1/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж санхүүжүүлсэн хэдий ч анх батлагдсан төсөвт өртөг нь хүрэлцэхгүй болсон, хугацаандаа ашиглалтад орохгүй зогссон төсөл, арга хэмжээнүүдийн талаар судалж, ашиглалтад орохгүй зогссон шалтгаан, нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, улсын төсөвт үзүүлж буй ачаалал дарамт зэргийг тодорхой үзүүлэлт, аргачлалын дагуу төсөл, арга хэмжээ бүрээр тус бүр үнэлж, тайланг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулах;
2/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн хэдий ч дуусгалгүй зогсоосон, цаашид улсын төсвийн хөрөнгөөр гүйцээн санхүүжүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн төсөл, арга хэмжээг хувьчлах, дуудлага худалдаагаар төр, хувийн хэвшилд шилжүүлэх санал, дүгнэлтийг нэг бүрчлэн гаргаж 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулах;
3/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж буй барилга байгууламж бүхий төсөл, арга хэмжээ хугацаандаа орохгүй саатаж буй болон анх батлагдсан төсөвт өртөг нь өөрчлөгдөж байгаа шалтгааныг судлан, төсөвт дарамт үүсгэж буй шалтгааныг арилгах арга хэмжээ авах;
4/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал авах, үнэлэх, эрэмбэлэх, төлөвлөх, батлах үйл явцыг бодит цагийн байдлаар харах, ашиглах, боломжоор хангах, мэдээллийг нэгтгэн системчлэх, стандартчилах;
5/. Улсын Их Хурлаар улсын жилийн төсөв хэлэлцэн батлах хугацаанд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 291.4 -т заасан систем дэх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүдэд бүхэлд нь харах боломжоор хангах.