Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 11 өдөр
Улаанбаатар хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт:
“15.2.3.энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд өргөн хэрэглээний бараа, ажил, үйлчилгээ үзүүлэгч, албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 40 хувийг Улаанбаатар хотод, 60 хувийг орон нутагт тус тус буцаан олгох;”
2/ 15 дугаар зүйлийн 16 дахь хэсэг:
“15.16.Энэ хуулийн 15.2.3-т заасан хувиар албан татварын буцаалт олгох өргөн хэрэглээний бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална.”
2 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.13 дахь хэсгийн “30” гэснийг “50” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Энэхүү хуулийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх