Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 3-р сарын 03 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 9.1.7 дах хэсэг нэмсүгэй.
1/ “9.1.7.Улсын Их хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан.”
2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсгийн “.... 9.3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн...” гэсний дараа “,Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр 9.4 дэх хэсгийн “...энэ хуулийн 9.1.2, 9.1.3, 9.1.5-д заасан асуудлаар” гэснийг “...энэ хуулийн 9.1.2, 9.1.3, 9.1.5, 9.1.7-д заасан асуудлаар” гэж өөрчлөн найруулсугай.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2026 оны ... дугаар сарын .....-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Б. БАТБААТАР

Б. БАТБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх