1/ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө, хөтөлбөр баталж, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулах;
2/ Бунибазарын Доржийн Монгол улсад олон улсын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалж, улсын санхүү, орлого, зарлага, худалдаа, татварын бодлогыг сайжруулж, улсын сан хөмрөгийг арвижуулах, орлогыг нэмэгдүүлж, улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээн мандуулах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
3/ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, төлөвлөсөн холбогдох бусад арга хэмжээнд шаардагдах зардлыг санхүүжүүлэх арга хэмжээг хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд судалж шийдвэрлэх.