Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 05 өдөр
Ulaanbaatar city
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
“341 дүгээр зүйл.Хэлэлцээ хийж гэрээ байгуулах
341.1. Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн суурийг тэлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг хэлэлцээ хийж гэрээ байгуулах аргаар сонгож болно.
341.2. Захиалагч хэлэлцээ хийж гэрээ байгуулах тухай зарлалыг төсөл, арга хэмжээний ерөнхий мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлж, хэлэлцээнд оролцох сонирхлоо илэрхийлэх хугацааг ажлын таван өдөр байхаар, хэлэлцээ эхлүүлэх хугацааг сонирхлоо илэрхийлэх эцсийн хугацаанаас хойш ажлын гурваас доошгүй өдөр байхаар тус тус заана.
341.3. Захиалагч энэ хуулийн 20.2, 20.3-т заасан хэлбэрээр хэлэлцээнд оролцох баталгааны хувь хэмжээг зарлалд тусгана.
341.4. Захиалагчаас төслийг гүйцэтгэх хүчин чадал, нөөц бололцоотой гэж үзсэн гадаад, дотоодын этгээдэд зарлалыг худалдан авах ажиллагааны цахим системд зарлал нийтэлсэн өдөрт багтаан хүргүүлж болно.
341.5. Энэ хуулийн 341.4-т заасны дагуу зарлал хүргүүлсэн этгээдийн нэрийг худалдан авах ажиллагааны цахим системд зарлал оруулснаас хойш ажлын нэг өдрийн дотор мэдээлнэ.
341.6. Захиалагч хэлэлцээг зарлалд заасан хугацаанд хэлэлцээнд оролцох сонирхлоо илэрхийлж, хэлэлцээ эхлэхээс өмнө энэ хуулийн 341.3-т заасанд нийцэх баталгаа ирүүлсэн бүх этгээдтэй нэгэн зэрэг хийнэ.
341.7. Захиалагч хэлэлцээ хийхэд баримтлахаар тогтоосон дэгийг оролцогчид танилцуулж, хэлэлцээний тэмдэглэл хөтөлнө.
341.8. Хэлэлцээнд оролцох сонирхол илэрхийлсэн этгээд хүрэлцэн ирээгүй эсхүл хэлэлцээнд оролцох баталгаа ирүүлээгүй нь бусад этгээдтэй хийх хэлэлцээг хойшлуулах үндэслэл болохгүй.
341.9. Хэлэлцээгээр техникийн тодорхойлолт, санхүүжилтийн болон гэрээний нөхцөл зэрэг төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг солилцоно.
341.10. Захиалагч хэлэлцээний явцад цугларсан мэдээлэлд үндэслэн гэрээний үүрэг гүйцэтгэх чадавхтай этгээдийн чадавх, боломжийг тодорхойлохдоо энэ хуулийн 14.1-д заасан нэг ба түүнээс дээш ерөнхий нөхцөлийн шаардлагыг хэрэглэхгүй байхаар тендерийн баримт бичигт зааж болно.
341.11. Захиалагч хэлэлцээний үндсэн дээр баталсан тендерийн баримт бичиг, тендерийн урилгыг худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлж, тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын долоогоос доошгүй өдөр байхаар заана.
341.12. Хэлэлцээний явцад авсан мэдээлэлд үндэслэн тендерийн баримт бичгийг боловсруулсан нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
341.13. Хэлэлцээнд оролцсон этгээд тендер ирүүлэх эрхтэй байна.
341.14. Тендер нээснээс хойш захиалагч тендерт оролцогчоос тодруулга авах эрхгүй байна.
341.15. Тендерийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэж, шаардлагад нийцсэн тендерийг хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлж, хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар гэрээ байгуулах эрх олгоно.”
2/3 дугаар зүйлийн 3.13 дахь хэсэг:
“3.13.Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн суурийг тэлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад орсон төсөл, арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит эсхүл төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд санхүүжүүлэхэд энэ хуулийг дагаж мөрдөхгүй.”
3/8 дугаар зүйлийн 8.14 дэх хэсэг:
“8.14.Захиалагч ерөнхий гэрээний дагуу худалдан авахаас бусад жил бүр давтагддаг ажил, зөвлөхийн бус үйлчилгээний нэгж үнэ болон бусад нөхцөлийг гурав хүртэл жилийн хугацаанд тогтоосон тендер шалгаруулалт зохион байгуулан гэрээ байгуулж болно.”
4/40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэг:
“40.6.Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ажил гүйцэтгэх төсөл, арга хэмжээний ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой төсөвт өртгийг хуулиар нэмэгдүүлэн баталсан бол захиалагч магадлалын дүгнэлтэд үндэслэн батлагдсан нийт төсөвт өртөгт багтаан тухайн ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнэ, ажлын тоо хэмжээг нэмэгдүүлэн баталсан төсөвт өртөгт багтаан нэг удаа өөрчилж болно.”
5/43 дугаар зүйлийн 43.8, 43.9 дэх хэсэг:
“43.8.Төсвийн жил дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч гүйцэтгэлийн баталгааны хугацаа дуусахаас өмнө захиалагчид шинэчлэн хүргүүлнэ.
43.9.Гүйцэтгэгч энэ хуулийн 43.8-д заасан гүйцэтгэлийн баталгааг шинэчлэн ирүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг гэрээний үүргээ зөрчсөнд тооцож, гүйцэтгэлийн баталгааг орлого болгоно.”
6/55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсэг:
“55.10.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэх хугацаанд энэ хуулийн 29.1-д заасан хугацаа түр зогсоно.”
7/31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалт:
“31.1.4.хэлэлцээ хийж гэрээ байгуулах.”
2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн “Захиалагч” гэсний дараа “тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор” гэж, 46 дугаар зүйлийн 46.1.4 дэх заалтын “худалдан” гэсний өмнө “энэ хуулийн 8.14-т зааснаас бусад тохиолдолд” гэж, 46.1.5 дахь заалтын “7.6” гэсний дараа “, 341.1” гэж, 521 дүгээр зүйлийн 521.1 дэх хэсгийн “эрх бүхий” гэсний дараа “улсын ерөнхий байцаагч,” тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зарим хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг:
“20.4.Захиалагч тендерийн баталгааг төсөвт өртгийн 0.5 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгана.”
2/24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг:
“24.5.Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана.”
3/43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг:
“43.6.Бараа, ажил, үйлчилгээний зүгшрүүлэх, тохируулах хугацаанд, эсхүл авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн таван хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно.”
4 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн “бэлтгэнэ” гэснийг “бэлтгэж болно” гэж, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн “хоногийн” гэснийг “өдрийн” гэж, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн “гэрээний үнийн дүнгийн 5” гэснийг “тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн гурван” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх заалтын “хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас” гэснийг “хувиас” гэж, 41 дүгээр зүйлийн 41.1.2 дахь заалтын “40.4-т” гэснийг “40.4, 40.6-д” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсгийн “ажил,” гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтын “, 14.1.7” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх