3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. ”цусны донорын үйл ажиллагаа” гэж цусны донорын сургалт, сурталчилгаа, цусны донорыг сонгох, элсүүлэх, эрүүл мэндийн үзлэг хийх, цус цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, сэлбэх болон цусны аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааны цогцыг;
3.1.2. “цусны донорын үйл ажиллагааны тогтолцоо” гэж цусны донорын үйл ажиллагаанд тавих төрийн хяналт, оролцоо, байгууллагуудын эрх, үүрэг, санхүүжилтийн тогтолцоог;
3.1.3. бүхэл цус” гэж уламжлалт аргаар авч байгаа цусыг;
3.1.4. “ховор бүлгийн цус” гэж хүн амын цусны бүлэгт эзлэх хувь бага бүлгийн цусыг;
3.1.5. “цус, цусны бүрэлдэхүүн хэсэг" гэж бүхэл цус, цусны эс, сийвэнг;
3.1.6. “цус, цусан бүтээгдэхүүн" гэж донорын цусыг боловсруулж бэлтгэсэн бүтээгдэхүүнийг;
3.1.7. “сэлбүүлэгч" гэж амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх зайлшгүй шаардлагатай хүнийг;
3.1.8. “цус, түүний бүрэлдэхүүн хэсгийг боловсруулах" гэж цус, түүний бүрэлдэхүүн хэсгийг технологийн горимын дагуу үйлдвэрлэлийн аргаар бэлтгэхийг;
3.1.9. “эрүүл мэндийн үзлэг” гэж эрүүл мэнд, тавигдах шаардлагын хувьд цусны донор болох боломжтой эсэхийг тодруулах зорилгоор хийгдэж байгаа эмчийн үзлэгийг;
3.1.10. цусны аюулгүй байдал" гэж цусны донор элсүүлэх, цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, сэлбэх, экспортлох, импортлох ажиллагаанд хууль, журам, стандартын шаардлага бүрэн хангагдсан байдлыг;
3.1.11. .“хөдөлгөөнт иж бүрдэл” гэж автотээврийн хэрэгсэлд суурилан сургалт, сурталчилгаа хийх, цус, түүний бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах зориулалтаар тоноглосон иж бүрдлийг;
3.1.12. ."цусны бэлдмэл" гэж цус, түүний бүрэлдэхүүн хэсгээс үйлдвэрлэлийн аргаар гаргаж авсан эмчилгээний бэлдмэлийг.