1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 27 ДУГААР ЗҮЙЛИЙН 27.5 ДАХЬ ХЭСЭГТ ДООР ДУРЬДСАН АГУУЛГАТАЙ 27.5.6 ДАХЬ ЗААЛТ НЭМСҮГЭЙ.
“27.5.6.Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо нь хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаа болон энэ зорилгоор явуулж байгаа гүйцэтгэх ажил /нууц мөрдөн шалгах ажиллагаа/-ын талаарх хууль тогтоомжийн биелэлт” гэж нэмсүгэй.
2 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 27 ДУГААР ЗҮЙЛИЙН 27.3.4 ДЭХ ЗААЛТЫН “ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНД ХҮНИЙ ЭРХИЙН” ГЭСНИЙ ДАРАА “ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ХЯНАЛТЫН” ГЭЖ НЭМСҮГЭЙ.
3 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 27 ДУГААР ЗҮЙЛИЙН “27.5.1.ТАГНУУЛ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТАЛААРХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТ” ГЭСНИЙГ “27.5.1.ТАГНУУЛЫН ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТАЛААРХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТ” ГЭЖ ӨӨРЧИЛСҮГЭЙ.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДСҮГЭЙ.