Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 10-р сарын 06 өдөр
Ulaanbaatar city
Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгуулах тухай
Улсын Их Хурлын тогтоолын төсөл Хянан шалгах түр хороо байгуулах тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОРИН НАЙМДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 28 ДУГААР ЗҮЙЛИЙН 28.1 ДЭХ ХЭСЭГ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.1.7 ДАХЬ ЗААЛТ, 32 ДУГААР ЗҮЙЛИЙН 32.1, 32.2, 32.3 ДАХЬ ХЭСЭГ, 33 ДУГААР ЗҮЙЛИЙН 33.1, 33.2, 33.8 ДАХЬ ХЭСГИЙГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгосон зээл, зээлийн хүүгийн татаас болон эргэн төлөгдөх нөхцөлтэй дэмжлэгийн олголт, хэрэгжилт, үр дүнд хяналт шалгалт хийх”-ээр тогтоосугай.
2.Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоосугай:
1/ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд улсын төсөв, Засгийн газрын тусгай сан, Монголбанк, арилжааны банкны эх үүсвэрээр дамжуулан олгосон хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүгийн татаас болон тэдгээртэй холбоотой санхүүжилтийн бодлого, шийдвэр, эх үүсвэр, олголт, хэрэгжилт, эргэн төлөлт, үр дүн;
2/ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгосон эргэн төлөгдөх нөхцөлтэй мөнгөн болон мөнгөн бус дэмжлэгийн олголт, зориулалт, ашиглалт, гэрээний хэрэгжилт, эргэн төлөлт, авлага, хөрөнгийн бүртгэл, хяналт, үр дүн, хариуцлага.
3. Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Олонхыг төлөөлөн:
................................. Монгол Улсын Их Хурлын гишүүн
................................. Монгол Улсын Их Хурлын гишүүн
................................. Монгол Улсын Их Хурлын гишүүн
Цөөнхийг төлөөлөн:
................................. Монгол Улсын Их Хурлын гишүүн
................................. Монгол Улсын Их Хурлын гишүүн
4.Тусгай шалгалтыг иж бүрэн хэрэгжүүлж, тайлан, санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахыг Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд даалгасугай.
5.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь

Төслийн хэрэглэгчид

М. МАНДХАЙ

М. МАНДХАЙ

Initiator of the draft law
Д. ЦОГТБААТАР

Д. ЦОГТБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх