6.1. Засгийн газар гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
6.1.1. энэ хуулийн 3.2-т заасан бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэхгүй байх арга хэмжээ авах, цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх;
6.1.2. энэ хуулийн 5.1.1-д заасан хөнгөлөлтэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх;
6.1.3. Улсын Их Хурлаас олгосон бүрэн эрхийн хүрээнд бараа бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, инфляц, гадаад зах зээлийн хүчин зүйлээс хамаарч хомсдол үүсэх эрсдэлтэй нөхцөл үүссэн тухай бүр импортын гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоож зохицуулалт хийх;
6.1.4. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд энэхүү хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах;
6.1.5. энэ хуулийг хэрэгжүүлснээр Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх;
6.1.6. энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, худалдаалах аж ахуйн нэгжтэй нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулан мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;