн 52.1-д заасан даатгалтай холбоотой үйл ажиллагаанд дараах үйл ажиллагаа хамаарна:
52.2.1. даатгалын нөөц байгуулах, хуваарилах;
52.2.2. даатгагчийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад байршуулах;
52.2.3. даатгалын эрсдэлээ давхар даатгуулах, хамтын даатгалын үйл ажиллагаанд оролцох;
52.2.4. урт хугацааны даатгагчийн хувьд даатгуулагчид зээл олгох;
52.2.5. даатгалын бүтээгдэхүүн, эрсдэл тус бүрээр мэдээллийг цуглуулах, сан үүсгэх, боловсруулах, хүний хувийн, байгууллагын нууцад хамаарахгүй боловсруулалт хийсэн мэдээллийг бусдад дамжуулах;
52.2.6. даатгалын зөвлөх үйлчилгээ, сургалт явуулах;
52.2.7. даатгагчийн баталгаа гаргах;
52.2.8. хуульд заасан бусад.
53 дугаар зүйл. Даатгагчийн бусад үйл ажиллагаа
53.1. Даатгагч нь энэ хуулийн 4.1.1-4.1.3-д заасан үйл ажиллагааг эрхлэхээс гадна холбогдох этгээдээс бусад этгээдэд дараах даатгагчийн баталгаа, батлан даалт гаргаж болно:
53.1.1. орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт;
53.1.2. хүн, хуулийн этгээдийн хоорондын ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах харилцаанд;
53.1.3. хуулиар хориглоогүй бусад харилцаанд.
53.2. Даатгагчийн баталгаа гаргахтай холбоотой харилцаанд Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасныг баримтална.
53.3. Энэ хуулийн 53.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааны журмыг Хороо батална.
53.4. Даатгагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гаргах баталгааны үнийн дүн даатгалын нөөц сангийн энэ хуулийн 53.1-д заасан баталгаанд хамаарах эрсдэлийн сангаас хэтэрсэн бол давхар даатгалд хамрагдаж, эрсдэлийн үнэлгээ хийсэн байхыг шаардана.
54 дугаар зүйл. Тодорхойгүй хэлцлээс зайлсхийх
54.1. Даатгагчийн хүлээх хариуцлагын хэмжээ, эсхүл хариуцлагын дээд хэмжээ тодорхойгүй даатгалын гэрээ нь Даатгалын журамд зааснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.
55 дугаар зүйл. “Даатгал” гэсэн нэр томьёог хэрэглэхийг хязгаарлах
55.1. Даатгагч нь оноосон нэртэй байх ба уг нэрийн ард “даатгал” гэсэн үгийг заавал хэрэглэнэ.
55.2. Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд “даатгал” гэсэн үг, түүний төрөл үг, эсхүл түүний гадаад хэл дээрх дүйцэх нэр томьёог хэрэглэх, даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа, эсхүл даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц нэр томьёо ашиглах болон түүнтэй адилтгах бусад үйлдэл хийхийг хориглоно.
56 дүгээр зүйл. Даатгагчийн ерөнхий захиргааны хаяг
56.1. Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан даатгалын компанийн ерөнхий захиргаа Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах бөгөөд даатгагч ерөнхий захиргааны хаягийг Хороонд мэдэгдэж, бүртгүүлнэ.
56.2. Даатгагч ерөнхий захиргааны хаягаа өөрчилсөн бол өөрчлөлт орсноос хойш ажлын 5 өдрийн дотор Хороонд мэдэгдэнэ.
57 дугаар зүйл. Салбар, төлөөлөгчийн газар нээх
57.1. Даатгагч өөрийн салбарыг нээж, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд салбарыг Хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр бүртгүүлнэ.
57.2. Гадаадын даатгагч, даатгалын брокер Монгол Улсад салбар нээж, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа эрхлэх бол энэ хуулийн Зургаадугаар бүлэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл авна.
57.3. Энэ хуулийн 57.2-т заасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Зургаадугаар бүлэгт заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг монгол хэлээр, харин гадаад хэлээр үйлдэгдсэн бол монгол хэлний баталгаат орчуулгын хамт хавсаргана:
57.3.1. Монгол Улсад салбар нээх тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;
57.3.2. харьяалах улсын эрх бүхий байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн шийдвэр, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
57.3.3. төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах, удирдах талаар хэрэгжүүлэх төлөвлөгөө, дотоод хяналтын хөтөлбөртэй байх;
57.3.4. Даатгалын журамд заасан баталгаат хөрөнгийг Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх банканд байршуулсныг нотлох баримт бичиг;
57.3.5. өөрийн харьяалах улсаас бусад улсын нутаг дэвсгэрт даатгалын салбар байгуулж, даатгалын үйл ажиллагааг хоёроос доошгүй жил тогтвортой явуулсныг нотлох баримт бичиг;
57.3.6. тусгай зөвшөөрөл хүсэгч гадаадын даатгагчийн өөрийн хөрөнгө Даатгалын журамд заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг;
57.3.7. салбарын үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө;
57.3.8. салбарын гүйцэтгэх удирдлага болон үндсэн ажилтны бүтэц, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагын талаарх мэдээлэл;
57.3.9. салбарын үйл ажиллагаанд ашиглах техник, тоног төхөөрөмж, мэдээллийн систем болон ажлын байрны талаарх мэдээлэл;
57.3.10. тусгай зөвшөөрөл хүсэгчийн сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх;
57.3.11. даатгалын бүтээгдэхүүн тус бүрийн журам, даатгалын гэрээ болон гэрээний баталгааны загвар;
57.3.12. хураамжийн хувь хэмжээний тооцоолол, үндэслэл, танилцуулга;
57.3.13. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
57.4. Хороо шаардлагатай гэж үзвэл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой эрх бүхий албан тушаалтны ял шийтгэлтэй эсэх талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг шаардаж болно.
57.5. Гадаадын даатгагч Монгол Улсад төлөөлөгчийн газар байгуулж болох бөгөөд төлөөлөгчийн газар нь зөвхөн төлөөлөх, зах зээлийн судалгаа хийх, мэдээлэл солилцох, холбоо харилцааг хөгжүүлэх үйл ажиллагаа эрхэлнэ.
57.6. Төлөөлөгчийн газар даатгалын гэрээ байгуулах, даатгалын эрсдэл хүлээн авах, даатгалын хураамж төвлөрүүлэх, нөхөн төлбөр шийдвэрлэх, эсхүл бусад хэлбэрээр даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
57.7. Гадаадын даатгагч, даатгалын брокер Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр салбараар дамжуулан даатгалын үйл ажиллагаа эрхлэх, эсхүл төлөөлөгчийн газрыг даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд ашиглахыг хориглоно.
57.8. Хороо энэ хуулийн 57 дүгээр зүйлд заасан бүртгэл, тусгай зөвшөөрөлтэй холбоотой нэмэлт мэдээлэл, баримт бичиг шаардах, хуульд нийцсэн нөхцөл, шаардлага тогтоох эрхтэй.
58 дугаар зүйл. Даатгалын зуучлалын үйл ажиллагаа
58.1. Даатгалын зуучлагч нь дараах нийтлэг шаардлагыг хангаж ажиллана:
58.1.1. даатгалын зуучлалын үйл ажиллагааг мэргэжлийн, нээлттэй, ёс зүйтэй гүйцэтгэх;
58.1.2. ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд үйлчлүүлэгчид энэ талаар мэдэгдэх;
58.1.3. даатгалын гэрээ байгуулахаас өмнө болон даатгалын гэрээний хугацаанд даатгалын мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх;
58.1.4. даатгалын гэрээний нөхцөлийг даатгуулагчид энгийн ойлгомжтой түвшинд тайлбарлан өгөх, мэдээлэл авах нөхцөл боломжоор хангах;
58.1.5. даатгалын гэрээ, даатгалын хураамж төлсөн баримтыг даатгуулагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлэх;
58.1.6. даатгалын гэрээний дагуу төлөгдөж буй хураамжийг хүлээн авах, эзэмших, түүнтэй холбоотой хэлцэл хийх тохиолдолд энэ талаар үйлчлүүлэгчтэй урьдчилан тохиролцож, баталгаажуулах бөгөөд даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын хураамжийг хүлээн авсан даруйд даатгагчид шилжүүлэх;
58.1.7. даатгалын хураамж төлөх хугацаа, гэрээний сунгалтыг даатгуулагчид гэрээнд заасны дагуу тухай бүр мэдэгдэх;
58.1.8. даатгуулагчид даатгагчаа сонгох боломжийг олгох;
58.1.9. даатгалын зуучлалын үйл ажиллагааг оновчтой удирдлагаар хангаж, бизнесийн үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээ, цогц байдалд нийцэх үр дүнтэй засаглалын тогтолцоог бий болгож, мөрдөж ажиллах.
58.2. Банк даатгалын зуучлагч энэ хуулийн 58.1-д заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангаж ажиллана:
58.2.1. зөвхөн өөрийн харилцагч иргэд болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэсэн даатгалын бүтээгдэхүүнийг зуучлан борлуулах;
58.2.2. заавал даатгалын бүтээгдэхүүнийг зуучлах тохиолдолд энэ хуулийн 58.2.1 дэх заалт хамаарахгүй;
58.2.3. ердийн даатгалын бүтээгдэхүүнийг зуучлах тохиолдолд таваас доошгүй даатгагчийн бүтээгдэхүүнийг харилцагч, үйлчлүүлэгчид санал болгох;
58.2.4. хамтран ажиллаж байгаа даатгагчаас бусад даатгагчтай даатгалын гэрээ байгуулах боломжийг харилцагч, үйлчлүүлэгчид олгох, эсхүл хүчинтэй даатгалын гэрээтэй бол түүнийг хүлээн зөвшөөрөх.
58.3. Даатгалын зуучлагч нь даатгалын үйл ажиллагаанд оролцоход энэ хуулийн 20.7.2-д заасан нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглана.
59 дүгээр зүйл. Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа
59.1. Даатгалын төлөөлөгч энэ хуулийн 58.1.1-58.1.7-д заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангаж ажиллана:
59.1.1. даатгагчтай бичгээр байгуулсан хамтран ажиллах гэрээтэй байх бөгөөд тус гэрээнд даатгалын төлөөлөгчийн шимтгэл олгох нөхцөлийг даатгалын хууль тогтоомж болон компанийн Төлөөлөн удирдах зөвлөл баталсан хувь хэмжээнд нийцүүлэн даатгалын хэлбэр тус бүрээр тусгасан байх;
59.1.2. зөвхөн нийтлэг эрсдэлийн даатгалын гэрээг зуучлах;
59.2. заавал даатгалын бүтээгдэхүүнийг зуучлах тохиолдолд энэ хуулийн 59.1.2 дахь заалт хамаарахгүй.
59.3. Даатгалын төлөөлөгч нь даатгалын үйл ажиллагаанд оролцоход энэ хуулийн 20.7.2-д заасан нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглана.
60 дүгээр зүйл. Даатгалын бүтээгдэхүүний дистрибутерийн үйл ажиллагаа
60.1. Даатгалын бүтээгдэхүүний дистрибутер нь даатгагчтай байгуулсан гэрээ, түүний томилгооны дагуу даатгалын бүтээгдэхүүнийг өөрийн харилцагч болон бусдад танилцуулах, сурталчлах, гэрээ байгуулж болно.
60.2. Даатгалын бүтээгдэхүүний дистрибутер нь энэ хуулийн 60.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулахад дараах зарчмыг баримтална:
60.2.1. даатгагчтай байгуулсан гэрээнд төлбөр, хөлс, хураамжийг харилцан тохиролцох;
60.2.2. өөрийн харилцагч болон бусдад хамгийн түрүүнд даатгагчийг төлөөлж байгаа гэдгийг албан ёсоор илэрхийлэх, дараа нь даатгалын брокероос даатгалын бүтээгдэхүүний талаарх зөвлөгөө, мэдээлэл авах боломжтойг мэдэгдэх;
60.2.3. даатгалын бүтээгдэхүүний дистрибутер нь өөрийн үндсэн үйл ажиллагааны бүтээгдэхүүн, үйлчилгээг даатгалтай хамтатган санал болгоход тухайн санал болгож буй даатгагчийн нэр, заавал эсхүл сайн дурын даатгалын аль төрөлд хамаарах, тусад нь төлөх хураамж, даатгалын тохиолдол болсон үед хамгаалах нөхцөл болон гомдол гаргах боломжийн талаар гэрээ байгуулах, эсхүл бүтээгдэхүүнийг борлуулахаас өмнө үйлчлүүлэгчид ойлгомжтой мэдээлэл өгөх.
60.3. Даатгалын бүтээгдэхүүний дистрибутер нь даатгалын үйл ажиллагаанд оролцоход энэ хуулийн 20.7.2-д заасан нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглана.
61 дугаар зүйл. Даатгалын зуучлагчийн үйл ажиллагааны төлбөр, хөлс, хураамж
61.1. Даатгалын зуучлагч дор дурдсанаас бусад тохиолдолд даатгагчийн даатгуулагчтай байгуулсан гэрээний дагуу төлөгдөх даатгалын хураамжийг хүлээн авах, эзэмших, түүнтэй холбоотой хэлцэл хийхийг хориглоно:
61.1.1. даатгалын хураамжийг хүлээн авах, эзэмших, түүнтэй холбоотой хэлцэл хийх эрхийг тусгай зөвшөөрөлтэй даатгагч зөвшөөрсөн;
61.1.2. Хорооноос эрх олгосон.
61.2. Даатгалын хураамж хүлээн авсан этгээд үйлчлүүлэгчийн мөнгийг өөрийн хөрөнгөөс тусгаарлан тусгай дансанд байршуулж, төлбөрийн баримт олгон, даатгагчтай байгуулсан гэрээнд заасан хугацаанд шилжүүлнэ. Уг мөнгийг өөрийн үйл ажиллагааны зардал, өр төлбөр барагдуулахад ашиглах, барьцаалах, суутгахыг хориглоно.
61.3. Хороо даатгалын ангилал, хэлбэр, төрлөөс хамааран даатгагчаас даатгалын зуучлагчид олгох борлуулалтын хөлс, орлогын шимтгэлийн хувь хэмжээ, хязгаарыг тогтоож болно.
61.4. Даатгагч даатгалын зуучлагч, эсхүл төлөөлөгчид олгосон шимтгэл, урамшуулал, бусад төлбөр нь энэ хуулийн дагуу даатгагчийн хариуцлагыг хязгаарлах үндэслэл болохгүй.
62 дүгээр зүйл. Даатгалын үйл ажиллагаанд технологи ашиглах, автоматжуулсан шийдвэр гаргах үйл явц болон зохицуулалтын туршилтын орчин
62.1. Даатгалын мэргэжлийн оролцогчид нь иншуртек ашиглан даатгалын үйлчилгээ үзүүлж болно.
62.2. Даатгалын мэргэжлийн оролцогчид иншуртек ашиглахдаа дараах зарчмыг баримтална:
62.2.1. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах;
62.2.2. ил тод, тайлбарлах боломжтой байх;
62.2.3. шударга, ялгаварлан гадуурхахгүй байх;
62.2.4. хувь хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
62.2.5. санхүүгийн тогтвортой байдал, зах зээлийн итгэлийг хадгалах;
62.2.6. хүний оролцоотой хяналт тавих боломжтой байх.
62.3. Даатглын мэргэжлийн оролцогчид нь иншуртек ашиглан үйл ажиллагаа явуулахдаа энэ хууль болон бусад хуулиар хүлээсэн эрх, үүргээ иншуртек ашигласан эсэхээс үл хамааран бүрэн хариуцна.
62.4. Цахим хэлбэрээр байгуулсан даатгалын гэрээ нь цахим гарын үсэг, цахим баталгаажуулалт хийгдсэн бол бичгээр байгуулсан гэрээтэй адил хүчинтэй байх бөгөөд талууд хадгалах, хэвлэх, дахин үзэх боломжтой байлгана.
62.5. “автоматжуулсан шийдвэр” гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.11-д заасныг ойлгох бөгөөд даатгалын мэргэжлийн оролцогчид нь автоматжуулсан шийдвэр ашиглаж болно. Автоматжуулсан шийдвэр гаргахаас өмнө болон гаргасны дараа даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчид дараах мэдээллийг өгнө:
62.5.1. шийдвэрийг автоматаар гаргасан тухай;
62.5.2. шийдвэрт нөлөөлсөн үндсэн хүчин зүйл, ашигласан өгөгдлийн төрлийн талаар;
62.5.3. шийдвэрийн үр дагаврын тухай;
62.5.4. шийдвэрийг хүнээр хянуулах, гомдол гаргах эрхтэй тухай;
62.5.5. шийдвэрт хүний амь нас, эрүүл мэнд, эрх зүйн байдалд сөрөг нөлөө үзүүлэх бол эцсийн шийдвэр гаргахыг хориглох тухай.
62.6. Даатгалын үйл ажиллагаанд оролцогчид автоматжуулсан шийдвэрийн үр дүнг хүнээр дахин хянуулахыг шаардах ба даатгалын мэргэжлийн оролцогчид хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэж, үндэслэл бүхий хариуг бичгээр эсхүл цахимаар хүргүүлнэ.
62.7. “хиймэл оюун бүхий систем” гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.10-т заасныг ойлгох бөгөөд даатгалын мэргэжлийн оролцогч нь алгоритмын загвар, хиймэл оюуны системийг ашиглахдаа дараах үүргийг хүлээнэ:
62.7.1. алгоритмын загварын лог бүртгэл, баримтжуулалт хөтөлж, зорилго, өгөгдөл, хязгаарлалтыг тодорхойлох;
62.7.2. хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө болон тогтмол хугацаанд баталгаажуулалт, туршилт, нарийвчлал ба эрсдэлийн үнэлгээ хийх;
62.7.3. загварын хариуцагчийг тогтоож, дотоод хяналт, аудитыг хэрэгжүүлэх;
62.7.4. холбогдох хуулинд нийцүүлэн өгөгдөл цуглуулах, ашиглах, хадгалах, устгах үйл явц тодорхой, өгөгдөл нөөцлөх, сэргээх төлөвлөгөөтэй байх;
62.7.5. алдаа, доголдлыг илрүүлэх, засах, шаардлагатай бол алгоритмын загварыг түр зогсоох төлөвлөгөөтэй байх.
62.8. Даатгалын мэргэжлийн оролцогч нь даатгалын салбарт шинэлэг технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг хязгаарлагдмал хүрээг хамарсан орчинд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, эрсдэлийг хянах нөхцөлд
62.9. Энэ хуулийн 62.8-д заасан туршилтын орчинтой холбогдох харилцааг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.12-т заасан журмаар зохицуулна.
63 дугаар зүйл. Эрх бүхий албан тушаалтныг томилох
63.1. Даатгагч болон даатгалын зуучлагч эрх бүхий албан тушаалтныг Хорооноос урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр томилно.
63.2. Энэ хуулийн 63.1-д заасан зөвшөөрөл хүсэгч нь өргөдлийг Хороонд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:
63.2.1. эрх бүхий албан тушаалтан нь Хорооноос баталсан тохиромжтой этгээдийн шалгуурыг хангасан тухай нотлох баримт бичиг;
63.2.2. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээ.
63.3. Хороо энэ хуулийн 63.1-д заасан томилогдохоор санал болгосон этгээдийг тухайн албан тушаалд томилогдох нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаар томилох зөвшөөрөл олгоно.
63.4. Энэ хуулийн 63.1-д заасны дагуу томилогдсон бүхий албан тушаалтны бүрэн эрх дуусгавар болсон, эсхүл хүсэлтээр чөлөөлөгдсөн бол энэ хуулийн 63.1-д заасан даатгагч болон даатгалын зуучлагч энэ тухай ажлын 5 өдрийн дотор Хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
63.5. Даатгалын зуучлагч, эрх бүхий албан тушаалтан, ажилтан, эсхүл компанийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг эзэмшигчийг даатгагчийн гүйцэтгэх удирдлага, даатгалын төлөөлөгч, эсхүл даатгагчийн нэрийн өмнөөс борлуулалтын урамшуулалтай үйл ажиллагаа эрхлэх этгээдээр томилохгүй.
63.6. Хөндлөнгийн хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг даатгалын зуучлагчийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан, эсхүл даатгалын төлөөлөгчөөр томилохгүй.
64 дугаар зүйл. Мэдээллийг өөрчлөх
64.1. Даатгагч, эсхүл даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч, даатгагч, эсхүл даатгалын брокер этгээдээс энэ хууль болон Даатгалын журамд заасны дагуу гаргасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Хороо хянан шийдвэрлэхээс өмнө ирүүлсэн мэдээлэл, баримт бичигт өөрчлөлт орсон бол тусгай зөвшөөрөл хүсэгч энэ тухай нэн даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр Хороонд мэдэгдэх үүрэгтэй.
64.2. Даатгагч нь даатгалын зуучлалын үйл ажиллагаанд хамтран ажиллаж буй төлөөлөгч, брокер, дистрибутерийн бүртгэлийн мэдээллийг энэ хуулийн 20.7.2-д заасан цахим системд нэн даруй шинэчилнэ.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
АКТУАРЧ, АКТУАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ТАЙЛАН
65 дугаар зүйл. Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх
65.1. Актуарчийн үйл ажиллагааг Хороонд бүртгүүлсний үндсэн дээр эрхэлнэ.
65.2. Актуарчийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг Даатгалын журмаар тогтооно.
65.3. Хороо энэ хуулийн 65.1-д заасны дагуу Хороонд бүртгүүлсэн актуарчийн нэрсийн жагсаалт, түүний өөрчлөлтийг Даатгалын журамд заасны дагуу нийтэд мэдээлнэ.
66 дүгээр зүй. Актуарчийг томилохтой холбоотой даатгагчийн үүрэг
66.1. Даатгагч нь заавал актуарчтай байх бөгөөд актуарч нь энэ хуулийн 65.1-д заасны дагуу Хороонд бүртгүүлсэн этгээд байна.
66.2. Даатгагч өөрийн актуарчийг томилсон, эсхүл чөлөөлсөн тухай ажлын 5 өдрийн дотор Хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
66.3. Актуарч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд даатгагч тухайн нөхцөл байдал үүссэн өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор өөр актуарчийг томилно.
67 дугаар зүйл. Актуарчийн дагаж мөрдөх стандарт
67.1. Актуарч өөрийн үйл ажиллагаанд Даатгалын журамд заасан актуарын стандартыг дагаж мөрдөнө.
68 дугаар зүйл. 68 дугаар зүйл.Актуарын
68.1. Хороо даатгагчийн санхүүгийн байдлын талаар үнэлгээ шаардлагатай гэж үзсэн асуудлыг актуарчаар шалгуулах болон актуарын тайлан гаргаж өгөхийг даатгагчаас шаардаж болно.
68.2. Хороо актуарын хяналт, шалгалтыг даатгагчийн томилсон, эсхүл өөрийн томилсон актуарчаар гүйцэтгүүлж болно.
68.3. Актуарч актуарын хяналт, шалгалтын тайланг Даатгалын журамд заасан агуулга, хэлбэр, шаардлагын дагуу бэлтгэнэ.
68.4. Энэ хуулийн 68.2-т заасан актуарын хяналт, шалгалтын тайланг дараа оны 3 дугаар сарын 5-ны өдрийн дотор Хороонд хүргүүлнэ.
68.5. Энэ хуулийн 68.1-д заасан хяналт, шалгалт хийх, актуарын тайлан бэлтгэхтэй холбоотой зардлыг даатгагч хариуцна.
69 дугаар зүйл. Актуарчийн эрх
69.1. Актуарч дараах эрхтэй байна:
69.1.1. актуарын чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, баримт бичигтэй танилцах, шалгах;
69.1.2. даатгагчийн талаар шаардлагатай мэдээлэл, баримт бичиг гаргаж өгөх, асуултад хариулахыг даатгагч, түүний эрх бүхий албан тушаалтан, ажилтнаас шаардах.
69.2. Актуарч даатгагчийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож, актуарын хяналт, шалгалтын тайлан болон бусад асуудлаар санал, дүгнэлт гарган танилцуулж болно.
69.3. Актуарч дараах асуудлыг Хороонд мэдэгдэж болно:
69.3.1. энэ хуулийн 69.1.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, баримт бичигтэй танилцах, шалгах явцад даатгагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр актуарчид дэмжлэг үзүүлэхээс татгалзсан, бусад хэлбэрээр саад учруулсан тухай;
69.3.2. даатгагч, түүний эрх бүхий албан тушаалтан, ажилтан шаардлагатай мэдээлэл, баримт бичиг гаргаж өгөх, асуултад хариулахаас татгалзсан.
70 дугаар зүйл. Актуарчийн үүрэг
70.1. Актуарч даатгагчийн баримт материалд үндэслэн гаргасан дараах дүгнэлтийн талаар Хороонд нэн даруй мэдэгдэнэ:
70.1.1. даатгагч энэ хууль, бусад хууль тогтоомж, холбогдох Даатгалын журмыг зөрчсөн, эсхүл зөрчсөн байж болзошгүй;
70.1.2. даатгагч хууль тогтоомж зөрчсөн нь даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой нөлөөлнө гэж үзсэн.
70.2. Актуарч даатгагчийн санхүүгийн байдал, нөөц, төлбөрийн чадвар, даатгагч болон даатгуулагчийн ашиг сонирхолд нөлөөлж болзошгүй асуудлаар шаардлагатай арга хэмжээ авах саналыг даатгагчид мэдэгдэх үүрэгтэй.
70.3. Актуарч энэ хуулийн 70.2-т заасны дагуу даатгагчид мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд даатгагч зохих арга хэмжээ аваагүй бол энэ тухай Хороонд нэн даруй мэдэгдэнэ.
70.4. Даатгагч актуарчтай байгуулсан гэрээг цуцалсан, эсхүл актуарч үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд актуарч Хороонд дараах мэдээллийг хүргүүлнэ:
70.4.1. гэрээ цуцалсан, эсхүл чөлөөлөгдсөн нөхцөл байдал болон түүний үндэслэл;
70.4.2. энэ хуулийн 70.1, 70.3-т заасан мэдээлэл.
70.5. Актуарч болон актуарчийн үйл ажиллагаа эрхэлж байсан этгээд нь тайлан болон энэ хуулийн 70 дугаар зүйлд заасан өөрийн зөв гэж үзсэн бусад мэдээллийг Хороонд хүргүүлсний төлөө түүнийг мэргэжлийн ёс зүйн дүрэм болон хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхгүй.
71 дүгээр зүйл. Хороо актуарчийг томилох
71.1. Даатгагч актуарч томилоогүй бол Хороо энэ хуулийн 65.1-д заасны дагуу бүртгүүлсэн этгээдээс актуарч томилно.
71.2. Энэ хуулийн 71.1-д заасны дагуу томилогдсон актуарч даатгагчийн актуарчид хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлнэ.
71.3. Энэ хуулийн 71.1-д заасны дагуу актуарч томилохтой холбоотой зардлыг даатгагч хариуцна.

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
72 дугаар зүйл. Даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа
72.1. Даатгалын хохирол үнэлэгч нь дараах төрөлтэй байна:
72.1.1. даатгагчийн томилсон хохирол үнэлэгч;
72.1.2. хөндлөнгийн хохирол үнэлэгч.
72.2. Хороо даатгалын хохирол үнэлэх үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэргэжил, ур чадвар, туршлагыг хангасан бөгөөд Монгол Улсын, эсхүл гадаад улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд энэ хуулийн 72.1.2-т заасан хөндлөнгийн хохирол үнэлэгчийн зөвшөөрөл олгоно.
72.3. Энэ хуулийн 72.1.2-т заасан хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд өргөдлийг Хороонд гаргах ба өргөдөлд энэ хуулийн 21 дугаар зүйлд заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг хавсаргана:
72.3.1. мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний төсөл;
72.3.2. эрхлэх даатгалын хэлбэрийн хохирлын үнэлгээний чиглэлээр мэргэшсэн болохыг нотлох баримт бичиг;
72.3.3. эрхлэх даатгалын хэлбэрээр хохирлын үнэлгээ хийхэд ашиглах судалгаа, мэдээллийн сангийн танилцуулга;
72.3.4. Хороо болон холбогдох мэргэжлийн байгууллагаас хамтран зохион байгуулсан тухайн үйл ажиллагааны чиглэлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн хохирлын үнэлгээ хийх мэргэжилтний тодорхойлолт.
72.4. Даатгагч нь энэ хуулийн 72.1.1-д заасан хохирол үнэлэгчийг томилсон, чөлөөлсөн тухай бүрд Хороонд ажлын 5 өдөрт бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
72.5. Энэ хуулийн 72.1.1-д заасан хохирол үнэлэгч нь даатгалын тохиолдол үүссэн үед даатгагчийн нэрийн өмнөөс даатгалын хохирлыг үнэлж, үнэлгээний тайлан гаргана.
72.6. Даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогч дараах тохиолдолд энэ хуулийн 72.1.2-т заасан хохирол үнэлэгчээр үнэлгээ хийлгэж болно:
72.6.1. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогч энэ хуулийн 72.1.2-т заасан хохирол үнэлэгчээр үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг даатгагчид гаргасан;
72.6.2. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогч энэ хуулийн 72.1.1-д заасан хохирол үнэлэгчийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бол;
72.6.3. мэргэжлийн ур чадвар шаардсан нарийн төвөгтэй хохирлын үнэлгээ хийх шаардлагатай бол.
73 дугаар зүйл. Даатгалын хохирол үнэлэгчийн эрх, үүрэг
73.1. Даатгалын хохирол үнэлэгч дараах эрх эдэлнэ:
73.1.1. хохирлын үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт бичгийг шалгах, түүнийг даатгагч, даатгуулагчаас шаардах;
73.1.2. шаардлагатай тохиолдолд талаас нэмэлт мэдээлэл, баримт бичиг шаардах;
73.1.3. хууль тогтоомжид заасан бусад эрх.
73.2. Даатгалын хохирол үнэлэгч дараах үүрэгтэй:
73.2.1. даатгалын тохиолдлыг нарийвчлан шалгаж, хохирлын үнэлгээний тайлан, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг боловсруулах;
73.2.2. хохирлын үнэлгээний тайланг холбогдох журамд заасан хугацаанд талуудад танилцуулах;
73.2.3. хохирлын үнэлгээг хараат бус, үнэн зөв, бодитой, мэргэжлийн ёс зүйг баримтлан гүйцэтгэх;
73.2.4. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ХОЛБОО
74 дүгээр зүйл. Даатгалын холбоо
74.1. Даатгалын холбоо нь даатгалын зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаа болон ёс зүйн нийтлэг журмыг тогтоох, гишүүдийнхээ чадавхыг дээшлүүлэх, даатгалын
74.2. Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанаас хамааран даатгалын мэргэжлийн байгууллагыг үйл ажиллагааны төрөл тус бүрээр байгуулж болно.
75 дугаар зүйл. Даатгалын холбооны эрх, үүрэг
75.1. Даатгалын холбоо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
75.1.1. даатгалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулж, эрх бүхий этгээдэд хүргүүлэх;
75.1.2. гишүүдийн үйл ажиллагаанд баримтлах нийтлэг журам, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, заавар, зөвлөмжийг баталж, хэрэгжилтийг хангуулах;
75.1.3. мэргэжлийн сургалт явуулах, давтан сургах;
75.1.4. үйл ажиллагааны онцлог, цар хүрээнээс хамааран өөрийн гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гишүүдийн мэргэжлийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;
75.1.5. иргэдэд санхүүгийн мэдлэг олгох, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох чиглэлээр хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангах, Хороо, Институт зэрэг эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах;
75.1.6. өөрийн дүрэм, журмаар тогтоосон хүрээнд гишүүдийнхээ үйл ажиллагааны зөрчлийн талаар Хороо болон эрх бүхий байгууллагад мэдээлэх;
75.1.7. Хорооноос шаардсан тохиолдолд үйл ажиллагаа, гишүүдтэй холбогдох асуудлаар Хороо болон эрх бүхий байгууллагыг үнэн зөв мэдээллээр хангах;
75.1.8. дийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хороо болон эрх бүхий байгууллагаас ирүүлсэн аливаа мэдээллийг гишүүдэд хүргэж, хэрэгжилтийг хангах;
75.1.9. хуульд заасан бусад.
76 дугаар зүйл. Даатгалын холбоонд тавигдах шаардлага
76.1. Даатгалын холбоо дараах шаардлагыг хангасан байна:
76.1.1. хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, оноосон нэр, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, харилцах данстай байх;
76.1.2. даатгалын мэргэжлийн байгууллагын тухайн эрхлэх үйл ажиллагааны төрөлд хамаарах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 51-ээс доошгүй хувийг гишүүнээр элсүүлсэн байх;
76.1.3. гишүүд нь ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг даатгалын холбоод давхар гишүүнчлэлгүй байх;
76.1.4. гишүүддээ мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах техник хэрэгслийн болон хүний нөөцийн чадамжтай байх;
76.1.5. мэргэжлийн ёс зүйн хариуцлага хүлээлгэх дотоод хяналтын бүтэцтэй байх;
76.1.6. энэ хуулийн 75.1.2-т заасан дүрэм, журмыг баталсан байх.
76.2. Даатгалын холбоо энэ хуулийн 76.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг Хорооны хуралдаанаар тодорхойлж, санамж бичиг байгуулан хамтран ажиллана.
76.3. Энэ хуулийн 76.1-д заасан шалгуурыг хангахгүй болсон, эсхүл хамтран ажиллах санамж бичиг дуусгавар болсон тохиолдолд даатгалын мэргэжлийн байгууллагын бүрэн эрх дуусгавар болно.

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИСТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
77 дүгээр зүйл. Зах зээлийн зохистой үйл ажиллагаа
77.1. Хороо даатгалын салбарт дагаж мөрдүүлэх зах зээлийн зохистой үйл ажиллагааны журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд даатгалын үйл ажиллагаанд оролцогч болон тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан уг журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.
77.2. Даатгагч нь даатгалын гэрээний дагуу олгох нөхөн төлбөр, буцаан олгох хураамж, амьдралын даатгалын гэрээний буцаан авах үнэ, гэрээгээр хүлээсэн бусад төлбөр болон хууль ёсны зардлын нөхөн төлбөрөөс бусад аливаа төлбөр, түүнтэй адилтгах шан харамжийг даатгуулагч, түүний эрх бүхий этгээдэд шууд, эсхүл бусад этгээдээр дамжуулан олгохыг хориглоно.
77.3. Даатгагч нь даатгалын брокер, төлөөлөгч, дистрибутерээс бусад этгээдэд даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын урамшуулал, орлогын шимтгэл зэрэг аливаа хэлбэрийн шан харамж, хөлс олгохыг хориглоно.
78 дугаар зүйл. Төөрөгдүүлсэн зар сурталчилгаа
78.1. Даатгалын мэргэжлийн оролцогч төөрөгдүүлсэн, эсхүл худал мэдээлэл агуулсан зар сурталчилгаа, мэдээлэл, товхимол болон түүнтэй адилтгах бусад баримт бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргах, түгээх, тараахыг зөвшөөрөхийг хориглоно.
78.2. 78.2.Даатгалын мэргэжлийн оролцогч болон түүний нэрийн өмнөөс гаргасан мэдээлэл, товхимол болон түүнтэй адилтгах бусад баримт бичиг нь төөрөгдүүлсэн, худал мэдээлэл агуулсан, бодит байдлыг бүрэн илэрхийлээгүй, эсхүл нийтийн ашиг сонирхолд харшилсан гэж Хороо үзвэл тухайн баримт бичгийг гаргахыг хориглох, няцаахыг даалгах, эсхүл шаардлагатай өөрчлөлт, залруулга хийж нийтэд мэдээлэхийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр даалгана.

АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ ШАЛГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, ТАЙЛАГНАХ
79 дугаар зүйл. Үйл ажиллагааны шалгалтад хамаарах этгээд
79.1. Хороо энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дараах этгээд болон тэдгээрийн холбогдох этгээдийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтэд эрсдэлд суурилсан хяналт, шалгалт хэрэгжүүлнэ:
79.1.1. даатгагч, даатгалын брокер;
79.1.2. энэ хуулийн 72.1.2-т заасан хөндлөнгийн хохирол үнэлэгч;
79.1.3. энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан Сангийн удирдлага, үйл ажиллагаатай холбоотой асуудлын хүрээнд;
79.1.4. хууль тогтоомжид заасан бусад этгээд.
79.2. Энэ хуулийн 79.1-д заасан хяналт, шалгалтыг Хорооны даргын баталсан удирдамжийн дагуу хэрэгжүүлэх ба удирдамжийг хяналт, шалгалтад хамрагдах этгээдэд урьдчилан танилцуулна.
79.3. Хороо шаардлагатай гэж үзвэл хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхдээ Институт, эсхүл зохих мэдлэг, ур чадвар, дадлага туршлагатай этгээдийг татан оролцуулж болно.
79.4. Хороо энэ хуулийн 79.1-д заасан хяналт, шалгалтад хамрагдах этгээдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч болно:
79.4.1. үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, холбогдох баримт бичгийг шалгах;
79.4.2. шалгалтад хамрагдах этгээдийн хяналт болон эзэмшилд байгаа эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийн байршлыг хянаж шалгах;
79.4.3. нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан болон бусад баримт бичгийг хуулбарлан авч хянаж шалгах;
79.4.4. үйл ажиллагаанд ашиглаж буй программ хангамж, техник технологи, түүнд агуулагдах мэдээ, мэдээлэл, холбогдох материалыг шалгах;
79.4.5. цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шаардлагатай гэж үзсэн бусад мэдээллийг гаргуулан авах.
79.5. Хороо энэ хуульд заасан хяналт, шалгалтын зарим чиг үүргийг тухайн чиглэлээр мэргэшсэн, ашиг сонирлын зөрчилгүй этгээдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж болно.
80 дугаар зүйл. Хяналт, шалгалттай холбоотой этгээд, түүний эрх бүхий албан тушаалтан, ажилтны үүрэг
80.1. Энэ хуулийн 79.1-д заасан хяналт, шалгалтад хамрагдах этгээд дараах үүрэг хүлээнэ:
80.1.1. хяналт, шалгалтын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар явуулах нөхцөлөөр хангах;
80.1.2. өөрийн байранд нэвтрэх, эд хөрөнгийг шалгах боломжоор хангах;
80.1.3. нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан болон холбогдох бусад баримт бичгийг гаргаж өгөх;
80.1.4. шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлбарыг баримтаар, эсхүл цахим хэлбэрээр саадгүй, бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх;
80.1.5. үйл ажиллагаанд ашиглаж буй программ хангамж, аливаа техник технологи, түүнд агуулагдах мэдээ, мэдээлэл, холбогдох материалыг бэлтгэж өгөх;
80.1.6. агатай баримт бичгийг бусад этгээдээс гаргуулан Хороонд өгөх;
80.1.7. Хороо, түүний хянан шалгагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шаардсан баримт, мэдээ, мэдээлэл байхгүй бол хяналт, шалгалтад хамрагдах этгээд энэ тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх;
80.1.8. хяналт, шалгалт хийж буй этгээдийн нэр хүндэд халдахгүй байх, хууль бус, эсхүл нотолгоогүй мэдээ, мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй байх;
80.1.9. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
80.2. Хороо энэ хуулийн 80.1-д заасан хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх явцад шаардлагатай мэдээлэл, тайлбарыг шалгалтад хамрагдах этгээдийн эрх бүхий албан тушаалтан болон ажилтнаас аливаа хэлбэрээр гаргуулан авч болно.
81 дүгээр зүйл. Нэгдсэн хяналт, шалгалт
81.1. Хороо энэ хуулийн 79.1-д заасан хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзвэл холбогдох төрийн байгууллагатай хамтран нэгдсэн хяналт, шалгалт хийж болох бөгөөд энэ хүрээнд хамрагдах хуулийн
81.2. Энэ хуулийн 81.1-д заасан нэгдсэн хяналт, шалгалтад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн холбогдох этгээдийг хамруулах, тэдгээрээс санхүүгийн тайлан, холбогдох бусад мэдээллийг гаргуулан авах, тайлагнах, хяналт, шалгалт хийх харилцааг Хороо болон холбогдох төрийн байгууллагатай хамтран баталсан удирдамжаар зохицуулна.
81.3. Холбогдох этгээд нь гадаад улсад бүртгэлтэй, эсхүл байршдаг бол Хороо тухайн улсын эрх бүхий байгууллагатай мэдээлэл солилцох болон хуульд нийцсэн
81.4. Хорооноос шаардсан мэдээллийг тогтоосон хугацаанд тухайн холбогдох этгээд өөрөө, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчээр дамжуулан гаргаж өгнө.
82 дугаар зүйл. Шалгалтын тайлан
82.1. Хороо үйл ажиллагааны шалгалт дууссанаас хойш ажлын 45 өдрийн дотор шалгалтын товч тайланг шалгалтад хамрагдсан этгээдэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.
82.2. Шалгалтын тайланд дараах зүйлийг тусгана
82.2.1. шалгалтад хамрагдсан этгээдийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хяналт болон шаардлагатай гэж үзсэн бусад асуудлын талаарх зөвлөмж, дүгнэлт;
82.2.2. тайлантай холбогдуулан шалгалтад хамрагдсан этгээдээс хариу шаардаж байгаа эсэх, хариу шаардаагүй бол тайланд онцгойлон анхаарах асуудлын талаарх мэдээлэл.
82.3. Шалгалтын тайлантай холбогдуулан хариу шаардсан, эсхүл албан шаардлага хүргүүлсэн бол шалгалтад хамрагдсан этгээд уг тайлан, албан шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор, эсхүл түүнд заасан хугацаанд Хороонд хариу мэдэгдэх үүрэгтэй.
83 дүгээр зүйл. Хорооны мэдээлэл цуглуулах эрх
83.1. Хороо энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх, эсхүл гадаадын зохицуулах байгууллагын хүсэлтийн дагуу энэ хуулийн 83.2-т заасан этгээдээс тодорхой мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгөхийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр шаардаж болно.
83.2. Энэ хуулийн 83.1-д заасан мэдэгдлийг холбогдох этгээд болон түүнтэй холбогдох этгээд, даатгагч, эсхүл мэдэгдэлтэй холбоотой мэдээлэл, баримт бичиг байгаа гэж үзсэн этгээдэд өгөх бөгөөд мэдэгдэлд мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгөх буюу үйлдэх хугацаа, газрыг заана.
83.3. Хороо энэ хуулийн 83.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхэд дараах шаардлагыг тавьж болно:
83.3.1. мэдээлэл, баримт бичгийг тогтоосон хэлбэр, загварын дагуу бэлтгэн ирүүлэх;
83.3.2. мэдээлэл, баримт бичгийн үнэн зөв, бүрэн байдлыг баталгаажуулах;
83.3.3. мэдээлэл, баримт бичигтэй холбогдуулан тайлбар гаргаж өгөх.
83.4. Хороо энэ хуульд заасны дагуу мэдээлэл цуглуулахдаа холбогдох баримт бичгийг түүвэрлэн буюу хуулбарлан авч болно.
83.5. Хорооноос энэ хуулийн 83.1-д заасны дагуу мэдээлэл, баримт бичиг гаргаж өгөх тухай мэдэгдэл хүлээн авсан этгээд өөрийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой баримт бичиг, тайлан бүртгэл, мэдээ, мэдээлэл болон бусад холбогдох баримт бичгийг Хорооны шаардсанаар гарган өгөх үүрэгтэй.
84 дугаар зүйл. Гадаадын зохицуулах байгууллагад туслалцаа үзүүлэх
84.1. Гадаадын зохицуулах байгууллага өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд Хороо энэ хуулийн 98 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгч болно.
84.2. Гадаадын зохицуулах байгууллагад мэдээлэл, баримт бичиг гаргаж өгөх эсэхийг шийдвэрлэхэд Хороо дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
84.2.1. гадаадын зохицуулах байгууллага ижил төстэй асуудлаар харилцан туслалцаа үзүүлж байсан, эсхүл үзүүлэх боломжтой эсэх;
84.2.2. Монгол Улсын хууль тогтоомж, нийтийн ашиг сонирхолд нийцэж байгаа эсэх;
84.2.3. хүсэлтийн агуулга, асуудлын шинж чанар, тухайн асуудал Монгол Улсын даатгалын зах зээлд ач холбогдолтой эсэх;
84.2.4. мэдээлэл бэлтгэхтэй холбоотой зайлшгүй гарах зардлыг гадаадын зохицуулах байгууллага хариуцах эсэх;
84.2.5. энэ хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу мэдээллийн нууцлалыг хангах боломжтой эсэх.
84.3. Хороо гадаадын зохицуулах байгууллагын хүсэлттэй холбоотой тодруулгыг уг байгууллагаас ирүүлэхийг хүсэж болно.
84.4. Гадаадын зохицуулах байгууллага энэ хуулийн 84.3-т заасан хүсэлтэд хариу ирүүлээгүй бол Хороо түүнд туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно.

АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ
АЛБАДЛАГА
85 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээ авах үндэслэл
85.1. Хороо дараах үндэслэлийн аль нэг тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 79.1-д заасан этгээдэд албадлагын арга хэмжээ авч болно:
85.1.1. энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Даатгалын журмыг зөрчсөн;
85.1.2. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, эсхүл учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн;
85.1.3. даатгагч төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох эрсдэлтэй гэж үзэх үндэслэл тогтоогдсон;
85.1.4. даатгалын нөөцийг энэ хууль болон Даатгалын журмын дагуу байгуулаагүй, эсхүл түүнд тавигдах шаардлагыг хангаагүй;
85.1.5. Хорооноос энэ хуулийн 91 дугаар зүйлд заасны дагуу өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй;
85.1.6. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн;
85.1.7. тусгай зөвшөөрөл эзэмшигч, түүний удирдах албан тушаалтан, компанийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаар, эсхүл бусад этгээдтэй хамтран эзэмшиж буй этгээд нь тохиромжтой бус этгээд гэж үзсэн;
85.1.8. даатгагч татан буугдах хүсэлт гаргасан;
85.1.9. нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг хууль тогтоомжид нийцүүлж хөтлөөгүй, тайлагнаагүй;
85.1.10. даатгалын үйл ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй;
85.1.11. тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл холбогдох этгээдийн үйл ажиллагаанд хийж байгаа хяналт, шалгалтын явцад Хороотой хамтран ажиллахаас татгалзсан;
85.1.12. энэ хуулийн 46.2, 50.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй, эсхүл давхар даатгалын төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаагүй;
85.1.13. энэ хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн;
85.1.14. хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.
86 дүгээр зүйл. Албадлагын арга хэмжээний төрөл
86.1. Хороо энэ хуулийн 85.1-д заасан үндэслэлээр дараах төрлийн албадлагын арга хэмжээг хэрэглэнэ:
86.1.1. зөвшөөрлийг түдгэлзүүлэх;
86.1.2. зөвшөөрлийг хүчингүй болгох;
86.1.3. энэ хуулийн 91 дугаар зүйлд заасан даалгавар өгөх;
86.1.4. энэ хуулийн 92 дүгээр зүйлд заасан шалгагч томилох;
86.1.5. даатгалын үйл ажиллагааг зохистой явуулах талаар зөвлөх үүрэг бүхий дадлага туршлагатай мэргэжилтэн томилох.
87 дугаар зүйл. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх
87.1. Хороо зөвшөөрлийг дараах үндэслэлээр түдгэлзүүлнэ:
87.1.1. энэ хуулийн 85.1-д заасан үндэслэлийн аль нэг нь илэрсэн;
87.1.2. тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг төлөх хугацаа өнгөрснөөс хойш 2 сарын дотор төлөөгүй.
87.2. Зөвшөөрлийг дараах хугацаагаар түдгэлзүүлнэ:
87.2.1. Хорооноос тогтоосон хугацаагаар;
87.2.2. Хорооноос тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх хүртэл.
87.3. Энэ хуулийн 87.2.1-д заасан хугацаа 3 сараас хэтрэхгүй байна.
87.4. Зөвшөөрлийг түдгэлзүүлэхээс өмнө Хороо Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулна.
87.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 87.4-т заасан сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тайлбар, нотлох баримтыг Хороонд бичгээр, эсхүл энэ хуулийн 21.1-д заасан цахим хэлбэрээр ирүүлж болно. Энэ хугацаанд тайлбар, нотлох баримт ирүүлээгүй бол Хороо тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсэхийг цугларсан мэдээлэлд үндэслэн шийдвэрлэнэ.
87.6. Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тохиолдолд Хороо дараах агуулга бүхий мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр, эсхүл энэ хуулийн 21.1-д заасан цахим хэлбэрээр хүргүүлнэ:
87.6.1. зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай;
87.6.2. зөвшөөрлийг түдгэлзүүлсэн үндэслэл, түдгэлзүүлж эхэлсэн огноо;
87.6.3. зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаа.
87.7. зөвшөөрлийг түдгэлзүүлсэн үндэслэл, нөхцөл, шаардлага арилсан тохиолдолд Хороо тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
88 дугаар зүйл. Зөвшөөрлийг хүчингүй болгох
88.1. Хороо дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
88.1.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
88.1.2. даатгалын компани, даатгалын брокер татан буугдсан, эсхүл дампуурсан;
88.1.3. тусгай зөвшөөрлийг авахад хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
88.1.4. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;
88.1.5. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар Хорооноос тавьсан шаардлагыг биелүүлээгүй, эсхүл зөвшөөрлийг сэргээх тухай хүсэлт гаргаагүй;
88.1.6. тусгай зөвшөөрөл олгосноос хойш 6 сарын дотор үйл ажиллагаа эхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон;
88.1.7. хуульд заасан бусад үндэслэл.
88.2. Зөвшөөрлийг хүчингүй болгохоос өмнө Хороо Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулна.
88.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 88.2-т заасан сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тайлбарыг Хороонд бичгээр, эсхүл энэ хуулийн 21.1-д заасан цахим хэлбэрээр ирүүлж болно. Энэ хугацаанд тайлбар ирүүлээгүй бол Хороо зөвшөөрлийг хүчингүй болгох эсэхийг цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэнэ.
88.4. Зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд Хороо дараах агуулга бүхий мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр, эсхүл энэ хуулийн 21.1-д заасан цахим хэлбэрээр хүргүүлнэ:
88.4.1. тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай;
88.4.2. тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үндэслэл, огноо.
89 дугаар зүйл. Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосноос үүсэх үр дагавар
89.1. Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш даатгагч Хорооноос зөвшөөрөөгүй бол дараах үйлдэл хийхийг хориглоно:
89.1.1. шинээр даатгалын гэрээ байгуулах;
89.1.2. тухайн өдрөөс өмнө байгуулсан даатгалын гэрээг сунгах, шинэчлэх, өөрчлөх.
89.2. Хороо шаардлагатай гэж үзвэл даатгагч даатгалын гэрээгээр хүлээсэн үүрэг, давхар даатгалын хураамжийн төлбөр болон гэрээнээс үүсэх бусад зардлыг төлөх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ.
89.3. Хороо тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон тухай мэдээллийг Даатгалын журамд заасны дагуу нийтэд мэдээлнэ.
89.4. Энэ хуулийн 88.1.2-88.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон этгээд хүчингүй болгосноос хойш 2 жилийн дотор тухайн этгээд дахин тусгай зөвшөөрөл хүсэж, өргөдөл гаргах эрхгүй.
90 дугаар зүйл. Хороо даатгагчийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах
90.1. Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон, эсхүл энэ хуулийн 87.1, 88.1-д заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд нийтийн болон даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогчийн ашиг сонирхол, даатгагчийн өмч хөрөнгө, үйл ажиллагааг
90.1.1. даатгагчаас нөхөн төлбөр гаргуулж, нөхөн төлбөр авах эрх бүхий этгээдэд олгуулах;
90.1.2. даатгагчийн эд хөрөнгийг шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, хязгаарлах;
90.1.3. хууль тогтоомжид заасан бусад.
90.2. Хороо энэ хуулийн 90.1-д заасан нэхэмжлэлийг шүүхэд гаргахад даатгагчид урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээхгүй.
90.3. Даатгагчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээгүй, эсхүл хүчингүй болгоогүй тохиолдолд нэхэмжлэлийг энэ хуулийн 87.4, 88.2-т заасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох тухай мэдэгдлийг даатгагчид хүргүүлэхээс өмнө гаргаж болно.
90.4. Энэ хуулийн 90.1-д заасан нэхэмжлэлийн дагуу шүүх дараах арга хэмжээ хэрэгжүүлж болно:
90.4.1. даатгагч болон бусад этгээдийн эзэмшилд байгаа өмч хөрөнгийг шилжүүлэх, захиран зарцуулах, эсхүл түүнтэй холбоотой хэлцэл хийхийг хориглох;
90.4.2. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгохоос өмнө даатгагчийн үйл ажиллагааг удирдан зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийг нэн даруй томилох;
90.4.3. даатгагчийг татан буулгах;
90.4.4. даатгагчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл, тайлбар авах холбогдох этгээдийг дуудан ирүүлэх.
90.5. Шүүх энэ хуулийн 90.4.2-т заасан бүрэн эрхт төлөөлөгчийг томилоход түүний эрх хэмжээ, цалин хөлс, зардлын нөхөн төлөлт, шүүх болон Хороонд тайлан мэдээ гаргаж өгөх журмыг тогтооно.
90.6. Шүүх бүрэн эрхт төлөөлөгчтэй холбоотой дараах арга хэмжээг авч болно:
90.6.1. эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан даалгавар, зааварчилгаа өгөх;
90.6.2. эрх хэмжээг өөрчлөх;
90.6.3. бүрэн эрхийг дуусгавар болгох.
91 дүгээр зүйл. Даалгавар
91.1. Хороо даатгагч, даатгалын брокерид албадлагын арга хэмжээ авах шаардлагатай гэж үзвэл дараах агуулга бүхий даалгаврыг албан бичиг, эсхүл улсын байцаагчийн албан шаардлагаар өгнө:
91.1.1. даатгагч, даатгалын брокерийн тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг түр зогсоох;
91.1.2. тодорхой төрлийн даатгалтай холбоотой шинээр даатгалын гэрээ байгуулахыг хориглох;
91.1.3. байгуулсан даатгалын гэрээнд өөрчлөлт оруулахыг хориглох;
91.1.4. даатгалын нийт хураамжийн хэмжээг даалгаварт заасан хэмжээгээр тогтоох;
91.1.5. тодорхой төрлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох;
91.1.6. тодорхой хугацаанд өөрийн эзэмшилд байгаа хөрөнгө оруулалтыг чөлөөлөх;
91.1.7. хуульд заасан хугацаанаас өмнө санхүүгийн хяналт, шалгалт хийлгэх, шалгалттай холбогдуулан актуарч болон бусад этгээдийг томилох;
91.1.8. шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг энэ хууль, бусад хууль тогтоомж, Даатгалын журамд зааснаас богино хугацаанд гаргаж өгөх;
91.1.9. бизнес төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
91.1.10. даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогч, хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээг авах.
91.2. Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон тохиолдолд Хороо шаардлагатай гэж үзсэн бусад даалгаврыг өгч болно.
91.3. Энэ хуулийн 91 дугаар зүйлд заасны дагуу Хорооноос өгсөн даалгаврыг даатгагч, даатгалын брокер биелүүлэх үүрэгтэй.
91.4. Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон этгээдэд энэ хуулийн 88 дугаар зүйл нэгэн адил хамаарна.
92 дүгээр зүйл. Шалгагчийг томилох
92.1. Хороо энэ хуулийн 85.1-д заасан үндэслэлээр албадлагын арга хэмжээ авахдаа тухайн этгээдийн үйл ажиллагааг хянан шалгах үүрэг бүхий нэг буюу хэд хэдэн этгээдийг шалгагчаар томилж болно.
92.2. Энэ хуулийн 92.1-д заасны дагуу томилогдсон шалгагч нь дараах асуудлыг хянан шалгаж болно:
92.2.1. даатгагч, даатгалын брокерийн үйл ажиллагаа, түүний шинж чанар, хамрах хүрээ;
92.2.2. даатгагч, даатгалын брокерийн үйл ажиллагаатай холбоотой тодорхой асуудал;
92.2.3. даатгагч, даатгалын брокерийн болон хувьцаа эзэмшигчдийн хяналт.
92.3. Шалгагч нь шаардлагатай гэж үзвэл тухайн этгээдийн үйл ажиллагаа болон түүнтэй холбогдох компанийн нэгдлийн бусад гишүүний үйл ажиллагааг шалгаж болно.
92.4. Шалгагчийн томилолтын хугацаа, эрх болон нөхцөлийг Хороо тогтоох бөгөөд шалгагч томилохтой холбоотой зардлыг шалгалтад хамрагдах этгээд хариуцна.

АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШИЛЖҮҮЛЭХ, НЭГТГЭХ
93 дүгээр зүйл. Даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэх
93.1. Даатгагч даатгалын үйл ажиллагаагаа шилжүүлэх болон нэгтгэх хүсэлтээ Хороонд гаргаж, зөвшөөрөл авна.
93.2. Энэ хуулийн 93.1-д заасан хүсэлтэд дараах мэдээллийг тусгасан байна:
93.2.1. шилжүүлэх болон нэгтгэх болсон үндэслэл;
93.2.2. шилжүүлж буй болон нэгтгэж байгаа даатгагчийн нэр, хаяг;
93.2.3. шилжүүлж буй болон нэгтгэж байгаа даатгалын гэрээний тоо, түүний нэр төрөл, хэлбэр;
93.2.4. шилжүүлэг болон нэгтгэлийн тухай дүгнэлт.
93.3. Даатгалын үйл ажиллагааг шилжүүлж байгаа болон нэгтгэн авч байгаа талууд дараах зүйлсийг тохиролцож гэрээ байгуулсан байна:
93.3.1. шилжүүлж буй болон нэгтгэж байгаа даатгалын үйл ажиллагааны тухай нарийвчилсан мэдээлэл;
93.3.2. даатгалын үйл ажиллагааг шилжүүлэгч болон нэгтгэн авагч талуудын эрх, үүрэг, даатгуулагчийн өмнө хүлээсэн хариуцлага;
93.3.3. даатгалын үйл ажиллагааг нэгтгэн авч байгаа талын хүлээн зөвшөөрсөн нөхцөл шаардлага, тохиролцоо;
93.3.4. даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэсний дараа шилжүүлэгч болон нэгтгэн авагч талуудын хооронд үүсэх харилцааны эрх зүйн зохицуулалт, маргааныг шийдвэрлэх арга зам.
93.4. Энэ хуулийн 93.3-т заасан гэрээний талууд дараах зүйлсийг харилцан тохиролцож, гэрээнд хавсаргасан байна:
93.4.1. шилжүүлж буюу нэгтгэж байгаа даатгалын гэрээтэй холбоотой даатгалын нэхэмжлэл болон нөөцийн үлдэгдлийг тооцсон аргачлал;
93.4.2. шилжүүлж буюу нэгтгэж байгаа үйл ажиллагаанд хамаарах даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах тухай шилжүүлэгч талын санал;
93.4.3. шилжүүлэх болон нэгтгэх үйл ажиллагааны эхлэх, дуусах хугацаа бүхий төлөвлөгөө;
93.4.4. шилжүүлж буюу нэгтгэж байгаа даатгалын гэрээ, давхар даатгалын гэрээ.
93.5. Даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэх тухай даатгагчийн хүсэлтийг Хороо зөвшөөрсөн тохиолдолд даатгагч ажлын 10 хоногийн дотор доор дурдсан зар мэдээллийг олон нийтэд хүргүүлнэ:
93.5.1. даатгалын үйл ажиллагаагаа шилжүүлж байгаа даатгагчийн нэр, хаяг;
93.5.2. даатгалын үйл ажиллагааг нэгтгэн авч байгаа даатгагчийн нэр, хаяг;
93.5.3. шилжүүлж байгаа даатгалын гэрээний тоо, даатгалын төрөл ангилал;
93.5.4. даатгалын үйл ажиллагааг шилжүүлж байгаа огноо;
93.5.5. шилжүүлж байгаа даатгалын гэрээтэй холбогдон гарах нэхэмжлэлийг хүлээн авч барагдуулах арга хэлбэр.
93.6. Даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэх тухай даатгагчийн хүсэлтийг зөвшөөрсөн Хорооны шийдвэрийг даатгалын үйл ажиллагаагаа шилжүүлж байгаа даатгалын компани хүлээн авсан даруй энэ тухай мэдээллийг шилжүүлэгт хамрагдаж буй даатгуулагчдад ажлын гурав хоногийн дотор хүргүүлнэ.
93.7. Даатгуулагч энэ хуулийн 93.6-д заасан мэдээллийг хүлээн авсны дараа даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэхийг зөвшөөрөхгүй байгаа бол энэ тухай хариугаа ажлын тав хоногийн дотор даатгагчид мэдэгдэнэ.
93.8. Даатгуулагч даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэх тухай мэдээллийг хүлээж авсан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор даатгагчтай байгуулсан даатгалын анхны гэрээгээ дуусгавар болгож болно.
93.9. Даатгуулагч даатгалын гэрээгээ дуусгавар болгохыг хүсвэл даатгагч дараах зарчмыг баримтлан даатгуулагчид буцаан олголт хийнэ:
93.9.1. ердийн даатгалын гэрээний хувьд гэрээний дагуу даатгуулагчаас төлсөн даатгалын хураамжийн орлогоос даатгалд хамаарагдсан хугацааны зардлыг тооцон хасаж, үлдэгдлийг даатгуулагчид буцаан олгоно;
93.9.2. амьдралын даатгалын гэрээний хувьд даатгуулагчаас төлсөн хураамжийн орлогыг даатгуулагчид буцаан олгоно.
93.10. Даатгалын үйл ажиллагаагаа нэгтгэж байгаа даатгалын компаниуд даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэж болох тухай Хорооны шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 30
93.10.1. энэ хуулийн 93.4.4-т заасан даатгалын гэрээнүүд;
93.10.2. энэ хуулийн 93.4-т заасан баримт бичгүүдтэй холбоотой цахим баримт;
93.10.3. шилжүүлж байгаа болон нэгтгэж буй даатгалын үйл ажиллагаатай холбоотой нөхөн олговор хийвэл зохих нэхэмжлэлийн холбогдох баримт бичиг;
93.10.4. шилжүүлж байгаа даатгалын гэрээнүүдтэй холбоотой даатгалын нөөцийн үлдэгдэл.
93.11. Даатгалын үйл ажиллагааг шилжүүлсэн болон нэгтгэж авсан даатгагчид тухайн үйл ажиллагааг бүрэн дууссан талаар хамтарсан тэмдэглэл үйлдэж Хороонд ирүүлнэ.
93.12. Хорооноос зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд даатгагчид дараах зүйлийг хориглоно:
93.12.1. даатгагчийн үйл ажиллагааны аливаа хэсгийг бусад этгээдэд шилжүүлэх;
93.12.2. даатгагчийн үйл ажиллагааны аливаа хэсгийг бусад этгээдийн үйл ажиллагаатай нэгтгэх.
93.13. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэ хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэх болон нэгтгэх тухай өргөдөл гаргах, өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл шаардлагыг Хороо тогтооно.
93.14. Шилжүүлэх болон нэгтгэх тухай зөвшөөрлийг олгохоос өмнө Хороо дараах арга хэмжээг авч болно:
93.14.1. шилжүүлэх болон нэгтгэх нь зохимжтой эсэх талаар судлах;
93.14.2. даатгагч болон бусад этгээдээс шаардлагатай гэж үзсэн баримт бичиг, мэдээллийг шаардаж авах.
93.15. Энэ хуулийн 93.14.1-д заасныг Хороо буюу түүний эрх олгосон этгээд хэрэгжүүлэх бөгөөд зардлыг даатгагч хариуцна.
93.16. Хорооны зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагааны аливаа хэсгийг бусдад шилжүүлэх, эсхүл бусдын үйл ажиллагаатай нэгтгэх үр дагавар бүхий даатгагчийн байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
93.17. Хороо нь даатгалын үйл ажиллагааны аливаа хэсгийг бусдад шилжүүлэх болон нэгтгэх тухай гаргасан өргөдлийг нээлттэй хурлаар хэлэлцэж болох бөгөөд даатгагч болон бусад этгээдээс шаардлагатай нотлох баримт шаардаж болно.

АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ДААТГАГЧИЙГ ТАТАН БУУЛГАХ
94 дугаар зүйл. Даатгагчийн дампуурал
94.1. Даатгагчид дампуурлын хэрэг үүсгэхтэй холбогдсон энэ хуулиар тусгайлан зохицуулаагүй харилцааг Дампуурлын тухай хуулийн дагуу зохицуулна.
94.2. Шүүх даатгагчийн дампууралтай холбоотой дараах асуудлын талаар Хороонд мэдэгдэх бөгөөд Хороо тухайн асуудлыг хэлэлцэх ажиллагаанд оролцож, тайлбар өгөх эрхтэй:
94.2.1. Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу даатгагчид дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлт;
94.2.2. Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу даатгагчид дампуурлын хэрэг үүсгэсэнтэй холбоотой гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргаж буй гомдол;
94.2.3. даатгагчийн дампууралтай холбоотой Дампуурлын тухай хуулийн дагуу шүүхээс хянан шийдвэрлэж буй бусад асуудал.
94.3. Даатгагчид дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргасан тохиолдолд Хороо Дампуурлын тухай хуулийн 5.7-д заасан хэрэг гүйцэтгэгчийг түр томилуулахаар хүсэлт гаргаж болох бөгөөд уг албан үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжил, дадлага туршлага бүхий этгээдийг санал болгож болно.
94.4. Даатгагчийг дампуурсан тухай зарласан тохиолдолд Хороо даатгалын салбарын мэргэжил, дадлага туршлага бүхий этгээдийг хэрэг гүйцэтгэгчээр томилуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах бөгөөд энэ тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 8.2 дахь хэсэг үйлчлэхгүй.
94.5. Шүүх хэрэг гүйцэтгэгчийг томилохдоо Хорооноос санал болгосон этгээдийг харгалзан томилж болно.
94.6. Хэрэг гүйцэтгэгч болон хэрэг гүйцэтгэгчээр түр томилогдсон этгээд нь Дампуурлын тухай хуулийн 11.2-т заасан шаардлагыг хангасан байхаас гадна даатгалын компанийн үйл ажиллагааны онцлогийн талаар зохих мэдлэгтэй байна.
94.7. Хороо Дампуурлын тухай хуулийн 8.3.3, 8.3.4 болон 8.3.6-д заасан асуудлаар шийдвэр гаргах эрхтэй.
94.8. Хэрэг гүйцэтгэгч нь даатгагчийн дампууралтай холбоотой өөрийн үйл ажиллагааны тухай Хорооноос шаардсан мэдээлэл, тайланг гаргаж өгөх үүрэгтэй.
94.9. Хороо хариуцагч болон хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.
94.10. Хариуцагч нь даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа бол Дампуурлын тухай хуульд заасан аливаа хугацааг шүүх өөрийн үзэмжээр сунгах эрхтэй.
95 дугаар зүйл. Даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх
95.1. Дампуурлын тухай хуулийн 23.1-д заасны дагуу даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт гаргаж байгаа, мөн хуулийн 24.1-д заасны дагуу даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж байгаа этгээд нь уг хүсэлт, төлөвлөгөөний хуулбарыг Хороонд хүргүүлнэ.
95.2. Даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх нэхэмжлэгчдийн хуралд Хороо оролцож, санал, дүгнэлт гаргах эрхтэй.
95.3. Шүүх даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг Хорооны бичгээр, эсхүл энэ хуулийн 20.7.2-д заасан нийтийн мэдээллийн дэд бүтцээр олгосон зөвшөөрөлгүйгээр батлахгүй.
95.4. Даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлахтай холбоотой шүүхийн үйл ажиллагаанд Дампуурлын тухай хуулийн 28 дугаар зүйл үйлчлэхгүй.
96 дүгээр зүйл. Даатгагчийг татан буулгах
96.1. Даатгагчийг татан буулгахтай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Иргэний хууль, Дампуурлын тухай хууль, Компанийн тухай хуулиар зохицуулна.
96.2. Даатгагчийг дараах үндэслэлээр татан буулгана:
96.2.1. шүүхийн шийдвэрээр;
96.2.2. Хорооны бичгээр, эсхүл энэ хуулийн 20.7.2-д заасан нийтийн мэдээллийн дэд бүтцээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр.
96.3. Даатгагчийг татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь Хорооны бичгээр, эсхүл энэ хуулийн 20.7.2-д нийтийн мэдээллийн дэд бүтцээр өгсөн тусгай зөвшөөрөлгүйгээр хүчин төгөлдөр бус байна.
96.4. Энэ хуулийн 96.2-т зааснаас бусад үндэслэлээр даатгагчийг татан буулгасан шийдвэр хүчин төгөлдөр бус байна.
96.5. Дараах тохиолдолд Хороо даатгалын компанийг татан буулгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана:
96.5.1. даатгалын компани төлбөрийн чадваргүй болсон;
96.5.2. даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
96.6. Хороо нь тусгай зөвшөөрөлгүй даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа, эсхүл эрхэлж байсан хуулийн этгээдийг татан буулгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.
96.7. Даатгагчийг татан буулгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан тохиолдолд Хороонд мэдэгдэх бөгөөд Хороо нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хянан хэлэлцэх ажиллагаанд оролцож, тайлбар өгөх эрхтэй.
96.8. Дампуурлын тухай хуулийн дагуу даатгагчийг татан буулгах ажиллагаанд шүүх хяналт тавих бөгөөд энэ тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 38.1 дэх хэсэг үйлчлэхгүй.
97 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр даатгагчийг татан буулгах
97.1. Энэ хуулийн 96.2.2-т заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр даатгагчийг татан буулгах бол татан буулгах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Хороонд гаргах бөгөөд өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
97.1.1. даатгагчийг татан буулгах тусгай зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг;
97.1.2. даатгагчийг татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр;
97.1.3. хувьцаа эзэмшигчдийн хурлаас даатгагчийг татан буулгах комисс томилсон тухай шийдвэр, комиссын гишүүнээр томилуулахаар санал болгож буй этгээдийн нэрсийн жагсаалт, тэдгээрийн мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг нотлох баримт бичиг;
97.1.4. даатгагчийг татан буулгах болсон үндэслэл, шалтгааны тайлбар;
97.1.5. хууль болон гэрээгээр тогтоосон хугацаа нь дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр даатгалын гэрээг хэрхэн шийдвэрлэсэн талаарх санхүүгийн болон бусад нотлох баримт бичиг;
97.1.6. даатгагч татан буулгах тусгай зөвшөөрөл хүссэн тухай шийдвэрийг даатгуулагчдад мэдэгдсэнийг нотлох баримт бичиг;
97.1.7. хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;
97.1.8. татан буулгах төлөвлөгөө;
97.2. Хороо хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр даатгагчийг татан буулгах зөвшөөрлийг дараах тохиолдолд олгохгүй:
97.2.1. даатгагчийн хөрөнгийн нийт үнэлгээнээс түүний хүлээсэн үүргийг хасаж үлдсэн хэсэг нь энэ хуулийн 27-33 дугаар зүйлд заасан төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийн доод хэмжээг хангахгүй;
97.2.2. татан буулгах комиссын гишүүнээр томилуулахаар санал болгож буй этгээд нь уг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, дадлага туршлагагүй.
97.3. Хувьцаа эзэмшигчдийн хурал даатгагчийг татан буулгах тухай тогтоол гаргахдаа татан буулгах комиссыг томилно.
97.4. Татан буулгах комисс томилогдсон тухайгаа тогтоолд заасан хугацаанд Хороонд мэдэгдэх үүрэгтэй.
97.5. Татан буулгах комисс дараах бүрэн эрхтэй:
97.5.1. даатгагчийн хөрөнгийг захиран зарцуулах;
97.5.2. даатгагчийг төлөөлөх, удирдах;
97.5.3. даатгагчийн өр төлбөрийг хязгаарлах, шилжүүлэх, зогсоох;
97.5.4. даатгагчаас байгуулсан даатгалын болон бусад гэрээг цуцлах;
97.5.5. даатгагчийг татан буулгах арга хэмжээний хүрээнд тухайн даатгагчтай холбогдох зарим үйл ажиллагааг үргэлжлүүлэх, зогсоох;
97.5.6. хууль тогтоомжид заасан бусад.

ХОРЬДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
98 дугаар зүйл. Мэдээллийн нууцлалыг хадгалах
98.1. Хороо, Институт, Зөвлөл, энэ хуулийн 20.5 дугаар зүйлд заасан байгууллага, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан, гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэж байгаа этгээд нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх явцад олж мэдсэн дараах этгээдтэй холбоотой хуулиар хамгаалагдсан мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:
98.1.1. тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан этгээд;
98.1.2. даатгагч, даатгалын брокер эсхүл даатгагч, даатгалын брокер байсан этгээд, тэдгээрийн хараат болон охин компани;
98.1.3. даатгуулагч, эсхүл даатгуулагч байсан этгээд;
98.1.4. даатгагдсан этгээд, бенефишер;
98.1.6. даатгалын мэргэжлийн оролцогч.
98.2. Дараах тохиолдолд энэ хуулийн 98.1-д заасан нууц хадгалах үүрэг хамаарахгүй:
98.2.1. тухайн мэдээлэлтэй холбоотой этгээд өөрийн мэдээллийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;
98.2.2. Хороо энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг шаардсан;
98.2.3. шүүх, прокурор, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд албан ёсоор хүсэлт гаргасан;
98.2.4. энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд тухайн мэдээллийг авах эрх бүхий этгээдэд хүргүүлсэн;
98.2.5. тухайн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй болсон, эсхүл хууль ёсоор бусад эх сурвалжаас мэдэх боломжтой;
98.2.6. энэ хуулийн 98.1-д заасан этгээдийг таних боломжгүй байдлаар мэдээллийг нэгтгэн, товчилж, эсхүл статистик тоо баримтаар мэдээлсэн;
98.2.7. энэ хуулийн 84 дугаар зүйлд заасны дагуу гадаадын зохицуулах байгууллага бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүсэлт гаргасан.
98.3. Энэ хуулийн 98.1-д заасан нууц хадгалах үүрэг нь тухайн этгээдийн албан тушаал эрхлэх, хөдөлмөрийн болон гэрээний харилцаа дуусгавар болсон тохиолдолд мөн адил хэвээр хадгалагдана.
99 дугаар зүйл. Даатгагч, даатгалын брокерид гомдол гаргах
99.1. Даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогч нь даатгалын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг даатгагч, даатгалын брокерид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж болно.
99.2. Энэ хуулийн 99.1-т заасан гомдол, маргааныг шийдвэрлээгүй, эсхүл гомдол, маргаан гаргагч даатгагч, даатгалын брокерийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол энэ хуулийн 19.5-д заасан Зөвлөлд хандан шийдвэрлүүлнэ.
99.3. Даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишер, хохирогч нь гомдол, маргааны мөнгөн дүнгийн хэмжээ, эсхүл даатгагч, даатгалын брокерийн болон Зөвлөлийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандана.
100 дүгээр зүйл. Маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх
100.1. Арбитрын хэлэлцээртэй бол даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.
100.2. Энэ хуулийн 100.1-д заасны дагуу маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх тохиолдолд энэ хуулийн 99 дугаар зүйл хамаарахгүй.
101 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
101.1. Энэ хуулийг зөрчсөн төрийн албан хаагчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
101.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
102 дүгээр зүйл. Хорооны албан хаагчийн хязгаарлагдмал хариуцлага
102.1. Хорооны болон Институтийн албан хаагч энэ хууль, холбогдох бусад хууль болон Даатгалын журамд заасан үүргээ шударга бусаар хэрэгжүүлсэн буюу санаатайгаар хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсоноос бусад тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
103 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
103.1. Энэ хуулийг 20... оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

М. МАНДХАЙ

М. МАНДХАЙ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх