3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."иргэн" гэж Монгол Улсын иргэнийг. Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн Үндсэн хуулийн 18 дугаар зүйлд заасан зарчмын үндсэн дээр Монгол Улсын иргэний эрхийг эдэлж болно;
"маргагч" гэж энэ хуульд заасны дагуу Цэцэд хандан өргөдөл, хүсэлт гаргагчийг;
3.1.3."маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа" гэж үндсэн эрхийн болон эрх мэдэл хуваарилалтын маргааныг хянан шийдвэрлэх болон маргаантай асуудлыг хянан үзэх, дахин хянан үзэж магадлан шийдвэрлэх ажиллагааг;
3.1.4."маргаантай асуудал" гэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх, Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан үзэж Цэцээс дүгнэлт гаргах асуудлыг;
3.1.5."өргөдөл" гэж хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, бусад акт иргэний үндсэн эрхийг нь зөрчсөн гэж үзсэн тухайн иргэн энэ хуульд заасны дагуу Цэцэд хандсаныг;
3.1.6."мэдээлэл" гэж Цэцэд хянан үзэж байгаа маргаантай асуудлаар эрх ашиг нь хөндөгдсөн, эсхүл тухайн асуудлаар мэргэшин судалгаа, шинжилгээний ажил хийсэн, эсхүл үйл явдлыг гэрчилсэн иргэний Цэцэд хандсан мэдээллийг;
3.1.7."үндсэн эрх" гэж Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1, 3, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18-д заасан үндсэн эрх, эрх чөлөө, мөн зүйлийн 4-ийн "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох" эрх, болон түүнтэй адилтгах эрхийг;
3.1.8."үндсэн эрхийн маргаан" гэж хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагын шийдвэр, мөн гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны бусад акт өргөдөл гаргагчийн өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн эсэх маргааныг;
3.1.9."хүсэлт" гэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилалтын оролцогч байгууллага, албан тушаалтнаас эрх мэдэл хуваарилалт зөрчигдөж, хяналт тэнцлийн зарчим алдагдсан тухай асуудлаар өөрийн чиг үүргийн хүрээнд энэ хуульд заасны дагуу Цэцэд хандсаныг;
3.1.10."хуралдаан" гэж Бага, Дунд, Их суудлыг хуралдааныг;
3.1.11."бүрэлдэхүүн" гэж Бага, Дунд, Их суудлын бүрэлдэхүүнийг;
3.1.12."акт" гэж эрх зүйн хэм хэмжээ тогтоосон болон нэг бүрчилсэн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйг;
3.1.13."ам хуралдаан" гэж маргааны үндсэн оролцогч, шаардлагатай тохиолдолд бусад оролцогчийг оролцуулан хуралдааны танхимд маргааныг хэлэлцэхийг;
3.1.14."зөвлөлдөх хуралдаан" гэж хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэх явцад цугларсан тайлбар, баримтад үндэслэн маргааны оролцогчийг оролцуулахгүйгээр бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд маргааныг хэлэлцэхийг;
3.1.15."тусгай санал" гэж бүрэлдэхүүнд орсон гишүүн маргааныг хянан шийдвэрлэсэн Цэцийн шийдвэрийн тогтоох хэсэгтэй санал нэгдсэн ч үндэслэх хэсэгтэй санал зөрсөн тухай /зэрэгцээ санал/ эсхүл шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгийн аль алинтай санал зөрсөн тухай /эсрэг санал/ үндэслэлээ бичихийг.
Тайлбар: Энэ зүйлийн 3.1.7-д заасан үндсэн эрх, эрх эрх чөлөөтэй "адилтгах эрх" гэдэгт Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөв, Арван тавдугаар зүйл, Арван наймдугаар зүйлийн 5 дахь хэсэг, Арван ес дүгээр зүйл, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Тавин хоёр, Тавин гурав, Тавин дөрөв, Тавин тав дугаар зүйлд заасан эрх, мөн Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрх”-ийг ойлгоно.