Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 1-р сарын 06 өдөр
Ulaanbaatar city
ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Донорын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.8 дэх заалт:
“7.1.7.нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байгуулах, сангийн ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах;”
“7.1.8.цусны донор болон эс, эд, эрхтний амьд, амьгүй донорыг олон нийтэд таниулах, хүндэтгэл үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулах;”
2/7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:
“7.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх мэргэжлийн ёс зүйн хороо ажиллах бөгөөд тус хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
2 дугаар зүйл. Донорын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “цусаа” гэсний өмнө “амьд донор болон” гэж, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн “Цусны” гэсний дараа “байнгын болон амьд” гэж тус тус нэмэх.
3 дугаар зүйл. Донорын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтын дугаарыг “7.1.9” гэж, 13 дугаар зүйлийн 13.2, 14 дүгээр 14.1 дахь хэсгийн “25 насанд” гэснийг “21 насанд” гэж тус тус өөрчилсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх