Бусад төслүүд more_horiz

Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 5-р сарын 24 өдөр
Ulaanbaatar city
АДУУНЫ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн сүлдэнд залагдаж, үндэсний баялгаар хамгаалагдсан монгол адууны удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, адууны импорт, ашиглалтаас үүдэлтэй сөрөг үр дагавартай тэмцэх, урьдчилан сэргийлэх, төлөв байдлын эрсдэлийн түвшинг тогтоох, адууны үржил селекцийн хяналт, бүртгэлийг сайжруулах зорилгоор улсын хилээр адуу гаргах, оруулах хөдөлгөөнийг 2027 оныг дуустал хугацаанд зогсоосугай.
2. Энэ тогтоолын 1 дэх заалтын хэрэгжилтийг хангах, адуун сүргийн генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, зохистой ашиглах, хамгаалах, эрсдэлээс сэргийлэх, судлан хөгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Монгол Улсад импортлох адууны тоог 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2030 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд “0” хэмжээгээр тогтоох;
2/адууг улсын хилээр гаргах, оруулах үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэж, зөвшөөрөлгүй болон үржлийн үнэт чанараар үнэлэгдээгүй адуу импортлон тараасан үйлдэлд дүгнэлт гаргах, энэ чиглэлийн тусгай зөвшөөрөл олгох, цуцлах харилцааг нарийвчлан тогтоох, улсын хилээр адуу оруулах үйл ажиллагааны бүртгэл, хяналтыг сайжруулах;
3/адуун сүргийн генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлж, монгол адууны генефонд, эрсдэлийн түвшинг тогтоох, үржлийн адууны тархцыг бүс нутгаар гаргах, адууны бүртгэлжүүлэлтийг эрчимжүүлэх, үржлийн
4/монгол адууг цэврээр нь өсгөн үржүүлэх, адууны үржил, селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үржүүлгийн хөтөлбөрийн дагуу явуулах, хяналтгүй гадны цус сэлбэлт, адууны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн бүртгэл, хяналтыг эмх цэгцтэй зохион байгуулалтад оруулах, адуу судлалыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтарсан тогтолцоог бүрдүүлэх;
5/үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан болон спортын төрлийн бооцоот, сонгомол морин уралдааны ялгааг нарийвчлан тогтоох, морин уралдаан, адууны арилжаа, дуудлага худалдааны зохион байгуулалтыг төрөлжүүлэх, цахимжуулах, стандартын шаардлага хангасан морин тойруулгатай болох, эдгээртэй холботой дүрэм, журмыг боловсруулах, сайжруулах, шударга өрсөлдөөнийг хангах арга хэмжээг оролцогч талууд хамтран зохион байгуулах чиглэлийг өгч, хэрэгжилтэд хяналт тавих;
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Х.Болорчулуун/-д даалгасугай.
4. Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх