Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 5-р сарын 06 өдөр
Улаанбаатар хот
ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Донорын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.8 дэх заалт:
7.1.7. нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байгуулах, сангийн ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах;”
7.1.8. цусны донор болон эс, эд, эрхтний амьд донорыг олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах;”
2/7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:
7.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллах бөгөөд тус хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
2 дугаар зүйл. Донорын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “цусаа” гэсний өмнө “амьд донор болон” гэж, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн “Цусны” гэсний дараа “байнгын болон амьд” гэж тус тус нэмэх.
3 дугаар зүйл. Донорын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтын дугаарыг “7.1.9” гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “25 насанд” гэснийг “21 насанд” гэж тус тус өөрчилсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төсөл боловсруулагчид

Ж. ЧИНБҮРЭН

Н. УЧРАЛ

Хуулийн төсөл санаачлагч
Ж. ЧИНБҮРЭН

Ц. ТУВААН

Хуулийн төсөл санаачлагч

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх