“111 дүгээр зүйл.Мэргэшүүлэх сургалт, мэргэшлийн зэрэг
111.1.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар хүнсний салбарын мэргэжилтэнг давтан сургах, мэргэшлийн зэрэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
111.2.Энэ хуулийн 111.1-д хийсэн журамд дараах харилцааг тусгана:
111.2.1.мэргэжилтний зэргийн төрөл, хэлбэр, хугацаа;
111.2.2.мэргэшүүлэх зэрэг олгох мэргэжлийн чиглэл, үйл ажиллагааны хүрээ, түүнд тавих шаардлага;
111.2.3.сургалт,мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт;
111.2.4.мэргэшлийн зэрэг олгох, сунгах, хүчингүй болгох;
111.2.5.мэргэшүүлэх давтан сургалтын багц цаг, давтан сургалтын хөтөлбөр, давтамж;
111.2.6.мэргэшлийн зэргийн гэрчилгээ.
111.3.Мэргэжлийн холбоо энэ хуулийн 111.2-т заасан шаардлагыг хангасан мэргэжилтний хүсэлтийг хүлээн авч, мэргэшлийн зэрэг олгох, сунгах асуудлыг хянаж, санал, дүгнэлт гаргаж, хүнс хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
111.4.Энэ хуулийн 111.3-д заасан мэргэжлийн холбооны санал, дүгнэлт, үндэслэн хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн мэргэшлийн зэрэг олгох, сунгах, хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ.