1/. нийгмийн даатгалын сангийн орлого, зарцуулалт, санхүүгийн удирдлага, түүний хяналтын тогтолцоо, үр ашиг, ил тод байдлын хэрэгжилтийн нөхцөл байдлыг холбогдох баримтад тулгуурлан шинжлэн судлах;
2/. нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны хүрээнд иргэд, даатгуулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж буй эсэх, сангийн хөрөнгийн зохистой, үр ашигтай ашиглалт хангагдаж байгаа эсэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргах;
3/. хяналт шалгалтын үнэлгээ, дүгнэлтийн үр дүнд үндэслэн Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашдын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал боловсруулах.