Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6-р сарын 03 өдөр
Ulaanbaatar city
ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын 2022 онд төлөвлөсөн 18.0 сая тонн нүүрс экспортлохоос энэ оны эхний 4 сарын байдлаар 3.8 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөж байсан экспорт саатаж, улмаар нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн 1.3 их наяд төгрөгийн орлого тасалдах нөхцөл байдал үүссэн, түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнээс үүдсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг тогтоох шаардлагыг үндэслэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгуулсугай.
2. Уг хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох” гэж тогтоосугай.
3. Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоосугай:
1/Ханги, Мандал, Байтаг, Замын үүд, Гашуун сухайт, Ярант, Бичигт, Шивээ хүрэн боомтын нүүрс нэвтрүүлэх болон Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийн үйл ажиллагаа;
2/боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд оролцож буй мэргэжлийн хяналт, гааль, хил хамгаалах, цагдаа, хилийн боомтын үндэсний зөвлөл, хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, чөлөөт бүсийн захирагч зэрэг төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагаа, тэдгээрийн уялдаа холбоо;
3/боомтод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа;
4/боомт, хилийн бүс дэх газар олголт, газар ашиглалт болон гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа;
5/нүүрсний тээвэр ложистик /хилээр нэвтрэх төмөр зам, авто тээвэр, тээврийн хэрэгслийн зардлын өсөлт/;
6/экспортод гарч буй нүүрсний гаалийн бүрдүүлэлт;
7/уул уурхайн салбарт төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нүүрс экспортлохтой холбоотой гэрээний эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн худалдааны үнэ тарифын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал;
8/чөлөөт бүсэд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахтай холбоотой эрх зүйн орчин болон төрийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа.
4. Энэхүү тогтоолын 3 дахь хэсэгт заасан тусгай шалгалтын үр дүнг үндэслэн нүүрсний экспортыг сайжруулахтай холбоотой тодорхой саналыг Улсын Их Хуралд танилцуулсугай.
5. Хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Олонхыг төлөөлөн: ................................... Улсын Их Хурлын гишүүн
Цөөнхийг төлөөлөн: ................................... Улсын Их Хурлын гишүүн
6. Улсын Их Хурлаас хугацааг сунгаснаас бусад тохиолдолд хянан шалгах түр хороо нь энэ тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор тусгай шалгалт явуулж тайланг санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулсугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх