6.1. Энэ хуульд заасан дараахь үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалтын хэлбэр гэж үзнэ:
6.1.1. шууд ялгаварлан гадуурхалт;
6.1.2. шууд бус ялгаварлан гадуурхалт;
6.1.3. ажлын байрны дарамт;
6.1.4. бэлгийн дарамт;
6.1.5. ёс зүйн дарамт;
6.1.6. бэлгийн шинжтэй халдлага.
6.2. Хууль ёсны дагуу, бодит үндэслэлтэй, тухайн зорилгод хүрэхэд тохиромжтой, шаардлагатай арга хэрэгслээр хэрэгжүүлэх боломжтой, хүлээн зөвшөөрөгдөхүйц байхаас бусад тохиолдолд энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан үйлдэл, эс үйлдэхүйгээр нэг хүн, эсхүл бүлэг этгээдийг өөр хүн, хэсэг бүлэг этгээдтэй ижил буюу ижил нөхцөл байдалд оруулсан эсхүл тэгш бус байдалд оруулсныг шууд ялгаварлан гадуурхалт гэнэ.
6.3. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоосон заалт, шалгуур нь хууль ёсны, бодит үндэслэлтэй, тухайн зорилгод хүрэхэд тохиромжтой, шаардлагатай арга хэрэгслээр зохицуулахаас үндэслэлээр энэ хуулийн 5.1 дахь хэсэгт заасан үйлдэл, үйлдэл, эс үйлдэхүйгээр аливаа хүн, бүлэг этгээдийг бусад хүн, бүлэг хүмүүсийн хувьд тэгш бус байдалд хүргэж болзошгүй нөхцөл байдалд хүргэсэн эсхүл тийм нөхцөл байдлыг үүсгэсэн зохицуулалт, журам, шалгуур тогтоохыг шууд бус ялгаварлан гадуурхалт гэнэ. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан зорилго, сэдлээр тодорхой хүн, бүлэг хүмүүсийг ялгаварлан гадуурхахыг өдөөн турхирсан, зааварласныг шууд бус ялгаварлан гадуурхалтад хамааруулна.
6.4. Хуульд заасны дагуу ажлын байрны зохицуулалт хийх, ажлын чиг үүрэг, ажлын байрыг өөрчлөх, сэлгэн ажиллахыг санал болгосон, төрийн албаны болон хөдөлмөрийн харилцааг дуусгавар, ажлаас халах болгох илэрхийлэх, мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх, ёс зүйн болон сахилгын шийтгэл оногдуулах тухай илэрхийлсэн нь хууль ёсны дагуу бодит үндэслэлтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц байхаас бусад тохиолдолд энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан 5.1.1 дахь заалтад заасан үйлдэл, үйлдэл, эс үйлдэхүйгээр нэг хүн, эсхүл бүлэг этгээдэд тэвчишгүй орчин үүсгэхийг хэлнэ.
6.5. Нийгэмд тогтсон харилцааны ёс зүй, уламжлалыг дагахаас бусад зорилгоор, харилцааны тогтсон хэм хэмжээнээс хэтэрсэн тодорхой хүн, бүлэг хүн рүү чиглэсэн энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан үйлдэл эс үйлдэхүйг бэлгийн дарамт гэнэ. Бэлгийн дарамтын шинжтэй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг , зөрчилд тооцсон нь энэ хуульд заасан хамгаалалтыг хэрэгжүүлэх, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийсэн аливаа этгээдийг энэ хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
6.6. Илт хууль бус үйлдэл, эс үйлдэхүйд оролцохыг шаардах, тухайн хууль бус үйлдэлийг мэдсээр байж дуугүй байхыг тулгах, хүний эрхийн зөрчил болон гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйлдлийг мэдэгдэх,мэдээлэх боломжгүй болгох нөхцөл байдалд оруулсан энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан үйлдэл, эс үйлдэхүйг ажлын байрны дарамт гэнэ. Хууль тогтоомжоор хүлээсэн, мэргэжлийн онцлог, мэргэжлийн болон ёс зүйн дүрмийг хэрэгжүүлснийг ёс зүйн дарамтад хамааруулахгүй.
6.7. Гэмт хэргийн шинжгүй боловч хохирогчийн биеийн эмзэг хэсэгт, зөвшөөрөлгүйгээр санаатайгаар бэлгийн сэдлээр хүрэх эсхүл уг сэдлээр гэрэл зураг авах, дуу дүрсний бичлэг хийх зэргээр хохирогчид халдсан үйлдлийг бэлгийн шинжтэй халдлага гэнэ.
6.8. Энэ хуулиас гадна бусад хууль тогтоомжид жендэрийн, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй хүний, ахмад настны эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалт, дарамтаас урьдчилан сэргийлэх талаар тусгайлан заасан бол тухайн хуульд заасны дагуу арга хэмжээ авч, хуулийн хэрэгжилтийг хангуулна.