Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 4-р сарын 05 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
төсөл

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ДАРААХ АГУУЛГАТАЙ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/ 4.3.1.Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос;
4.3.2.Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас.
2/ 5.2.Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар /цаашид “Дипломат төлөөлөгчийн газар” гэх/ байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй.
3/ 9.3.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдөр /цаашид "гадаадад санал авах өдөр" гэх/-ийг энэ хуульд заасны дагуу тогтоосон сонгуулийн санал авах өдрийг үндэслэн гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комиссын саналыг харгалзан сонгуулийн төв байгууллага /цаашид "Сонгуулийн ерөнхий хороо" гэх/ тогтоох бөгөөд санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байж болно.
4/ 10.1.14.гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагааг зохион байгуулахтай холбогдон гарах зардал;
5/ 11.4.Улсын Их Хурал энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтыг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод нийцүүлэн хувааж болно.
6/ 12.2.Энэ хуулийн 4.6-д заасны дагуу ээлжит бус сонгууль явуулах тохиолдолд Улсын Их Хурал ээлжит бус сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн сонгуулийн тойргийг байгуулна.
7/ 14.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын даргаар тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилно.
14.6.Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны төлөөлөл, цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын дарга орсон байна.
8/ 191 дүгээр зүйл.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв болон салбар комиссын бүрэн эрх, чиг үүрэг.
191.1.Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон ес, эсхүл арван нэгэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
191.2.Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна.
191.3.Төв комиссын санал болон сонгогчийн тоог үндэслэн дипломат төлөөлөгчийн газар байрладаггүй газарт энэ хуульд нийцүүлэн салбар комисс байгуулж болно.
191.4.Төв комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбар комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар хүлээнэ.
191.5.Төв комисс нь Сонгуулийн ерөнхий хорооны шууд удирдлагын доор сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулна.
191.6.Салбар комисс нь төв комиссын шууд удирдлагын доор гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулна.
191.7.Төв комисс дараах эрхийг хэрэгжүүлнэ:
191.7.1.гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;
191.7.2.эрх хэмжээнийхээ хүрээнд сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах;
191.7.3.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;
191.7.4.салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
191.7.5.Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналын хуудас, сонгууль зохион байгуулах болон санал авахтай холбоотой бусад баримт бичгийг олон улсын буухиа шуудангаар салбар комисст хүргүүлэх;
191.7.6.шаардлагатай тохиолдолд салбар комисст сургалт зохион байгуулах, төлөөлөгч томилон ажиллуулах;
191.7.7.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, салбар комисст хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих, холбогдох журмын дагуу тайлагнах;
191.7.8.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, бичгээр хариуг өгөх;
191.7.9.санал авах ажлыг зохион байгуулсан тухай тайлан, сонгуулийн бусад баримт бичиг, саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх;
191.7.10.хуульд заасан бусад эрх.
191.8.Салбар комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
191.8.1.салбар комиссын буюу санал авах байрын хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;
191.8.2.өөрийн байрладаг улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэж, сонгогчдын бүртгэлийг гарган төв комисст хүргүүлэх;
191.8.3.санал авах байр, саналын хайрцаг, санал бэлтгэх бүхээг, санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;
191.8.4.санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас, санал авахад зарцуулагдаагүй үлдсэн, хураагдсан, хүчингүй саналын хуудас, санал хураалтын тухай салбар комиссын хуралдааны тэмдэглэл, сонгуулийн бусад баримт бичгийг төв комисст олон улсын буухиа шуудангаар нэн даруй хүргүүлэх;
191.8.5.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, бичгээр хариуг өгөх;
191.8.6.дээд шатны сонгуулийн байгууллагаас хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;
191.8.7.хуульд заасан бусад чиг үүрэг.
9/ 20.12.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.9-д заасан хугацаанд хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад энэ хуулийн 20.9.1, 20.9.3, 20.9.4, 20.9.5 дахь заалт, 23, 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр оруулсан өөрчлөлт, гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын өөрчлөлтийг тусгаж сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ.
20.13.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуульд нийцүүлэн гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хүргүүлэх журмыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батална.
20.16.Энэ хуульд заасан сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон нэрийн жагсаалттай танилцах журмыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тагнуулын байгууллага хамтран батална.
10/ 23.8.Сонгуулийн ерөнхий хороо нь шаардлагатай гэж үзвэл сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол, мэдээллийн дагуу тухайн гомдол, мэдээллийг шалгахад шаардлагатай мэдээлэл, баримтыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргуулан авч, зөрчлийг арилгах асуудлаар эрх бүхий байгууллагад хугацаатай шаардлага хүргүүлэх эрхтэй.
11/ 26.3.9.Энэ хуулийн 26.2-т заасан шаардлагатай холбоотойгоор нам, намын даргын Улсын дээд шүүхийн лавлагаа, тамга, тэмдгийн улсын бүртгэлийн лавлагаа;
12/ 28.3.7.Сонгуулын зардлын тайлан гаргах талаарх энэ хуульд заасан журмыг зөрчөөгүй.
13/ 29.7.Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглоно.
14/ 30.5.Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ.
15/ 31.5.Бие даан нэр дэвшүүлэгч нь гарын үсэг зуруулахдаа А4 хэмжээнээс хэтрэхгүй хэмжээтэй өөрийн танилцуулах хуудсыг тарааж болно.
16/ 33.1.10.Энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3, 30.5-д заасан нэр дэвшүүлэх ажиллагааны журам зөрчсөн бол нийт нэр дэвшигчийг.
17/ 37.8.Ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд урамшууллын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байна.
18/ 38.13.Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, хандивын тайланд зөвхөн нэг дүгнэлт гаргаж өгнө.
38.14.Төрийн аудитын дээд байгууллага энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.13-т заасан дүгнэлт гаргахад шаардлагатай лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах эрхтэй.
19/ 39.7.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевиз нь энэ хуулийн 39.5-д заасны дагуу нийтэд мэдээлсэн тайланг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нийтэд мэдээлснээс хойш ажлын 5 хоногийн дотор хүргүүлнэ.
20/ 41.15.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг бүхэлд нь брайль үсэгтэйгээр хэвлүүлж болно. Брайль үсэг бүхий хэвлэмэл материал нь энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан хэмжээнд хамаарахгүй.
41.16.Жагсаалтаар нэр дэвшигчид энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасан хэлбэр, хэмжээ хамаарахгүй.
41.17.Жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг намын сонгууль эрхэлсэн байгууллага хариуцах бөгөөд сурталчилгааны хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудас хэмжээнээс хэтрэхгүй байна.
21/ 46.27.Нам, эвсэл, нэр дэвшигчийн бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай байж болно.
46.28.Радио, телевизийн хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.
22/ 47.12.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахад зарцуулах зардал нь сонгуульд зарцуулсан нийт зардлын 15 хувиас хэтрэхийг хориглоно.
23/ 48.10.Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн нам, эвслийн дарга, нэр дэвшигч оролцсон аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэхийг хориглоно.
48.16.Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 48.15-д заасан дүгнэлтийг үндэслэн тухайн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг дүгнэлтэд дурдсан хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авна.
24/ 53.4.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн сурталчилгаанд зориулан хандив өгч болох бөгөөд нэр дэвшигчдийн өгсөн нийт хандивын хэмжээ нь энэ хуульд заасны дагуу тогтоосон нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.
25/ 59.4.Саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчийн болон нам, эвсэл тэдгээрээс жагсаалтаар нэр дэвшигчийн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна.
26/ 62.12.Энэ хуулийн 62.11-д заасан хяналтын камерыг сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүйгээр байрлуулж, сонгогчийг бүртгэх болон санал өгөх орчинд явагдаж байгаа үйл ажиллагааг баримтжуулна.
62.13.Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журмыг цагдаагийн төв байгууллага Сонгуулийн ерөнхий хороотой хамтран батална.
27/ 631 дугаар зүйл. Урьдчилан санал авах ажиллагаа
631.1.Санал авах өдөр санал авах байранд өөрийн биеэр саналаа өгөх боломжгүй сонгогч санал авах өдрийг хүртэлх тав хоногийн хугацаанд санал авах байранд урьдчилан саналаа өгч болно.
631.2.Урьдчилан санал авах ажиллагааг санал авах байранд 09:00-17:00 цагийн хооронд авна.
631.3.Сонгогч санал тэмдэглэх зааврын дагуу саналаа тэмдэглэж, саналын хуудсаа битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ.
631.4.Урьдчилан санал авах ажиллагаанд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгогч санал авах байранд саналаа өгөх журмыг баримтлана.
28/ 641 дугаар зүйл.Гадаад улсад байгаа иргэдийн санал авах газар, хугацаа
641.1.Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон санал авах өдөр, тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авна.
641.2.Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг санал авах өдөр хүртэлх хугацаанд гадаад улсад байгаа сонгогчдод зарлан мэдээлнэ.
641.3.Сонгогчоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах санал бэлтгэх бүхээг бүхий байр, саналын хайрцгийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө энэ хуульд заасны дагуу тухайн улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хариуцаж, бэлтгэнэ.
641.4.Санал авах байранд сонгогчоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хүрэлцэхүйц тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна.
641.5.Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлсэн саналын хуудсаар авна.
641.6.Сонгуулийн ерөнхий хороо нь саналын хуудсыг уутны хамт битүүмжлэн, төв комиссоор дамжуулан гадаад улсад байгаа сонгогчдын санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө салбар комисст хүргүүлнэ.
641.7.Салбар комисс нь саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурна.
29/ 671 дугаар зүйл.Гадаад улсад байгаа сонгогч санал өгөх
671.1.Салбар комиссын бүрэлдэхүүн гадаадад санал авах өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт ажиглагч, эсхүл сонгогчийн төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсаны дараа салбар комиссын дарга дараах мэдээллийг хийж тэмдэглэл хөтлүүлнэ:
671.1.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тоо;
671.1.2.хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоо;
671.1.3.саналын хуудасны нэгдсэн дугаар.
671.2.Салбар комисс энэ хуулийн 671.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал авах ажиллагааг эхлүүлэх бөгөөд ингэхдээ сонгогчийн иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудсыг дугтуйн хамт олгоно.
671.3.Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.
671.4.Гадаад улсад байгаа иргэдийн санал авах бусад ажиллагаанд санал авах байранд санал авах журмыг баримтална.
671.5.Салбар комисс санал авах ажиллагааны тухай тэмдэглэл хөтөлж бүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, тэмдэг дарах бөгөөд тэмдэглэлд дараах мэдээллийг заавал тусгана:
671.5.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоо;
671.15.2.саналын хуудас авсан сонгогчийн тоо;
671.5.3.саналын хуудас дахин авсан сонгогчийн тоо;
671.5.4.ажиглагчийн нэрс;
671.5.5.санал авах өдрийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл.
671.6.Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн энэ хуулийн 4.3.2-т заасан нам, эвсэл тэдгээрээс жагсаалтаар нэр дэвшигчид саналаа өгнө.
30/ 67.15.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахтай холбогдсон харилцаанд сонгууль ажиглах ерөнхий журмыг баримтална.
67.16.Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаанд хоёр хүртэл ажиглагчийг томилон ажиллуулж болно.
67.17.Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаанд ажиглагч томилох бол энэ тухай хүсэлтээ төв комисст хүргүүлнэ.
67.18.Төв комисс нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахаар томилогдсон ажиглагчийн мэдээллийг холбогдох салбар комисст хүргүүлэх бөгөөд ажиглагч нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрөөс ажлын гурваас доошгүй хоногийн өмнө салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.
67.19.Сонгогчийг санал өгсний дараа өгсөн саналынх нь талаар асуухыг хориглоно.
31/ 68.2.11.Энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан, түүнд холбогдох баримттай танилцах, хөндлөнгийн хяналт тавих эрхтэй.
32/ 71.8.4.Нам, эвсэл бүрийн авсан саналын тоо.
71.11.Сонгогч энэ хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчид өгсөн саналыг тухайн нам, эвсэлд өгсөн саналд тооцно.
33/ 721 дугаар зүйл.Гадаад улсад байгаа иргэдээс авсан саналыг тоолох
721.1.Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо гүйцэтгэнэ.
721.2.Сонгуулийн ерөнхий хороо санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22:00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.
721.3.Сонгуулийн ерөнхий хороо дараах ажиллагааг гүйцэтгэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолон санал хураалтын дүнг гаргаж нэн даруй мэдээлнэ:
721.3.1.төв комиссоос ирүүлсэн саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйн нийт тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;
721.3.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолох;
721.3.3.битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийхэд бэлэн болгох.
721.4.Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох, дүн дамжуулах ажиллагааг явуулахад тухайн дипломат төлөөлөгчийн газарт санал тоолох төхөөрөмжийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр хэрэглэж болно.
34/ 74.1.1.Сонгуулийн ерөнхий хороо нь санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нэр дэвшсэн нийт нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана.
74.1.2.Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
74.2.1.Энэ хуулийн 4.3.1-т заасан тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх;
74.2.2.Намын тухайд нам эвсэлд өгсөн нийт саналын 3 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;
74.2.3.Хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;
74.2.4.Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх.
74.3.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшигчийн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана:
74.3.1.Санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаалт гаргана.
74.3.2.Энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангаагүй нам, эвслийн авсан нийт саналын хувийг мөн хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно.
74.3.3.Энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан хувиудын нийлбэрийг 38-д хувааж нэг суудалд ногдох саналын тоо, хувийг тооцож гаргана.
74.3.4.Энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувийг энэ хуулийн 74.3.3-д заасны дагуу тооцож гаргасан нэг суудалд ногдох саналын хувьд хувааж Улсын Их Хурлын гишүүний 38 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилна.
Тайлбар: Их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэх хуваарилах гэж энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.4-т заасны дагуу нэг суудалд ногдох саналын хувьд хуваахдаа бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжинд бүхэл хэсэгт нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал үлдвэл хамгийн их үлдэгдэл буюу хамгийн их бутархай хувьтайгаас нь эхлэн нэг нэгээр суудлыг нам, эвсэлд нэмж хуваарилах зарчмаар бүх суудлыг хуваарилж дуусахыг ойлгоно.
74.3.5.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд заасны дагуу нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
35/ 77.2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.1-т заасан сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний орон гарсан, мөн энэ хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу сонгогдсонд тооцох дараагийн нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явагдана.
36/ 81.8.Шүүх энэ хуулийн 81.3-т заасны дагуу маргаан хянан шийдвэрлэхдээ захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхгүй.

2 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ХЭСГИЙГ ДОР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
1/ 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг:
“4.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 76 гишүүнийг дараах байдлаар сонгоно:”
2/ 20 дугаар зүйлийн 20.6.7 дахь заалт:
“20.6.7.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад суугаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.”
3/ 20 дугаар зүйлийн 20.13 дахь хэсэг:
“Энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эсвэл, бие даан нэр дэвшигч, төрийн бус байгууллага нь санал хураалтын өмнө болон дараа сонгогчдын нэрийн жагсаалт, түүнийг үйлдэх үйл ажиллагаатай холбогдох журмын дагуу танилцах эрхтэй.”
4/ 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг:
“25.1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.”
5/ 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг:
“30.1.Нам, эвсэл нь 38-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойрогт, 38-аас илүүгүй хүнийг жагсаалтаар тус тус нэр дэвшүүлнэ.”
6/ 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэг
“48.9. Нам, эвслийн дарга, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглоно.”
7/ 62 дугаар зүйлийн 62.11 дэх хэсэг:
“62.11.Санал авах байрын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор санал авах байруудад хяналтын камер байрлуулна. Төв суурин газраас алслагдсан баг дахь санал авах байранд хяналтын камер байрлуулж болно.”
66.2.Сонгогч энэ хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан нам, эвсэл тэдгээрээс жагсаалтаар нэр дэвшигчийн саналыг тэмдэглэх хэсэгт нэг нам, эвсэлд эсхүл жагсаалтаар нэр дэвшигчээс нэг нэр дэвшигчид саналаа өгнө.
8/ 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэг:
“71.14.Санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ.”
9/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь хэсэг:
“74.1.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 4.3.1-т заасан сонгуулийн тойрогт нэр дэвшигчийн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана:
74.2.Дараах шаардлагыг хангасан нам, эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна:
74.3.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 74.1, 74.3-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ.
