Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 8-р сарын 21 өдөр
Ulaanbaatar city
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь экспортод чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх замаар бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, технологи, ногоон хөгжил, инновацийг нэвтрүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, нэгтгэх, түүний хилийн цэс, байршлыг тогтоох, удирдлагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлох, чөлөөт бүсэд мөрдөх гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хуулийн этгээдийн бүртгэл, хөдөлмөр эрхлэлтийн болон холбогдох бусад үйл ажиллагааны тусгай дэглэмийн эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Эдийн засгийн бүсийн тухай хууль тогтоомж
2.1. Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “эдийн засгийн тусгай бүс” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг зааглан хязгаарлаж, гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны эрх зүйн онцгой дэглэм тогтоосон нутаг дэвсгэрийг;
3.1.2. “эдийн засгийн тусгай бүс дэх эрх зүйн дэглэм” гэж тусгай бүсийн нутаг дэвсгэрт хэрэгжих энэ хуульд заасан тусгай зохицуулалтыг;
3.1.3. “чөлөөт бүс” гэж гаалийн татвар болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий эдийн засгийн тусгай бүсийн хэлбэрийг;
3.1.4. “гаалийн нутаг дэвсгэр” гэж Гаалийн тухай хуулийн 4.1-д заасныг;
3.1.5. “гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт” гэж Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг;
3.1.6. “тарифын бус хязгаарлалт” гэж Гаалийн тухай хуулийн 3.1.14-т заасныг;
3.1.7. “худалдааг хөнгөвчлөх” гэж олон улсын худалдааны үйл явц буюу худалдагчаас худалдан авагчид бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, зураасан кодыг бүртгэх, төлбөр төлөхтэй холбоотой мэдээллийн урсгал, өгөгдөл, баримт бичгийг цөөлөх, хялбаршуулах, харилцан уялдуулах зэрэг үйл ажиллагааг;
3.1.8. “зураасан код” гэж бараа, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох давхардахгүй дугаарыг.
3.1.9. “чөлөөт бүсэд зорчих” гэж Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан болон хувийн хэргээр чөлөөт бүсэд нэвтрэхийг;
3.1.10. “монголын бараа” гэж Гаалийн тухай хуулийн 3.1.2-т заасныг;
3.1.11. “чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн бараа” гэж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулсан нэмэгдсэн өртгийн 40-өөс дээш хувь нь чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт бий болсон барааг;
3.1.12. “эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж хил залгаа улстай тус тусын хилийн зурвас дахь газарт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС

4.1
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ЗОРИЛГООС ХАМААРАН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН ЧӨЛӨӨТ БҮС /ЦААШИД “ЧӨЛӨӨТ БҮС” ГЭХ/-ТЭЙ БАЙНА.
4.1.1. Худалдааны чөлөөт бүс;
4.1.2. Аж үйлдвэрийн чөлөөт бүс;
4.1.3. Инноваци, технологийн чөлөөт бүс;
4.1.4. Аялал жуулчлалын чөлөөт бүс;
4.1.5. Тээвэр, логистикийн чөлөөт бүс;
4.1.6. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс.

4.2
МОНГОЛ УЛСАД ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ЭНЭ ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА.

4.3
ЗАСГИЙН ГАЗАР УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛТЭЙ УЯЛДУУЛАН ЭНЭ ЗҮЙЛИЙН 4.1-Д ЗААСНААС ӨӨР ТӨРЛӨӨР ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛЖ БОЛНО.”

5 ДУГААР ЗҮЙЛ
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС БАЙГУУЛАХАД БАРИМТЛАХ ЗАРЧИМ, УГТВАР НӨХЦӨЛ

5.1
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙГ БАЙГУУЛАХАД ТӨРӨӨС ДАРААХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА:
5.1.1. хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих зорилгоор нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөнд суурилсан байх;
5.1.2. чөлөөт бүс байрлах бүс нутагт авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх буюу эдгээр дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой байх;
5.1.3. чөлөөт бүсэд ашиглах усны нөөц, эрчим хүчний хангамжтай байх;
5.1.4. хот байгуулалтын норм, дүрэм, стандарт, орон зайн нөхцөлийг хангасан байх;
5.1.5. хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой үйл ажиллагаа эрхлэх таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх;
5.1.6. байгаль орчинд ээлтэй байх;
5.1.7. бүс нутгийн тогтвортой хөгжил, орон нутгийн эдийн засгийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөөтэй байх.
5.1.8. чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэгчийн өмч, хөрөнгө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
5.1.9. чөлөөт бүсийн байршлыг бүсчилсэн хөгжлийн бодлого, тухайн бүс нутгийн онцлог, газарзүйн байршил, дэд бүтэц, логистик, зах зээл, байгаль орчин, хүн амын нөөцтэй уялдуулан оновчтой тогтоох.

6 ДУГААР ЗҮЙЛ
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС БАЙГУУЛАХ, ӨӨРЧЛӨХ, ТАТАН БУУЛГАХ, НЭГТГЭХ, ТҮҮНИЙ ХИЛИЙН ЦЭС, БАЙРШЛЫГ ТОГТООХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭХ, ТҮР ХААХ

6.1
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС БАЙГУУЛАХ, ӨӨРЧЛӨХ, ТАТАН БУУЛГАХ, НЭГТГЭХ, ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХИЛИЙН ЦЭС, БАЙРШЛЫГ ТОГТООХ, ӨӨРЧЛӨХ, ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО, ЧИГЛЭЛИЙГ ТОГТООХ, ЧӨЛӨӨТ БҮСИЙН ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭГ ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭНЭ.

6.2
АЙМАГ, СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ТУХАЙН НУТАГ ДЭВСГЭРИЙНХЭЭ ТОДОРХОЙ ХЭСЭГТ ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ, ӨӨРЧЛӨХ, ТАТАН БУУЛГАХ, ХИЛИЙН ЦЭС, БАЙРШЛИЙГ ТОГТООХ САНАЛЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛНЭ.

6.3
ЭДИЙН ЗАСГИЙН БҮСИЙГ ХИЛИЙН ЗУРВАС ДАХЬ ГАЗАРТ БОЛОН БҮС НУТАГТ БАЙГУУЛНА.

6.4
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС БАЙГУУЛАХ, ӨӨРЧЛӨХ, ТАТАН БУУЛГАХ, НЭГТГЭХ, БҮСИЙН ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭ, ХИЛИЙН ЦЭС, БАЙРШЛЫГ ТОГТООХ, ӨӨРЧЛӨХ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО, ЧИГЛЭЛИЙГ ТОГТООХ АСУУДЛЫГ ЭНЭ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН ЗАРЧИМД НИЙЦҮҮЛЭН ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭНЭ.

6.5
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙГ ТӨРӨЛ, ЧИГЛЭЛЭЭС ХАМААРАН 20 ЖИЛЭЭС БАГАГҮЙ ХУГАЦААТАЙ БАЙГУУЛЖ БОЛНО.

6.6
ЭНЭ ЗҮЙЛИЙН 6.4-Т ЗААСАН ХУГАЦААГ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭНЭЭС ХАМААРАН ДАХИН НЭГ УДАА СУНГАХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭНЭ.

6.7
ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРИЙН ДАГУУ ХИЛ ЗАЛГАА УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БҮС БАЙГУУЛЖ БОЛОХ БӨГӨӨД УГ ЧӨЛӨӨТ БҮСЭД БАРИМТЛАХ БОДЛОГО, ЧИГЛЭЛ, ТЭДГЭЭРИЙГ ХИЛ ДАМНАСАН БАЙГУУЛАМЖААР ХОЛБОХ АСУУДЛЫГ ХОЛБОГДОХ УЛСТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГЭЭР ЗОХИЦУУЛНА.

6.8
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭХ, ТҮР ХААХ АСУУДЛЫГ ЧӨЛӨӨТ БҮСИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ САНАЛ БОЛГОСНООР ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭНЭ.

6.9
ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭХ, ТҮР ХААХ АСУУДЛЫГ ЭНЭ ХУУЛИЙН 6.7-Д ЗААСНААС ГАДНА ХИЛ ЗАЛГАА УЛСТАЙ БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН НӨХЦӨЛ БИЙ БОЛСОН ТОХИОЛДОЛД ДИПЛОМАТ ШУГАМААР ШИЙДВЭРЛЭНЭ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЧӨЛӨӨТ БҮСИЙН УДИРДЛАГА

7 ДУГААР ЗҮЙЛ
ЧӨЛӨӨТ БҮСИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

7.1
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ДАРААХ БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
7.1.1. Эдийн засгийн тусгай бүсийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг боловсруулах;
7.1.2. Эдийн засгийн тусгай бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, нэгтгэх, бүсийн байршил, хилийн цэсийг тогтоох, өөрчлөх, бүсийн үйл ажиллагааны төрөл, чиглэлийг тодорхойлох, бүсэд олгох газар нутгийн хэмжээний талаар санал боловсруулах;
7.1.3. Эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагаатай холбоотой төрийн үйлчилгээ, зөвшөөрөл, бүртгэлийг энэ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх, шийдвэр гаргах;
7.1.4. Эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааны хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт тайлагнах;
7.1.5. Эдийн засгийн тусгай бүсийн талаарх төрийн зохицуулалт, үйл ажиллагаатай холбоотой төсвийг боловсруулах;
7.1.6. Эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн асуудлаар төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах;
7.1.7. олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах, чөлөөт бүсэд зээл, тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийг удирдлагаар хангаж, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;
7.1.8. Эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;
7.1.9. Эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батлах;
7.1.10. энэ хуулийн 21.1-д заасан Хөрөнгө оруулагчдын зөвлөлөөс санал болгосон төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулахад тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох.
7.1.11. Эдийн засгийн тусгай бүсийн нэгдсэн захиргааны үйл ажиллагааг бодлого, арга зүйн удирдлагаар хангах, бүтэц, зохион байгуулалтын саналыг боловсруулах;
7.1.12. Эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг төвлөрүүлэн бүрдүүлэх, мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангах, сангаар дамжуулан төрийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох журмыг батлах.

8 ДУГААР ЗҮЙЛ
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН НЭГДСЭН ЗАХИРГАА

8.1
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС НЬ ТӨРИЙН БОДЛОГО, ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ЧӨЛӨӨТ БҮСИЙН ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БИЕ ДААСАН, ӨӨРИЙГӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН НЭГДСЭН ЗАХИРГАА /ЦААШИД “НЭГДСЭН ЗАХИРГАА” ГЭХ/-ТАЙ БАЙНА.

8.2
ЗАСГИЙН ГАЗАР НЬ НЭГДСЭН ЗАХИРГААНЫ БҮТЭЦ, ДҮРМИЙГ БАТЛАХ БӨГӨӨД ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХОСОЛСОН ЗАГВАР БҮХИЙ МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ, ЭСХҮЛ АЖ АХУЙН ТООЦООТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХЭЛБЭРЭЭР БАЙГУУЛЖ БОЛНО.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ДЭГЛЭМ

9 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ЧӨЛӨӨТБҮС ДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ДЭГЛЭМИЙН ЗОХИЦУУЛАЛТ

9.1
ЧӨЛӨӨТ БҮСЭД ГААЛИЙН, ВИЗИЙН, МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БОЛОН ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН ЗОРЧИХ, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН, ВАЛЮТ ЗОХИЦУУЛАЛТЫН, ХЯНАЛТЫН, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН, ТАТВАРЫН БОЛОН БУСАД ТУСГАЙ ДЭГЛЭМ ҮЙЛЧИЛНЭ.

9.2
ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ХУДАЛДАА, ТАТВАРЫН ХАРИЛЦАА, БИЗНЕС, ХӨРӨНГӨ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИРГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨНГӨВЧЛӨХ ЦАХИМ НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНД СУУРИЛНА.

10 ДУГААР ЗҮЙЛ
ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ГААЛИЙН ТУСГАЙ ДЭГЛЭМ

10.1
БАРААГ ЧӨЛӨӨТ БҮСЭД ОРУУЛАХАД ДАРААХ БАРИМТ БИЧГИЙГ ҮНДЭСЛЭН ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙНЭ:
10.1.1. хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах бараанд ачааны манифест, тээврийн баримт бичиг, шаардлагатай тохиолдолд холбогдох зөвшөөрөл;
10.1.2. Монгол Улсын нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулах бараанд энэ хуулийн 10.1.1-д заасан баримт бичгээс гадна татвар төлсөн баримт.

10.2
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 38.1.4-Т ЗААСНААС ГАДНА ЗОРЧИГЧИЙН ХУДАЛДАН АВСАН 5.0 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛ ҮНИЙН ДҮНТЭЙ БАРААГ ЧӨЛӨӨТ БҮСЭЭС ГААЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ОРУУЛАХАД ГААЛИЙН ХЯЛБАРЧИЛСАН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙНЭ.

10.3
ХИЛИЙН ЧАНАДААС ЧӨЛӨӨТ БҮСЭД ОРУУЛАХ, ЧӨЛӨӨТ БҮСЭЭС ХИЛИЙН ЧАНАДАД ГАРГАХ БАРААНД ТАРИФЫН БУС ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ.

10.4
БАРААГ ХИЛИЙН ЧАНАДААС ЧӨЛӨӨТ БҮСЭД ОРУУЛАХ, ЧӨЛӨӨТ БҮСЭЭС ХИЛИЙН ЧАНАДАД ГАРГАХАД ГААЛИЙН ХЯЛБАРЧИЛСАН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙНЭ.

10.5
ЧӨЛӨӨТ БҮСЭД НЭВТРҮҮЛЖ БАЙГАА БАРААНД ЭРСДЭЛД СУУРИЛСАН ГААЛИЙН ХЯНАЛТЫГ ТАВИНА.

10.6
ЧӨЛӨӨТ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА НЬ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН БАЙХ БӨГӨӨД ЧӨЛӨӨТ БҮСЭД НЭВТРҮҮЛСЭН БАРААНЫ БҮРТГЭЛИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХӨТӨЛНӨ.

11 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ВИЗИЙН ТУСГАЙ ДЭГЛЭМ

11.1
ХИЛИЙН ЗУРВАСТ БАЙРЛАЛТАЙ ЧӨЛӨӨТ БҮСЭД ХИЛ ЗАЛГАА УЛСЫН ИРГЭН 30 ХОНОГИЙН ХУГАЦААГААР ВИЗГҮЙ, ГУРАВДАГЧ УЛСЫН ИРГЭН ХАРИЛЦАН ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙН АСУУДЛААР БАЙГУУЛСАН МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ДАГУУ ЗОРЧИНО.

11.2
МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БОЛОН "ОРОХ-ГАРАХ" ВИЗТЭЙ ГАДААДЫН ИРГЭН ОРШИН СУУХ БОЛОН ВИЗИЙН БАЙХ ХУГАЦААНД АЛЬ Ч ЧӨЛӨӨТ БҮСЭД ВИЗГҮЙ ЗОРЧИНО.

11.3
ЭНЭ ХУУЛИЙН 11.1-Д ЗААСАН ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ВИЗИЙН БАЙХ ХУГАЦАА БОЛОН ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХУГАЦААГ НЭГ УДААД 30 ХҮРТЭЛ ХОНОГООР СУНГАЖ БОЛНО.

11.4
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БОЛОН ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН ЧӨЛӨӨТ БҮСЭД ДАРААХ БАРИМТ БИЧГИЙН АЛЬ НЭГИЙГ ШАЛГУУЛАН НЭВТЭРНЭ:
11.4.1. Монгол Улсын иргэн гадаад паспорт, иргэний үнэмлэх, эсхүл жолооны үнэмлэх;
11.4.2. гадаадын иргэн, харьяалалгүй хүн гадаад паспорт, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
11.4.3. Монгол Улсын 16 насанд хүрээгүй иргэн төрсний гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг.

12 ДУГААР ЗҮЙЛ
ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

12.1
ЧӨЛӨӨТ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДСЭН БАЙХ БӨГӨӨД ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРГААНД БҮРТГҮҮЛСНИЙ ҮНДСЭН ДЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА.

12.2
ЧӨЛӨӨТ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭД ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ НЭГДСЭН ЗАХИРГААНД ЦАХИМААР БҮРТГҮҮЛНЭ.

12.3
НЭГДСЭН ЗАХИРГАА ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН БОЛОН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГЭЛ ҮҮССЭН ӨЛӨРТ НЬ ОРУУЛНА.

12.4
НЭГДСЭН ЗАХИРГААНД БҮРТГҮҮЛСЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ БУСАД ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЭНЭ ЗҮЙЛИЙН 12.1-Д ЗААСНЫ ДАГУУ БҮРТГҮҮЛНЭ.

12.5
НЭГДСЭН ЗАХИРГАА ЧӨЛӨӨТ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БАЙГАА ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДАРААХ ҮНДЭСЛЭЛЭЭР ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛЭЭС ХАСНА:
12.5.1. хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эхлүүлээгүй;
12.5.2. үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа нь өөрөөс хамаарах шалтгаанаар тасалдсан, зогссон;
12.5.3. татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан.

13 ДУГААР ЗҮЙЛ
ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ТӨЛБӨР ТООЦООГ ГҮЙЦЭТГЭХ ЗОХИЦУУЛАЛТ

13.1
ЧӨЛӨӨТ БҮСЭД ТӨЛБӨР ТООЦООГ ҮНДЭСНИЙ БОЛОН ГАДААД ВАЛЮТААР ГҮЙЦЭТГЭНЭ.

13.2
ЧӨЛӨӨТ БҮСЭД ТӨЛБӨР ТООЦООГ ҮНДЭСНИЙ БОЛОН ГАДААД ВАЛЮТААР ГҮЙЦЭТГЭХ БӨГӨӨД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЬ ХУУЛЬ ЁСНЫ АШИГ ОРЛОГОО ГАДААД ВАЛЮТААР СААДГҮЙ ХИЛ ДАВУУЛАН ШИЛЖҮҮЛЭХ ЭРХЭЭР ХАНГАГДАНА.

13.3
ГАДААД ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРДИЙН ХЯЗГААРЛАЛТ ТУС БҮСЭД ҮЙЛЧИЛЭХГҮЙ.

13.4
ЧӨЛӨӨТ БҮСЭД БАНК, БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ САЛБАР НЭГЖ БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦААГ ТУХАЙЛСАН ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА.

14 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ХЯНАЛТЫН ЗОХИЦУУЛАЛТ

14.1
ЧӨЛӨӨТ БҮСЭД ДАРААХ ҮНДЭСЛЭЛЭЭР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙНЭ:
14.1.1. гаалийн хяналтын явцад мал, амьтан, ургамал, хорио хяналт, шалгалтад хамаарах бүтээгдэхүүн, түүхий эд, тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор хуульд заасан шалгах шаардлага үүссэн;
14.1.2. чөлөөт бүс доторх бараа бүтээгдэхүүн, хүнсний эрүүл ахуйн чанар, аюулгүй байдал, барилга байгууламжийн чанар, ашиглалтын аюулгүй байдал, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлтэй холбоотой гомдол ирсэн;
14.1.3. эрсдлийн үнэлгээ, тандалт, судалгааны дүнгээр тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, олон нийтийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх бодит эрсдэлтэй гэж дүгнэгдсэн;

14.2
ЭНЭ ЗҮЙЛИЙН 14.2-Т ЗААСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ.

14.3
НЭГДСЭН ЗАХИРГАА ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХОЛБОГДОХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАНА.

15 ДУГААР ЗҮЙЛ
ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТУСГАЙ ДЭГЛЭМ

15.1
ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭН ГАДААДЫН ИРГЭНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ, ОРЛОГО БҮХИЙ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛҮҮЛСЭН, БОЛ АЖЛЫН БАЙРЫН ТӨЛБӨРӨӨС БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ.

15.2
ЧӨЛӨӨТ БҮСЭД АЖИЛЛАЖ БАЙГАА ХУУЛИЙН ЭТГЭЭД ӨӨРИЙН АЖИЛТНЫГ ЧАДВАРЖУУЛАХ, МЭРГЭШҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД ЗАРДЛЫГ ТУХАЙН ЖИЛИЙН ТАТВАР НОГДОХ ОРЛОГООС ХАСАЖ ТООЦНО.

16 ДУГААР ЗҮЙЛ
ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ТАТВАРЫН ТУСГАЙ ДЭГЛЭМ

16.1
ЧӨЛӨӨТ БҮСЭД ТАТВАРЫН ДАРААХ ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ ҮЙЛЧИЛНЭ:
16.1.1. хилийн чанадаас чөлөөт бүсэд импортолсон бараанд импортын гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй;
16.1.2. импортын гаалийн, онцгой болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлж гаалийн нутаг дэвсгэрт оруулсан барааг чөлөөт бүсэд оруулахад татвар ногдуулахгүй бөгөөд гаалийн нутаг дэвсгэрт тухайн татварыг төлсөн баримтыг үндэслэн бусад татвараас хасалт хийж буцаан олгох;
16.1.3. монголын барааг гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулахад нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хувь хэмжээгээр ногдуулах;
16.1.4. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.4-т зааснаас гадна зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх;
16.1.5. энэ хуулийн 16.1.4-т зааснаас бусад барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон бусад татварыг холбогдох хуулийн дагуу ногдуулах;
16.1.6. барааг чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад татвар ногдуулахгүй;
16.1.7. чөлөөт бүсэд бүртгэлтэй иргэн, хуулийн этгээдийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй.

16.2
ЭНЭ ХУУЛИЙН 10.2, 16.1.4-Т ЗААСАН 3.0 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛ ҮНИЙН ДҮНТЭЙ БАРААНЫ НЭР ТӨРЛИЙН ЖАГСААЛТЫГ ЗАСГИЙН ГАЗАР ТУХАЙ БҮР НЬ БАТАЛЖ БОЛНО.

16.3
ЭНЭ ХУУЛИЙН 10.2, 16.1.4-Т ЗААСАН 3.0 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛ ҮНИЙН ДҮНТЭЙ БАРААНД ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НОГДОХ БАРАА, ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ХАМААРАХГҮЙ.

16.4
ЧӨЛӨӨТ БҮСЭД ЭНЭ ХУУЛИЙН 16.1-Д ЗААСНААС ГАДНА ДАРААХ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ ҮЙЛЧИЛНЭ:
16.4.2. чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламжийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас бүрэн чөлөөлөх.
16.4.3. чөлөөт бүсэд ногоон хөгжил, инновац, дэвшилтэт технологи, дижиталд суурилсан үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж нь үйл ажиллагаагаа эхэлснээс хойш таван жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 100 хувь чөлөөлөх.

16.5
ЧӨЛӨӨТ БҮСЭД БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ САНХҮҮ, ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ ХАРЬЯА ТАТВАРЫН АЛБАНД ТАЙЛАГНАНА.

17 ДУГААР ЗҮЙЛ
ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ТУСГАЙ ДЭГЛЭМИЙН БОЛОН БУСАД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

17.1
ЧӨЛӨӨТ БҮСИЙН НЭГДСЭН ЗАХИРГАА УЛСЫН БҮРТГЭЛ, ТАТВАР, ГААЛЬ, ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ, ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ТУХАЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР ТЭДГЭЭРИЙН ТӨЛӨӨЛЛӨӨР ДАМЖУУЛАН ХЭРЭГЖҮҮЛНЭ.

17.2
ЧӨЛӨӨТ БҮСИЙН НЭГДСЭН ЗАХИРГАА НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ САХИУЛАХ, ГАЛЫН АЮУЛААС ХАМГААЛАХ, ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ДЭД БҮТЦИЙН ХАНГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЗЭРГИЙГ ТУХАЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР БОЛОН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ.

17.3
ЧӨЛӨӨТ БҮСИЙН НЭГДСЭН ЗАХИРГАА ЭНЭ ХУУЛИЙН 17.2-Т ЗААСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСНЫ ДАГУУ ГАРГАЖ ӨГНӨ.

ТАВДУГААР БҮЛЭГ
ЧӨЛӨӨТ БҮСЭД АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

18 ДУГААР ЗҮЙЛ
ЧӨЛӨӨТ БҮСЭД ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨРӨЛ

18.1
ЧӨЛӨӨТ БҮСЭД МОНГОЛ УЛСАД ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨЖ БАЙГАА ХУУЛИАР ТОГТООСОН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА, ОЛОН УЛСЫН БАНК, САНХҮҮ, ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМ ЗЭРЭГ БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БОЛНО.

18.2
ЭНЭ 18.1-Д ЗААСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР, ЦАХИМААР ЯВУУЛНА.

18.3
ЧӨЛӨӨТ БҮСЭД ЯВУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДАРААХ ЧИГЛЭЛ ХАМААРНА:
18.3.1. байгаль орчин;
18.3.2. банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээ;
18.3.3. барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй;
18.3.6. санхүү, эдийн засаг, гааль, хөрөнгө оруулалт;
18.3.7. соёл, боловсрол;
18.3.8. харилцаа холбоо, мэдээлэл технологи;
18.3.9. хөдөлмөр эрхлэлт;
18.3.10. хууль зүйн болон нийтлэг бусад асуудал;
18.3.11. хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр;

18.4
ЭНЭ ЗҮЙЛИЙН 18.3-Т ЗААСАН ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВШӨӨРЛИЙГ ТУХАЙЛСАН ХУУЛЬД ЗААСАН ТАВИГДАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫН ДАГУУ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ОЛГОНО.

18.5
ТУСГАЙ БҮСЭД БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД ЭНЭ ЗҮЙЛИЙН 18.3-Т ЗААСАН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХУУЛЬД ЗААСАН ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ЦАХИМААР ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГАД ХҮСЭЛТ ГАРГАНА.

18.6
ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВСНААС ХОЙШ АЖЛЫН 10 ӨДРИЙН ДОТОР ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛНЭ.

18.7
ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА ЭНЭ ЗҮЙЛИЙН 18.6-Д ЗААСАН ХҮСЭЛТ, БАРИМТ БИЧГИЙН БҮРДЛИЙГ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВСНААС ХОЙШ АЖЛЫН 2 ӨДРИЙН ДОТОР ТУХАЙН САЛБАРЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГАД ЦАХИМААР ХҮРГҮҮЛНЭ.

18.8
ЭНЭ ЗҮЙЛИЙН 18.7-Д ЗААСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГИЙГ АЖЛЫН 3 ӨДРИЙН ДОТОР МАГАДЛАН ШАЛГАЖ, ХОЛБОГДОХ САНАЛАА ЦАХИМААР ХҮРГҮҮЛНЭ.

18.9
ТУХАЙН САЛБАРЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ЭНЭ ЗҮЙЛИЙН 18.8-Д ЗААСАН ХУГАЦААНД САНАЛАА ИРҮҮЛЭЭГҮЙ БОЛ САНАЛГҮЙД ТООЦОЖ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЭСЭХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ.

18.10
ЭНЭ ЗҮЙЛИЙН 18.4-Т ЗААСАН ЭТГЭЭД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЭРХЭЭ БҮХЭЛД НЬ, ЭСХҮЛ ХЭСЭГЧЛЭН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 7 ДУГААР ЗҮЙЛИЙН 7.1.3, 7.1.7-Д ЗААСАН ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ШИЛЖҮҮЛЖ БОЛНО.

18.11
ЭНЭ ЗҮЙЛИЙН 18.9-Д ЗААСАН ШИЙДВЭРИЙГ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 7.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 5-Д ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНД ХҮРГҮҮЛНЭ.

19 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ЧӨЛӨӨТ БҮСИЙН АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГО

19.1
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА ДАРААХ ОРЛОГЫГ УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛНЭ:
19.1.1. чөлөөт бүс дэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэний орлогын албан татвар, тэдгээрээс авах хураамж;
19.1.2. чөлөөт бүсийн төрийн өмчийн барилга байгууламжийг эзэмшиж, ашигласны болон үйлчилгээ үзүүлсний төлбөр;
19.1.3. дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах журмаар олгосон газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний төлбөр.
19.1.4. газрын төлбөр;
19.1.5. бусад аж ахуйн ажил, үйлчилгээний орлого.

19.2
ЭНЭ ХУУЛИЙН 19.1-Д ЗААСАН ОРЛОГЫН 20 ХҮРТЭЛ ХУВИЙГ ЧӨЛӨӨТ БҮСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТҮРГЭТГЭХ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР ЗАРЦУУЛНА.

20 ДУГААР ЗҮЙЛ
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН НЭГДСЭН ЗАХИРГААНААС ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГАТАЙ ХАРИЛЦАХ

20.1
НЭГДСЭН ЗАХИРГАА НЬ ОРОН НУТГИЙН ХҮН АМЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, АМЬЖИРГААНЫ ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХ АСУУДАЛД ТУХАЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.

20.2
ОРОН НУТГИЙН ХҮН АМЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, АМЬЖИРГААНЫ ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛНЭ.

20.3
ЧӨЛӨӨТ БҮС, АЙМАГ, ОРОН НУТГИЙН НИЙТЛЭГ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДЭД БҮТЦИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ БАЙХААР ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ.

21 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ

21.1
ЧӨЛӨӨТ БҮС НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ, ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, СУРТАЛЧЛАХ ЗОРИЛГО БҮХИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨӨС БҮРДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗӨВЛӨЛТЭЙ БАЙНА.

21.2
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ НЬ ЧӨЛӨӨТ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ДОТООД, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДЭХ БӨГӨӨД ХОЛБОГДОХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БОДЛОГЫН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ, ЗӨВЛӨХ БАЙДЛААР ОРОЛЦОНО.

21.3
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ НЬ ХУРЛААРАА БАТАЛСАН ДҮРМЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОХИЦУУЛНА.

21.4
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ НЬ ЧӨЛӨӨТ БҮСИЙН МЕНЕЖМЕНТ, БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР САНАЛ, ЗӨВЛӨМЖ ГАРГАН ЧӨЛӨӨТ БҮСИЙН НЭГДСЭН ЗАХИРГААНД ХҮРГҮҮЛНЭ.

21.5
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ НЬ ТУСГАЙ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ДОТООД, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДЭХ БӨГӨӨД ХОЛБОГДОХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БОДЛОГЫН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ, ЗӨВЛӨХ БАЙДЛААР ОРОЛЦОНО.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ГАЗРЫН ХАРИЛЦАА

22 ДУГААР ЗҮЙЛ
ГАЗРЫН ЗОХИЦУУЛАЛТ

22.1
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ГАЗАР НЬ БООМТЫН ГАЗАР НУТАГТ ХАМААРАХГҮЙ.

22.2
ЧӨЛӨӨТ БҮС ДОТОРХ ГАЗРЫГ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД АШИГЛУУЛАХ ШИЙДВЭРИЙГ ЧӨЛӨӨТ БҮСИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ГАРГАЖ, НЭГДСЭН ЗАХИРГАА ГАЗАР АШИГЛАГЧТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ БӨГӨӨД УГ ШИЙДВЭРТ АШИГЛАХ ГАЗРЫН ХЭМЖЭЭ, ХУГАЦААГ ТУСГАСАН БАЙНА.

22.3
ЧӨЛӨӨТ БҮСЭД ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ГАЗАР АШИГЛУУЛАХ ГАЗРЫН СУУРЬ ҮНЭЛГЭЭ БОЛОН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ЗАСГИЙН ГАЗАР ТОГТООНО.

22.4
ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АЛЬ НЭГ ХЭЛБЭРИЙГ АШИГЛАН ОЛГОНО.

22.5
ЧӨЛӨӨТ БҮСЭД ГАЗАР АШИГЛУУЛАХ ЭРХИЙГ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР АВСАН ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ ИТГЭЛЦҮҮРЭЭР ТОГТООСОН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ НЭГ УДААГИЙН ТӨЛБӨРӨӨ ТӨЛСНИЙ ДАРАА ГАЗАР АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОНО.

22.6
ЭНЭ ХУУЛИЙН 12.5.1, 12.5.2-Т ЗААСАН НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО.

22.7
ЧӨЛӨӨТ БҮСЭД ГАЗАР АШИГЛУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЭНЭ ХУУЛЬД ЗААСНААС БУСАД ХАРИЛЦААГ ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА.

23 ДУГААР ЗҮЙЛ
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ

23.1
ЧӨЛӨӨТ БҮСЭД ХУДАЛДАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛСЭН ӨДРӨӨС ЧӨЛӨӨТ БҮСЭД АШИГЛАЖ БАЙГАА ГАЗРЫН ТӨЛБӨРӨӨС ЭХНИЙ ТАВАН ЖИЛД 100 ХУВЬ, ДАРААГИЙН ГУРВАН ЖИЛД 50 ХУВИАР ХӨНГӨЛНӨ.

23.2
ЧӨЛӨӨТ БҮСЭД ЭРЧИМ ХҮЧ, ДУЛААНЫ ЭХ ҮҮСВЭР, ШУГАМ СҮЛЖЭЭ, ЦЭВЭР УСАН ХАНГАМЖ, АРИУТГАХ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ, АВТО ЗАМ, ТӨМӨР ЗАМ, НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮНДСЭН СҮЛЖЭЭ ЗЭРЭГ ДЭД БҮТЭЦ БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ, ТҮҮНИЙ САЛБАРЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛСЭН ӨДРӨӨС ЧӨЛӨӨТ БҮСЭД АШИГЛАЖ БАЙГАА ГАЗРЫН ТӨЛБӨРӨӨС ЭХНИЙ 10 ЖИЛД 100 ХУВИАР ЧӨЛӨӨЛНӨ.

23.3
ЧӨЛӨӨТ БҮСЭД ГАЗАР АШИГЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ГЭРЭЭ БАЙГУУЛСНААС ХОЙШ ЭХНИЙ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ГАЗРЫН ТӨЛБӨРӨӨС 100 ХУВЬ, ДАРААГИЙН ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 50 ХУВИАР ЧӨЛӨӨЛНӨ.

23.4
ЭНЭ ХУУЛИЙН 23.3-Т ЗААСАН ГАЗРЫН ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛӨХ ХУГАЦАА, ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭНЭ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ДЭД БҮТЭЦ

24 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ДЭД БҮТЭЦ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

24.1
ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ДУНД ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА.

24.3
ЭНЭ ЗҮЙЛИЙН 24.1-Д ЗААСАН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ТӨРӨЛЖҮҮЛЭН БАЙГУУЛСАН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЧӨЛӨӨТ БҮСИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.

24.4
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ДЭД БҮТЭЦ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР БАЙГУУЛЖ БОЛНО.

24.5
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ДЭД БҮТЦИЙГ ЭНЭ ХУУЛИЙН 24.3-Т ЗААСНААС ГАДНА УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ТӨСӨВ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ГАДААДЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖ БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДООР САНХҮҮЖҮҮЛЖ БОЛНО.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС ДЭХ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

25 ДУГААР ЗҮЙЛ
МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

25.1
ЧӨЛӨӨТ БҮСЭД ҮҮССЭН ИРГЭНИЙ, ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН МАРГААНЫГ ТАЛУУДЫН ХАРИЛЦАН ТОХИРОЛЦООНД ҮНДЭСЛЭН АРБИТРЫН ЖУРМААР ШИЙДВЭРЛЭНЭ.

25.2
АРБИТРЫН АЖИЛЛАГААГ АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ ЯВУУЛНА.

25.3
ТАЛУУД ӨӨРӨӨР ТОХИРОЛЦООГҮЙ БОЛ АРБИТРЫН АЖИЛЛАГААНД МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗҮЙГ ХЭРЭГЛЭНЭ.”

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТ

26 ДУГААР ЗҮЙЛ
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХАМГААЛАЛТ

26.1
ЧӨЛӨӨТ БҮС НЬ УЛСЫН ОНЦГОЙ ОБЪЕКТОД ХАМААРНА.

26.2
ХИЛИЙН ЗУРВАС ДАХЬ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮҮРГИЙГ ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА, БУСАД ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮҮРГИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР ТУС ТУС ГҮЙЦЭТГЭНЭ.

26.3
ЧӨЛӨӨТ БҮСЭД ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, НИЙТИЙН ХЭВ ЖУРМЫГ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГ ҮҮРГИЙГ ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ.

АРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

27 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

27.1
ЧӨЛӨӨТ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭН НЬ ЧӨЛӨӨТ БҮСИЙН НЭГДСЭН ЗАХИРГААТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА ДУУСГАВАР БОЛОХООС ӨМНӨ ДАМПУУРСНААС БУСАД ШАЛТГААНААР ТАТАН БУУГДСАН БУЮУ ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООСОН ТОХИОЛДОЛД ХӨНГӨЛЖ, ЧӨЛӨӨЛСӨН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНИЙ НИЙЛБЭРЭЭР ТУХАЙН АЖ АХУЙН НЭГЖИЙН ТАТВАРЫН ӨРӨНД ШИЛЖҮҮЛЭН ТООЦНО.

27.2
ЭНЭ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛДЭЛ НЬ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ БОЛ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ.

27.3
ЭНЭ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХУУЛЬ, ЭСХҮЛ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
7. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
8. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Т. Билэгөрнөх

Х. ГАНХУЯГ

Initiator of the draft law
Р. БАТБОЛД

Р. БАТБОЛД

Initiator of the draft law
Ж. БАЯРМАА

Ж. БАЯРМАА

Initiator of the draft law
Х. ЖАНГАБЫЛ

Х. ЖАНГАБЫЛ

Initiator of the draft law
Ц. МӨНХБАТ

Ц. МӨНХБАТ

Initiator of the draft law
Т. Билэгөрнөх

Б. ПҮРЭВДОРЖ

Initiator of the draft law
П. САЙНЗОРИГ

П. САЙНЗОРИГ

Initiator of the draft law
Р. СЭДДОРЖ

Р. СЭДДОРЖ

Initiator of the draft law
Т. Билэгөрнөх

Ч. УНДРАМ

Initiator of the draft law
Д. ЦОГТБААТАР

Д. ЦОГТБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх