Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 7-р сарын 05 өдөр
Ulaanbaatar city
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ДОР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1.1. “3.1.9. “судалгаа боловсруулалтын ажил” гэж шинэ болон нэмэлт мэдлэг, шинэ арга бий болгох, хэрэглэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг;”
1.2. “3.1.10.“суурь санхүүжилт” гэж байгууллагын судалгаа боловсруулалтын ажлын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулан эрдэм шинжилгээний байгууллагад улсын төсвөөс олгох хөрөнгийг;”
1.3. "8.1.16. эрдэм шинжилгээний ажилтныг магадлан итгэмжлэх журам батлах;”
1.4. “8.1.17. шинжлэх ухаан, технологийн төсөлд тавигдах шаардлага, шинжээч ажиллуулах, үнэлгээ өгөх аргачлалыг батлах;”
1.5. “8.1.18. археологи, палеонтлогийн хайгуул малтлага явуулах зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд хяналт тавих, авран хамгаалах үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээлт хийх журмыг батлах, хэрэгжилтийг зохион байгуулах;”
1.6. “8.1.19. шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах;”
1.7. “8.1.20. салбар дундын ашиглалтай үндэсний хэмжээний болон нээлттэй лабораторийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг батлах;”
1.8. “11.15. Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн үйл ажиллагааны зардлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.”
1.9. “13.1.10. эрдэм шинжилгээний байгууллага нь үндсэн чиг үүргийн дагуух үйл ажиллагаанаас олсон орлогыг арилжааны банкны дансанд төвлөрүүлж захиран зарцуулах;”
1.10. 161 1 дүгээр зүйл.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүнг тайлагнах 161.1. Энэ хуулийн 15.1.1-д заасан хөрөнгөөр гүйцэтгэсэн судалгаа боловсруулалтын ажлын тайланг гүйцэтгэгч нь дараах материалын хамт итгэмжлэгдсэн хадгалагчид хүлээлгэн өгнө:” 161.1.1. энэ хуулийн 11.3-д заасан эрдмийн зөвлөлийн болон шинжлэх ухааны академийн бага чуулганы шийдвэр; 161.1.2. яамдын захиалгаар гүйцэтгэсэн бол тухайн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн шийдвэр; 161.2. Энэ зүйлийн 1-д заасан тайланг бичих, хэлэлцүүлэх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулах журмыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
1.11. “19.2.3. эрдэм шинжилгээний ажилтан”
1.12. “19.5. Энэ зүйлийн 19.4-д заасан магадлан итгэмжлэлд хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаагүй эрдэм шинжилгээний ажилтныг магадлан итгэмжлэлд хамруулах ажлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жилд 1 удаа зохион байгуулж болно.”

2 ДУГААР ЗҮЙЛ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8.1.7 ДАХЬ ЗААЛТЫН “...СЕМИНАР” ГЭСНИЙ ДАРАА “ҮЗЭСГЭЛЭН” ГЭЖ, 9.2 ДАХЬ ЗААЛТЫН “САЙД” ГЭСНИЙ ДАРАА “ЭСХҮЛ ТҮҮНИЙ ТОМИЛСОН АЛБАН ТУШААЛТАН”, 13.1.4 ДЭХ ЗААЛТЫН “...ЧУУЛГАН” ГЭСНИЙ ДАРАА “ ҮЗЭСГЭЛЭНД” ГЭЖ, 13.1.9 ДЭХ ЗААЛТЫН “...СЕМИНАР” ГЭСНИЙ ДАРАА “ҮЗЭСГЭЛЭН” ГЭЖ, 17.1.2 ДАХЬ ЗААЛТЫН “ХӨРӨНГИЙГ” ГЭСНИЙ ДАРАА “ОЮУНЫ ӨМЧИЙГ” ГЭЖ ТУС ТУС НЭМСҮГЭЙ.

3 ДУГААР ЗҮЙЛ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ХЭСЭГ, ЗААЛТЫГ ДОР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
3.1. “3.1.2. “шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа” гэж эдийн засаг, нийгмийн болон бусад асуудлыг шийдвэрлэх цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх цогц үйл ажиллагааг;”
3.2. “3.1.6. “грант” гэж урьдчилсан нөхцөл, болзлын дагуу судалгаа боловсруулалтын зориулалтаар буцалтгүй олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг;”
3.3. “5.1.5.эрдэм шинжилгээний байгуулага;”
3.4. “8.1.3.Засгийн газрын захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх судалгаа боловсруулалтын ажлын санхүүжилтийн хуваарийг тогтоох, шинжлэх ухаан, технологийн төслийг сонгон шалгаруулах, хэрэгжилтийг хангах;”
3.5. “11.3.Эрдэм шинжилгээний байгууллага нь өөрийн эрхэлсэн салбарын эрдэмтэн, мэргэжилтнийг оролцуулан судалгаа боловсруулалтын ажлын чиглэл, явц, үр дүнг хэлэлцэн, үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Эрдмийн зөвлөл байгуулан ажиллуулна.”
3.6. “11.12.Энэ хуулийн 11.2.4-т заасан байгууллага нь судалгаа боловсруулалтын ажлыг дангаараа, эсхүл эрдэм шинжилгээний бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд түүнийг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.”
3.7. “16.1. Энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх судалгаа боловсруулалтын ажлыг Засгийн газраас баталсан журмын дагуу хянан магадлагаа хийж шалгаруулна.”
3.8. “16.2. Энэ хуулийн 16.1-д зааснаар шалгарсан судалгаа боловсруулалтын ажлыг санхүүжүүлэхэд олгох хөрөнгийн хэмжээг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.”
3.9. “17.1.1. шинжлэх ухаан, технологийн төслөөр шийдвэрлүүлэх асуудлыг тодорхойлон шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;”
3.10. “17.2.6.Шинжлэх ухаан, технологийн төслийг сантай хамтарсан санхүүжүүлэх бол уг төсөлд оруулах өөрийн хөрөнгийг Санд байршуулж зарцуулах.”
3.11. “19.1.Эрдэм шинжилгээний ажилтан нь судалгаа боловсруулатын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажиллах эрхтэй.”
3.12. “21.1.3.энэ хуулийн 11.2-т заасан байгууллагад 25 ба түүнээс дээш жил судалгаа боловсруулалтын ажил эрхэлсэн эрдэм шинжилгээний болон инженер-техникийн ажилтан, лаборан¬т өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол ажиллаж байгаа байгууллагаас нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох;
3.13. “22.1.1.судалгаа боловсруулалтын ажил эрхэлж байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, хуулийг тодорхойлж, шилдэг бүтээл туурвисан иргэн, судлаачдын хамтлагт “байгаль, нийгмийн ухааны шагнал”;”

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 3.1.4, 16.4 ДЭХ ЗААЛТЫН “ХАВСАРГА” ГЭСНИЙГ “ХЭРЭГЛЭЭНИЙ” ГЭЖ, 3.1.5 ДАХЬ ЗААЛТЫН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮР ДҮН” ГЭСНИЙГ “СУДАЛГАА БОЛОВСРУУЛАЛТЫН АЖЛЫН ҮР ДҮН” ГЭЖ, “ШИНЖЛЭХ УХААНЫ” ГЭСНИЙГ “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН” ГЭЖ, 6.1.1 ДЭХ ЗААЛТЫН “БОЛОВСРУУЛЖ БАТЛУУЛАХ” ГЭСНИЙГ “БАТЛАХ” ГЭЖ, 7.2.2 ДАХЬ ЗААЛТЫН “ТӨСЛҮҮДИЙН САНАЛ” ГЭСНИЙГ “ТӨСЛӨӨР ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АСУУДАЛ” ГЭЖ, 10.2 ДАХ ХЭСГИЙН “АКАДЕМИЙН” ГЭСНИЙГ “БАЙГУУЛЛАГЫН” ГЭЖ, ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. “АЖИЛЛАГААНЫ САНХҮҮЖИЛТ” ГЭСНИЙГ “АЖИЛЛАГААГ САНХҮҮЖҮҮЛЭХ, ҮР ДҮНГ ТАЙЛАГНАХ” ГЭЖ, 17.1.2 ДАХЬ ЗААЛТЫН “ХӨРӨНГИЙГ” ГЭСНИЙГ “ХӨРӨНГӨ” ГЭЖ, “16 ДУГААР ЗҮЙЛ. .....АЖИЛЛАГААНД САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ” ГЭСНИЙГ “АЖИЛЛАГААГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ” ГЭЖ, 19.4 ДЭХ ХЭСГИЙН “АХИУЛАХ” ГЭСНИЙГ “ТОГТООХ” ГЭЖ, 22.1.2 ДАХ ХЭСГИЙН “НЭВТРҮҮЛЖ АШИГЛАСАН” ГЭСНИЙГ “НЭВТРҮҮЛЖ” ГЭЖ, 3.1.7, 3.1.8, 4.1.1, 4.1.2, 4.1.3, 8.1.6, 8.1.8, 9.1.5, 9.1.7, 11.1, 11.3, 13.1.8, 13.2.4, 13.2.6, 13.2.8, 15.1.1, 15.1.2, 15.1.3, 15.2, 15.3, 16.5, 17.1, 17.1.6, 17.2, 17.2.1, 17.5, 18.1, 18.1.1, 18.1.2, 18.1.6, 18.1.8, 21.1.4 ДЭХ ЗААЛТЫН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, ЗОХИОН БҮТЭЭХ” ГЭСНИЙГ “СУДАЛГАА БОЛОВСРУУЛАЛТЫН” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.

5 ДУГААР ЗҮЙЛ
ШИНЖЛЭХ УХААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 6.1 ДЭХ ХЭСГИЙН “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДСОН”, 7.2.2 ДАХ ХЭСГИЙН “ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАХИАЛГААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН САНАЛ”, 8.1 ДАХ ХЭСГИЙН “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТАЛААР” ГЭСНИЙГ ТУС ТУС ХАССУГАЙ.

6 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ШИНЖЛЭХ УХААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 6.1.4, 7.2.4 – 7.2.8, 7.2.10 – 7.2.15, 8.1.11, 12.5, 23.3, ДАХЬ ЗААЛТЫГ ТУС ТУС ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСУГАЙ.

7 ДУГААР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ 20... ОНЫ ... ДУГААР САРЫН ...-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.

Төслийн файлууд

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх