14.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал оршуулгын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1.Оршуулгын газрын байршил, хэмжээ, хил заагийг тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хүн амын хэрэгцээ, эрүүл ахуй, байгаль орчин, дэд бүтцийн нөхцөлтэй уялдуулан батлах;
14.1.2. оршуулгын үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээний санхүүжилтийг тухайн шатны төсөвт хуульд заасан журмын дагуу тусгаж, төсвийг батлах;
14.1.3.оршуулгын газрын ашиглалт, хамгаалалт, арчлалт, нөхөн сэргээлтийн талаар тухайн нутаг дэвсгэрийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
14.1.4. энэ хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
14.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.2.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.17, 21 дүгээр зүйлд заасан чиг үүргийн хүрээнд оршуулгын газрын төлөвлөлт, байршил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулах;
14.2.2. аймаг, нийслэлийн хөгжлийн бодлого, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан оршуулгын газрын нөөц, өргөтгөл, шинэ байршлыг төлөвлөж хэрэгжүүлэх;
14.2.3. оршуулгын үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, Оршуулгын улсын мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх;
14.2.4. оршуулгын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэний улсын бүртгэл, эрүүл мэнд, цагдаа, шүүх шинжилгээ, газрын кадастр болон бусад холбогдох мэдээллийн сантай хуульд заасан үндэслэл, журмын дагуу солилцох;
14.2.5. гамшиг, онцгой нөхцөл, нийтийг хамарсан халдварт өвчний үед оршуулгын үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах;
14.2.6. Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу оршуулгын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх;
14.2.7. оршуулгын үйлчилгээ эрхлэгч байхгүй тохиолдолд энэ хуульд заасны дагуу оршуулгын үйл ажиллагааг түр зохион байгуулах арга хэмжээ авах;
14.2.8. оршуулгын үйл ажиллагааны талаар энэ хууль болон бусад хууль, тогтоомж, стандарт, техникийн зохицуулалтад нийцүүлэн ажиллах
14.2.9. оршуулгын газрын ашиглалтын менежмент, оршуулгын үйлчилгээний зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, оршуулгын үйлчилгээ эрхлэгчтэй хуульд заасан үндэслэлээр гэрээ байгуулж, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
14.2.10. оршуулгын газрын ашиглалт, хамгаалалт, тохижилт, арчлалт, нөхөн сэргээлт, хөгжлийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг орон нутгийн төсөвт тусгуулах арга хэмжээ авах;
14.2.11. энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх.
14.3. Сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.3.1. . Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан чиг үүргийн хүрээнд оршуулгын газрын өдөр тутмын ашиглалт, хамгаалалт, арчлалтыг зохион байгуулах;
14.3.2. өөрийн нутаг дэвсгэр дэх оршуулгын газрын ашиглалт, хамгаалалт, арчлалт болон оршуулгын үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;
14.3.3. зөвшөөрөлтэй оршуулгын үйлчилгээ эрхлэгчтэй хамтран оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах;
14.3.4. эзэнгүй болон арчилгаагүй оршуулгын газрын хамгаалалт, арчлалтын арга хэмжээг зохион байгуулах;
14.3.5. хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар эрх бүхий байгууллагад санал хүргүүлж, хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх;
14.3.6. иргэдэд оршуулгын үйлчилгээ, оршуулгын газрын талаарх мэдээлэл, зөвлөгөө, лавлагаагаар хангах.
14.3.7. иргэн өөрөө оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа тохиолдолд оршуулгын газрын байршил тогтоож, бүртгэлийн дугаар олгох;
14.3.8. оршуулгын улсын мэдээллийн санд тухай бүр холбогдох мэдээллийг оруулж, бүртгэл хөтлөх;
14.3.9. Оршуулгын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээд байхгүй сум, дүүрэгт нас барсан хүнийг оршуулах ажиллагааг тухайн сум, дүүргийн Засаг дарга энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн түр зохион байгуулна.
14.3.10. Энэ хуулийн 14.3.9-д заасан нөхцөлд сум, дүүргийн Засаг дарга оршуулгын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохгүй бөгөөд зөвхөн оршуулгын газрын ашиглалт, оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах, эрүүл ахуй, халдвар хамгаалал, байгаль орчны шаардлагыг хангуулна.