141 дүгээр зүйл.1. Үндэсний зөвлөл нь орон тооны бус дараах есөн гишүүнээс бүрдэх бөгөөд ажлаа Улсын Их Хуралд жил бүр тайлагнана;
141 дүгээр зүйл.1.1. Засгийн газрыг төлөөлж эрүүл мэнд, нийгмийн даатгал, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг, нийт гурван хүн;
141 дүгээр зүйл.1.2. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийг төлөөлж анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооноос тус бүр нэг, нийт гурван хүн;
141 дүгээр зүйл.1.3. даатгуулагчийг төлөөлж үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооноос санал болгосны дагуу эрүүл мэндээс бусад салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас санал болгосны дагуу том болон жижиг, дунд аж ахуйн нэгжээс тус бүр нэг, нийт гурван хүн.
141 дүгээр зүйл.2. Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал таван жилийн хугацаагаар томилно.
141 дүгээр зүйл.3. Зөвлөлийн гишүүн төлөөлөл хэрэгжүүлж байгаа байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлж хуралд оролцох бөгөөд хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй тохиолдолд саналаа бичгээр хүргүүлнэ.
141 дүгээр зүйл.4. Үндэсний зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батална.
141 дүгээр зүйл.5. Үндэсний зөвлөлийн гишүүдэд ажлын үр дүн, оролцоог харгалзан улирал тутам урамшуулал олгох ба урамшууллын дээд хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо тогтооно.
141 дүгээр зүйл.6. Үндэсний зөвлөл ажлын албатай байна. “