Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11-р сарын 20 өдөр
Ulaanbaatar city
Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд
1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ХЭСЭГ НЭМСҮГЭЙ:
1/9 дүгээр зүйлийн 9.5, 9.6 дахь хэсэг:.
9.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.5, 1.12, 1.13, 1.15, 1.16, 1.17, 1.18, 1.24, 1.25, 1.29 дэх заалт, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.11, 3.12, 3.13, 3.14, 3.15, 3.16, 3.17, 3.18, 3.19, 3.20, 3.21, 3.22 дахь заалт, 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт, 6 дахь хэсгийн 6.4, 6.5 дахь заалт, 7 дахь хэсгийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.6, 7.7, 7.8 дахь заалт, 8 дахь хэсгийн 8.1, 8.4, 8.5, 8.6, 8.11, 8.17 дахь заалт, 9 дэх хэсгийн 9.1, 9.2, 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10, 9.11, 9.12, 9.13, 9.14, 9.15 дахь заалт, 10 дахь хэсгийн 10.1 дэх заалт, 11 дэх хэсгийн 11.7 дахь заалт, 13 дахь хэсгийн 13.1, 13.2, 13.3, 13.4, 13.5, 13.6, 13.7, 13.8, 13.9, 13.10, 13.11, 13.12, 13.13, 13.14, 13.15, 13.16, 13.17, 13.18, 13.19, 13.20, 13.21 дэх заалт, 14 дэх хэсгийн 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13, 14.15, 14.16, 14.17, 14.18, 14.19. 14.20, 14.21, 14.22 дахь заалтад заасан тусгай зөвшөөрөл болон 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.9, 1.11 дэх заалт, 5 дахь хэсгийн 5.3 дахь заалт, 7 дахь хэсгийн 7.1 дэх заалт, 8 дахь хэсгийн 8.1 дэх заалт, 12 дугаар хэсгийн 12.1 дэх заалтад заасан энгийн зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаанд холбогдох стандартыг мөрдөнө.
9.6.Зөвшөөрөл эзэмшигч нь энэ зүйлийн 9.5-д заасан стандартыг заавал мөрдөх үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүйд тооцох үндэслэл болно.”
2/12 дугаар зүйлийн 12.6, 12.7 дахь хэсэг:.
“12.6.Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь стандартын шаардлага хангасныг энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан байгууллага, хуульд заасан эрх бүхий байгууллага тогтооно.
12.7.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд тодорхой төрлийн зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг баталгаажуулалтын байгууллагаас олгосон тохирлын гэрчилгээг үндэслэн хялбаршуулсан журмаар явуулж болно. Энэ үйл ажиллагаанд хамаарах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална.”
3/15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэг:.
“15.8.Тохирлын үнэлгээний үр дүнгээр тохирлын гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд энэ тухай зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээдэд болон стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ. Мэдэгдлийг үндэслэн зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээд тухайн зөвшөөрлийг хүчингүй болгоно.”
2 дугаар зүйл. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“4.1.2."стандарт" гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг тогтоосон сонгон хэрэглэх, эсхүл хуульд заасны дагуу заавал дагаж мөрдөх баримт бичгийг;”
3 дугаар зүйл. Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

2. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх