Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 7-р сарын 01 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд доор дурдсан агуулгатай 391 дүгээр зүйл нэмсүгэй:
“391 дүгээр зүйл.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах
391.1. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудас /гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж /-аар дамжуулан хэрэгжүүлж болно.
391.2. Улсын Их Хурал Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т заасныг үндэслэн шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах зорилгоор энэ хуулийн 391.1-д заасан саналыг санал авах цахим хуудсанд 30 хоногийн хугацаатай байршуулах ба иргэдийн санал дараах тоонд хүрсэн тохиолдолд заавал хэлэлцэнэ:
391.2.1. тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол;
391.2.2. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу;
391.2.3. хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол
391.3. Энэ хуулийн 391.1-д заасан асуултыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.11-109.14-т заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
391.4. Энэ хуулийн 391.2-т заасан саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 94.2-94.6-д заасан журмын дагуу хэлэлцэх бөгөөд санал авах нарийвчилсан журмыг Инновац, цахим бодлогын байнгын хороо батална.
391.5. Энэ хуулийн 391.2-т заасан саналыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 болон 8-д заасан хүрээнд гаргана.
2 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Н. УЧРАЛ

Н. УЧРАЛ

Initiator of the draft law
Н. УЧРАЛ

Т. АЮУРСАЙХАН

Initiator of the draft law
Н. УЧРАЛ

Б. БАТТӨМӨР

Initiator of the draft law
Н. УЧРАЛ

Б. БАТ-ЭРДЭНЭ

Initiator of the draft law
Н. УЧРАЛ

С. БЯМБАЦОГТ

Initiator of the draft law
Н. УЧРАЛ

Ж. ГАНБААТАР

Initiator of the draft law
Н. УЧРАЛ

Д. ГАНБАТ

Initiator of the draft law
Н. УЧРАЛ

Г. ЗАНДАНШАТАР

Initiator of the draft law
Н. УЧРАЛ

Ж. МӨНХБАТ

Initiator of the draft law
Н. УЧРАЛ

М. ОЮУНЧИМЭГ

Initiator of the draft law
Н. УЧРАЛ

Д. ТОГТОХСҮРЭН

Initiator of the draft law
Н. УЧРАЛ

Б. ЧОЙЖИЛСҮРЭН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх