1) 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:
“7.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт хувиргасан амьд организмаас гаралтай таримал, ургамал тариалах, найрлагадаа хувиргасан амьд организм агуулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглоно.”
2) 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:
“7.3. Найрлагадаа 5 хувиас их хэмжээгээр хувиргасан амьд организм агуулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлох, худалдаалахыг хориглоно.”
3) 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг:
“11.3. Импортлогч энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлээгүй, олон улсад хэрэглэдэг таних тэмдэг, тэмдэглэгээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетийн цэвэр өсгөврийн хөрөнгө /цаашид “өсгөврийн хөрөнгө” гэх/, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс, энэ хуулийн 7.3-т зааснаас илүү хэмжээгээр хувиргасан амьд организм агуулсан хүнсийг импортлохыг хориглоно.”