9.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.5, 1.12, 1.13, 1.15, 1.16, 1.17, 1.18, 1.24, 1.25, 1.29 дэх заалт, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.11, 3.12, 3.13, 3.14, 3.15, 3.16, 3.17, 3.18, 3.19, 3.20, 3.21, 3.22 дахь заалт, 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт, 6 дахь хэсгийн 6.4, 6.5 дахь заалт, 7 дахь хэсгийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.6, 7.7, 7.8 дахь заалт, 8 дахь хэсгийн 8.1, 8.4, 8.5, 8.6, 8.11, 8.17 дахь заалт, 9 дэх хэсгийн 9.1, 9.2, 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10, 9.11, 9.12, 9.13, 9.14, 9.15 дахь заалт, 10 дахь хэсгийн 10.1 дэх заалт, 11 дэх хэсгийн 11.7 дахь заалт, 13 дахь хэсгийн 13.1, 13.2, 13.3, 13.4, 13.5, 13.6, 13.7, 13.8, 13.9, 13.10, 13.11, 13.12, 13.13, 13.14, 13.15, 13.16, 13.17, 13.18, 13.19, 13.20, 13.21 дэх заалт, 14 дэх хэсгийн 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13, 14.15, 14.16, 14.17, 14.18, 14.19. 14.20, 14.21, 14.22 дахь заалтад заасан тусгай зөвшөөрөл болон 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.9, 1.11 дэх заалт, 5 дахь хэсгийн 5.3 дахь заалт, 7 дахь хэсгийн 7.1 дэх заалт, 8 дахь хэсгийн 8.1 дэх заалт, 12 дугаар хэсгийн 12.1 дэх заалтад заасан энгийн зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаанд холбогдох стандартыг мөрдөнө.
9.6.Зөвшөөрөл эзэмшигч нь энэ зүйлийн 9.5-д заасан стандартыг заавал мөрдөх үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүйд тооцох үндэслэл болно.”