Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11-р сарын 16 өдөр
Ulaanbaatar city
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хуулийн төсөл

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД ДОР ДУРДСАН ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 30 дахь заалт:
“5.1.30."Даатгагчийн баталгаа" гэж Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь хэсэгт заасныг ойлгоно;”

2 ДУГААР ЗҮЙЛ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1.7 ДАХЬ ЗААЛТ, 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1.8 ДАХЬ ЗААЛТ, 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1.17 ДАХЬ ЗААЛТЫН “БАНКНЫ БАТАЛГАА,” ГЭСНИЙ ДАРАА “ДААТГАГЧИЙН БАТАЛГАА,” ГЭЖ НЭМСҮГЭЙ.

3 ДУГААР ЗҮЙЛ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД ДОР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
1/20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг:
“20.2.Монгол Улсын хуулийн этгээд тендерийн баталгааг банкны баталгаа, даатгагчийн баталгаа, Засгийн газрын бондын хэлбэрээр, гадаадын хуулийн этгээд Монгол Улсын буюу гадаадын банкны баталгаа, Монгол Улсын буюу гадаадын даатгагчийн баталгаа, Монгол Улсын Засгийн газрын бонд, эсхүл Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасны хэлбэрээр ирүүлж болно.”
2/43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэг:
“43.7.Гүйцэтгэгч энэ хуулийн 43.6-д заасан үүргээ банкны баталгаа, даатгагчийн баталгаа, Засгийн газрын бондоор баталгаажуулж болох бөгөөд ийнхүү баталгаажуулсан тохиолдолд захиалагч барьцаалсан мөнгийг уг баталгаанд заасан дүнтэй тэнцэх хэмжээгээр урьдчилан олгоно.”

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ 2022 ОН 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.
ГАРЫН ҮСЭГ

Төслийн файлууд

2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
8. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
9. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
10. Анхны хэлэлцүүлэг -Ажлын хэсгийн танилцуулга
11. Анхны хэлэлцүүлэг -Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол

Төслийн хэрэглэгчид

Г. Нарантуяа

Г. ТЭМҮҮЛЭН

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Ж. БАТ-ЭРДЭНЭ

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Л. МӨНХБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх