Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 6-р сарын 17 өдөр
Ulaanbaatar city
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ХЭСЭГ НЭМСҮГЭЙ:
1/5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг:
“5.5.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 2, 3-т заасан бараанд онцгой албан татвар ногдуулахдаа биет нэгжид болон Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан үнэ, эсхүл импортын гаалийн үнээс хувиар тооцож хосолсон хэлбэрээр тогтооно.”
2/6 дугаар зүйлийн 6.11 дэх хэсэг:
“6.11.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 2, 3-т заасан барааны импортын гаалийн үнээс дараах хувиар онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Ногдуулах онцгой албан татварын хувь

1

Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

30

2

Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи

 

Үүнээс:

30

            Хамрын тамхи

20


2 ДУГААР ЗҮЙЛ
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН “БИЕТ НЭГЖ” ГЭСНИЙ ДАРАА “, ҮНЭ” ГЭЖ НЭМСҮГЭЙ.

3 ДУГААР ЗҮЙЛ
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 7 ДУГААР ЗҮЙЛИЙН 7.1.3 ДАХЬ ЗААЛТЫН “ХАМРЫН ТАМХИ” ГЭСНИЙГ “ХАМРЫН ТАМХИЙГ ЭНЭ ХУУЛИЙН 6.1 ДЭХ ХЭСГИЙН 7-Д ЗААСАН ХЭМЖЭЭГЭЭР” ГЭЖ ӨӨРЧИЛСҮГЭЙ.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ 2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.
ГАРЫН ҮСЭГ

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх