Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 5-р сарын 06 өдөр
Ulaanbaatar city
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай 161 дүгээр зүйл нэмсүгэй:
“161 дүгээр зүйл.Албан татвар төлөх хугацааг хойшлуулах
161.1.Татварын ерөнхий хуулийн 6.1.51-д заасан хууль даган мөрдөлтийн түвшин “сайн” буюу түүнээс дээш үнэлгээтэй албан татвар суутган төлөгч хүсэлт гаргасан тохиолдолд албан татвар төлөх хугацааг нэг сар хүртэл хугацаагаар хойшлуулна.
161.2.Энэ зүйлийн 161.1-д заасан хугацаанд хойшлуулсан албан татвараа бүрэн төлсөн, хууль даган мөрдөлтийн түвшин “сайн” буюу түүнээс дээш үнэлгээтэй албан татвар суутган төлөгч дахин хүсэлт гаргасан тохиолдолд албан татвар төлөх хугацааг хоёр сар хүртэл хугацаагаар, сар бүр тэнцүү хэмжээгээр төлөх нөхцөлтэйгөөр хойшлуулна.
161.3.Хууль даган мөрдөлтийн түвшин “сайн” буюу түүнээс дээш үнэлгээтэй импортын барааны мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд тухайн импортын барааны албан татвар төлөх хугацааг нэг сар хүртэл хугацаагаар хойшлуулна.
161.4.Энэ зүйлийн 161.3-т заасан хугацаанд хойшлуулсан албан татвараа бүрэн төлсөн, хууль даган мөрдөлтийн түвшин “сайн” буюу түүнээс дээш үнэлгээтэй импортын барааны мэдүүлэгч дахин хүсэлт гаргасан тохиолдолд тухайн импортын барааны албан татвар төлөх хугацааг хоёр сар хүртэл хугацаагаар, сар бүр тэнцүү хэмжээгээр төлөх нөхцөлтэйгөөр хойшлуулна.
161.5.Энэ зүйлийн 161.3, 161.4-т заасны дагуу хойшлуулан төлөх албан татварын хэмжээ нь тухайн татвар төлөгчийн сүүлийн улиралд импортолсон ижил төрлийн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын сарын дунджаас хэтрэхгүй байна.
Тайлбар: “Ижил төрлийн бараа” гэж Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн зургаан оронгийн түвшинд нэг ангилалд хамаарах барааг ойлгоно.
161.6.Энэ зүйлийн 161.1, 161.2, 161.3, 161.4-т заасны дагуу хойшлуулсан хугацаанд албан татвараа бүрэн төлөөгүй, эсхүл хууль даган мөрдөлтийн түвшин буурсан, эсхүл борлуулалтдаа цахим төлбөрийн баримт олгоогүй нь тогтоогдсон бол албан татвар төлөх хугацааг хойшлуулсан шийдвэр үл маргах журмаар хүчингүй болж, хүчингүй болсон өдрөөс татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлнэ.
161.7.Татвар төлөгч энэ зүйлийн 161.6-д заасны дагуу албан татвар төлөх хугацааг хойшлуулсан шийдвэр хүчингүй болсон өдрөөс эхлэн нэг улирлын хугацаанд энэ зүйлийн 161.1, 161.2, 161.3, 161.4-т заасан хүсэлтийг гаргах эрхгүй.
161.8.Энэ зүйлийн 161.7-д заасан хугацаанд татвар төлөгч борлуулалтдаа цахим төлбөрийн баримт олгоогүй нь тогтоогдсон бол тухайн өдрөөс эхлэн нэг улирлын хугацааг дахин тоолж эхэлнэ.
161.9.Энэ зүйлийн 161.6, 161.8-д заасан зөрчил арилсан тохиолдолд татвар төлөгч дахин 161.1, 161.3-т заасан хойшлуулалтыг эдлэхээр хүсэлт гаргаж болно.
161.10.Энэ зүйлд заасан албан татвар төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, хууль даган мөрдөлтийн түвшинд үндэслэн харьяа татварын алба, гаалийн байгууллага хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан шийдвэрлэнэ.
161.11.Энэ зүйлд заасны дагуу албан татвар төлөх хугацааг хойшлуулсан бол тухайн албан татварын өр төлөх хугацааг хойшлуулсан гэж үзэж татварын өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй.”
2 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.5 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн “50” гэснийг “400” гэж, 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн “20” гэснийг “2.5” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
8. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх