1.“Монгол Улсын Төрийн ордонд нэвтрэх тусгай журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын Төрийн ордонд баримтлах дэг журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 140, 3/720, 38, 466 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ын 3, 4, 8, 9 дүгээр бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.