10/ 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг:
“77.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол тухайн нам, эвслийн жагсаалтын дараагийн нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо орон гарснаас хойш 14 хоногийн дотор гаргаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”

3 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4.6 ДАХЬ ХЭСГИЙН “2” ГЭСНИЙ ДАРАА “, 3” ГЭСНИЙГ, 4.7 ДАХЬ ХЭСГИЙН “ГЭЖ” ГЭСНИЙ ДАРАА “ЭНЭ ХУУЛИЙН 77 ДУГААР ЗҮЙЛИЙН 77.2-Т ЗААСНЫ ДАГУУ” ГЭСНИЙГ, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.3 ДАХЬ ХЭСГИЙН "ЭЭЛЖИТ” ГЭСНИЙ ДАРАА “БОЛОН ЭЭЛЖИТ БУС” ГЭСНИЙГ, 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 10.1.2 ДАХЬ ЗААЛТЫН “ХОРОО” ГЭСНИЙ ДАРАА “,ТӨВ КОМИСС, САЛБАР КОМИССЫН” ГЭСНИЙГ, 10.1.4 ДЭХ ЗААЛТЫН “ТЭЭВЭРЛЭХ” ГЭСНИЙ ДАРАА “, ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ОЛОН УЛСЫН БУУХИА ШУУДАНГИЙН” ГЭСНИЙГ, 10.4 ДЭХ ХЭСГИЙН “БАЙГУУЛЛАГА” ГЭСНИЙ ДАРАА “, УЛСЫН ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА, БАТЛАН ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА” ГЭСНИЙГ, 14 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 14.2 ДАХЬ ХЭСГИЙН “ХОРОО” ГЭСНИЙ ДАРАА “, ТӨВ КОМИСС, САЛБАР КОМИСС” ГЭСНИЙГ, 14.3 ДАХЬ ХЭСГИЙН “ХОРООДОД” ГЭСНИЙ ДАРАА “НЭЭЛТТЭЙ” ГЭСНИЙГ, 20.15 ДАХЬ ХЭСГИЙН “ЖАГСААЛТЫГ” ГЭСНИЙ ДАРАА “ХУУЛЬД ЗААСНААС БУСАД ТОХИОЛДОЛД” ГЭСНИЙГ,
20.16 ДАХЬ ХЭСГИЙН “НИЙЦҮҮЛЭН” ГЭСНИЙ ДАРАА “, СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ САНАЛЫГ ҮНДЭСЛЭН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН” ГЭСНИЙГ, 23 ДУГААР ЗҮЙЛИЙН 23.1 ДЭХ ХЭСГИЙН “ГОМДЛОО” ГЭСНИЙ ДАРАА “ИТГЭМЖЛЭГДСЭН АЖИЛТАН, ЭСХҮЛ” ГЭСНИЙГ, 23.2 ДАХЬ ХЭСГИЙН “ТАЛААР” ГЭСНИЙ ДАРАА “БОЛОН ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ӨӨРЧЛӨЛТИЙН” ГЭСНИЙГ, 26 ДУГААР ЗҮЙЛИЙН 26.1 ДЭХ ХЭСГИЙН “ТУХАЙ” ГЭСНИЙ ДАРАА “ЗӨВХӨН НЭГ” ГЭСНИЙГ, 26.3.8, 26.4.8 ДАХЬ ХЭСГИЙН “ХАРИЛЦАХ” ГЭСНИЙ ДАРАА “, НЭР ДЭВШИГЧДИЙН БҮРТГЭЛИЙН АСУУДЛЫГ ХАРИУЦАН АЖИЛЛАХ” ГЭСНИЙГ, 26 ДУГААР ЗҮЙЛИЙН 26.4 ДЭХ ХЭСГИЙН “ХҮСЭЛТДЭЭ” ГЭСНИЙ ДАРАА “ЭНЭ ХУУЛИЙН 26.3.9-Д ЗААСАН ЛАВЛАГАА БОЛОН” ГЭСНИЙГ, 30 ДУГААР ЗҮЙЛИЙН 30.3 ДАХЬ ХЭСГИЙН “ЭВСЭЛ” ГЭСНИЙ ДАРАА “ТОЙРОГТ” ГЭСНИЙГ, 31 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 31.1 ДЭХ ХЭСГИЙН “ИРГЭН” ГЭСНИЙ ДАРАА “СОНГУУЛИЙН ТОЙРОГТ” ГЭСНИЙГ, 32 ДУГААР ЗҮЙЛИЙН 32.2.1 ДЭХ ЗААЛТЫН “ШИЙДВЭР,” ГЭСНИЙ ДАРАА “СОНГУУЛИЙН ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГСААЛТ БОЛОН ЖАГСААЛТААР НЭР ДЭВШҮҮЛСЭН” ГЭСНИЙГ, 37 ДУГААР ЗҮЙЛИЙН 37.3 ДАХЬ ХЭСГИЙН “ТУСЛАГЧ,” ГЭСНИЙ ДАРАА “НИЙСЛЭЛ БОЛОН АЙМГИЙН ТӨВД 400 СОНГОГЧ ТУТАМД НЭГ УХУУЛАГЧ, БУСАД ГАЗАРТ” ГЭСНИЙГ, 46 ДУГААР ЗҮЙЛИЙН 46.2 ДАХЬ ХЭСГИЙН “СУРТАЛЧИЛГААНЫ” ГЭСНИЙ ДАРАА “БОЛОН МЭТГЭЛЦЭЭНИЙ” ГЭСНИЙГ, МӨН ХЭСГИЙН “НЭВТРҮҮЛНЭ.” ГЭСНИЙ ДАРАА “СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ БОЛОН МЭТГЭЛЦЭЭНИЙ ХУВААРЬ, ЦАГИЙГ ТЭНЦҮҮ ХЭМЖЭЭНД ТОГТООНО.” ГЭСНИЙГ, 46.3, 46.4 ДЭХ ХЭСГИЙН “СУРТАЛЧИЛГААНЫ” ГЭСНИЙ ДАРАА “БОЛОН МЭТГЭЛЦЭЭНИЙ” ГЭСНИЙГ, 47 ДУГААР ЗҮЙЛИЙН 47.7 ДАХЬ ХЭСГИЙН “ХОРОО” ГЭСНИЙ ДАРАА “, ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА,” ГЭСНИЙГ,
48 ДУГААР ЗҮЙЛИЙН 48.11 ДЭХ ХЭСГИЙН “48.9”, “48.8, 48.9” ГЭСНИЙ ДАРАА “, 48.10” ГЭСНИЙГ, 54 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 54.2 ДАХЬ “ХЭТРҮҮЛЭХГҮЙГЭЭР” ГЭСНИЙ ДАРАА “СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД НЬ” ГЭСНИЙГ, 58 ДУГААР ЗҮЙЛИЙН 58.1 ДЭХ ХЭСГИЙН “НИЙТЭД” ГЭСНИЙ ДАРАА “МЭДЭЭЛЭХ БӨГӨӨД НЭГ САЯ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГСӨН ИРГЭН, ХОЁР САЯ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГСӨН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ НИЙТЭД” ГЭСНИЙГ, 60 ДУГААР ЗҮЙЛИЙН 60.1.3 ДАХЬ ЗААЛТЫН “ЭВСЛЭЭС” ГЭСНИЙ ДАРАА “ТОЙРОГТ БОЛОН ЖАГСААЛТААР” ГЭСНИЙГ, 60.1.4 ДЭХ ХЭСГИЙН “ЭВСЛЭЭС” ГЭСНИЙ ДАРАА “ТОЙРОГТ” ГЭСНИЙГ, 61 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 61.1 ДЭХ ХЭСГИЙН “БАТАЛЖ,” ГЭСНИЙ ДАРАА “ҮНЭТ ЦААС ХЭВЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ, ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ОЛГОСОН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГЭРЧИЛГЭЭ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭР” ГЭСНИЙГ, 61.6 ДАХЬ ХЭСГИЙН “БАЙЛЦУУЛАН” ГЭСНИЙ ДАРАА “, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТТАЙГААР” ГЭСНИЙГ, 63 ДУГААР ЗҮЙЛИЙН 63.7 ДАХЬ ХЭСГИЙН “ДАГУУ” ГЭСНИЙ ДАРАА “НИЙСЛЭЛ, СУМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭНД” ГЭСНИЙГ, 65 ДУГААР ЗҮЙЛИЙН 65.4 ДЭХ ХЭСГИЙН “БӨГӨӨД” ГЭСНИЙ ДАРАА “ЭНЭ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ УРЬДЧИЛАН САНАЛ АВСАН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦАГ,” ГЭСНИЙГ, 66 ДУГААР ЗҮЙЛИЙН 66.1 ДЭХ ХЭСГИЙН “БИЕЧЛЭН ӨГНӨ.” ГЭСНИЙ ДАРАА “СОНГОГЧ САНАЛЫН ХУУДАСТ БИЧИГДСЭН ЗААВРЫН ДАГУУ ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙЖ САНАЛАА ӨГНӨ.” ГЭСНИЙГ, 71 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 71.5.2 ДАХЬ ЗААЛТЫН “ХУРААГДСАН САНАЛЫН ХУУДАСНЫ” ГЭСНИЙ ДАРАА “ТОО НЬ САНАЛАА ӨГСӨН НИЙТ СОНГОГЧИЙН” ГЭСНИЙГ, 71.8.2 ДАХЬ ЗААЛТЫН “НЭР ДЭВШИГЧ” ГЭСНИЙ ӨМНӨ “ТОЙРОГТ” ГЭСНИЙГ, 71.16 ДАХЬ ХЭСГИЙН “БАЙГУУЛЛАГЫН” ГЭСНИЙ ДАРАА “БОЛОН СОНГОГЧДЫН” ГЭСНИЙГ, 72 ДУГААР ЗҮЙЛИЙН 72.1 ДЭХ ХЭСГИЙН “ТЭМДЭГЛЭСЭН” ГЭСНИЙ ДАРАА “, НАМ, ЭВСЭЛ ТЭДГЭЭРЭЭС ЖАГСААЛТААР НЭР ДЭВШИГЧИЙН САНАЛ ТЭМДЭГЛЭХ ХЭСЭГТ НЭГЭЭС ИЛҮҮ НАМ, ЭВСЭЛ БОЛОН ЖАГСААЛТААР НЭР ДЭВШИГЧИД НЭГЭЭС ИЛҮҮ САНАЛ ТЭМДЭГЛЭСЭН” ГЭСНИЙГ ТУС ТУС НЭМСҮГЭЙ.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.6 ДАХЬ ХЭСГИЙН “АЖЛЫН ДОЛООН ӨДӨРТ БАГТААН” ГЭСНИЙГ “10 ХОНОГИЙН ДОТОР” ГЭЖ, 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 10.1.3 ДАХЬ ХЭСГИЙН “ДҮНГИЙН” ГЭСНИЙГ “ДҮН БОЛОН ИРЦИЙН” ГЭЖ, 10.1.7 ДАХЬ ЗААЛТЫН “ХЭМЖЭЭНИЙ” ГЭСНИЙГ “ХЭМЖЭЭ, ТҮҮНД ХОЛБОГДОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ” ГЭЖ, 11 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 11.2 ДАХЬ ХЭСГИЙН “СОНГУУЛИЙН” ГЭСНИЙГ “ЭНЭ ХУУЛИЙН 4.3.1-Д ЗААСНЫ ДАГУУ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛИЙН” ГЭЖ, 12 ДУГААР ЗҮЙЛИЙН 12.5 ДАХЬ ХЭСГИЙН “ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР БАЙГУУЛАГДСАН СОНГУУЛИЙН ТОЙРГИЙГ” ГЭСНИЙГ “СОНГУУЛИЙН ТОЙРГИЙГ ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХААС БУСАД ТОХИОЛДОЛД” ГЭЖ, 13 ДУГААР ЗҮЙЛИЙН 13.6, 13.7 ДАХЬ ХЭСГИЙН “ТАВ” ГЭСНИЙГ “ГУРАВ” ГЭЖ, 14 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 14.1 ДЭХ ХЭСГИЙН “ХОРООГ” ГЭСНИЙГ “ХОРОО, ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨВ БОЛОН САЛБАР КОМИССЫГ” ГЭЖ, 14 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 14.19 ДЭХ ХЭСГИЙН “14.10-Т” ГЭСНИЙГ “14.12-Т” ГЭЖ, 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 20.5 ДАХЬ ХЭСГИЙН “ЖАГСААЛТААС ӨӨРТ НЬ ХОЛБОГДОХ” ГЭСНИЙГ “ЖАГСААЛТ ДАХЬ ӨӨРИЙН БОЛОН ӨӨРИЙН БАЙНГА ОРШИН СУУГАА ХАЯГИЙН БҮРТГЭЛД БҮРТГЭГДСЭН НИЙТ СОНГОГЧИЙН” ГЭЖ, 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 20.6 ДАХЬ ХЭСГИЙН “СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД” ГЭСНИЙГ “УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД” ГЭЖ,
20.10 ДАХЬ ХЭСГИЙН “СОНГОГЧ ӨӨРТ НЬ ХОЛБОГДОХ” ГЭСНИЙГ “ИТГЭМЖЛЭГДСЭН АЖИЛТНЫГ АЖИЛЛУУЛЖ, СОНГОГЧДОД ӨӨРИЙН БОЛОН ӨӨРИЙН БАЙНГА ОРШИН СУУГАА ХАЯГИЙН БҮРТГЭЛД БҮРТГЭГДСЭН НИЙТ СОНГОГЧИЙН” ГЭЖ, 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 20.11, 23.1, 24.1, 24.2, 24.3 ДАХЬ ХЭСГИЙН “14-ӨӨС” ГЭСНИЙГ “16-ААС” ГЭЖ, 21 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 21.1 ДЭХ ХЭСГИЙН “20” ГЭСНИЙГ “7” ГЭЖ, 21.2 ДАХЬ ХЭСГИЙН “50” ГЭСНИЙГ “14” ГЭЖ, 21.3 ДАХЬ ХЭСГИЙН “40-ӨӨС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД” ГЭСНИЙГ “45-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД” ГЭЖ, 21.6 ДАХЬ ХЭСГИЙН “ХУУЛИЙН 21.5-Д ЗААСНЫ ДАГУУ” ГЭСНИЙГ “ХУУЛЬД ЗААСАН” ГЭЖ, МӨН ХЭСГИЙН “15-ААС” ГЭСНИЙГ “5-ААС” ГЭЖ, 23 ДУГААР ЗҮЙЛИЙН 23.2 ДАХЬ ХЭСГИЙН “ГУРВААС” ГЭСНИЙГ “ТАВААС” ГЭЖ, 26 ДУГААР ЗҮЙЛИЙН 26.4.9 ДАХЬ ЗААЛТЫН “ГЭРЭЭНИЙ ХУУЛБАР” ГЭСНИЙГ “ГЭРЭЭ” ГЭЖ, 30 ДУГААР ЗҮЙЛИЙН 30.2 ДАХЬ ХЭСГИЙН “20-ООС” ГЭСНИЙГ “30-ААС” ГЭЖ, 32 ДУГААР ЗҮЙЛИЙН 32.11 ДЭХ ХЭСГИЙН “ТАВ” ГЭСНИЙГ “ДОЛОО” ГЭЖ, 32.12 ДАХЬ ХЭСГИЙН “22” ГЭСНИЙГ “18” ГЭЖ, 37 ДУГААР ЗҮЙЛИЙН 37.2 ДАХЬ ХЭСГИЙН “100 ХҮРТЭЛ, НИЙСЛЭЛД 20 ХҮРТЭЛ, АЙМАГ,” ГЭСНИЙГ “500 ХҮРТЭЛ, АЙМАГ, НИЙСЛЭЛД 100 ХҮРТЭЛ,” ГЭЖ,
38 ДУГААР ЗҮЙЛИЙН 38.10 ДАХЬ ХЭСГИЙН “МӨРИЙН ХӨТӨЛБӨР ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ШААРДЛАГАД НИЙЦЭЖ БАЙГАА ЭСЭХ ТАЛААРХ” ГЭСНИЙГ “БОЛОН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, ХАНДИВЫН ТАЙЛАНД ХИЙСЭН” ГЭЖ, 39 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 39.5 ДАХЬ ХЭСГИЙН “ЯВУУЛСАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН” ГЭСНИЙГ “НЭВТРҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ” ГЭЖ, 40 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 40.1 ДЭХ ХЭСГИЙН “ДӨРВӨӨС” ГЭСНИЙГ “ХОЁРООС” ГЭЖ, 41 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 41.1.1, 41.1.2 ДАХЬ ЗААЛТЫН “ГУРВАН” ГЭСНИЙГ “ХОЁР” ГЭЖ, 41.6 ДАХЬ ХЭСГИЙН “20-ООС” ГЭСНИЙГ “10-ААС” ГЭЖ, 42 ДУГААР ЗҮЙЛИЙН 42.1 ДЭХ ХЭСГИЙН “АЙМГИЙН ТӨВ БОЛОН ДҮҮРГИЙН НЭГ ХЭСЭГТ 5, БУСАД ХЭСЭГТ 3-ААС” ГЭЖ, 46 ДУГААР 46.4 ДЭХ ХЭСГИЙН “ҮЗСЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР СОНГУУЛИЙН” ГЭСНИЙГ “ҮЗЭЖ, СУРТАЛЧИЛГААНЫ БОЛОН МЭТГЭЛЦЭЭНИЙ НЭВТРҮҮЛГИЙН ХУГАЦАА ТЭНЦҮҮ БАЙХААР ТООЦОЖ” ГЭЖ, 46 ДУГААР ЗҮЙЛИЙН 46.9.1 ДЭХ ЗААЛТЫН “ТОГТООСОН НАРИЙВЧИЛСАН” ГЭСНИЙГ “ТӨЛӨВЛӨСӨН” ГЭЖ, 46.9.3 ДАХЬ ЗААЛТЫН “ДУНДАЖ ҮНИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ” ГЭСНИЙГ “ҮНИЙН САНАЛ” ГЭЖ, 46 ДУГААР ЗҮЙЛИЙН 46.11 ДЭХ ХЭСГИЙН “ЗӨВХӨН ҮНДСЭН” ГЭСНИЙГ “АЛЬ НЭГ” ГЭЖ, 46.20 ДУГААР ЗҮЙЛИЙН “СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООТОЙ ХАМТРАН ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН” ГЭСНИЙГ “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ САНАЛЫГ ҮНДЭСЛЭН, ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО” ГЭЖ, 48 ДУГААР ЗҮЙЛИЙН 48.1.7 ДАХЬ ЗААЛТЫН “БАЙГУУЛАХ.” ГЭСНИЙГ “БАЙГУУЛАХ, НИЙТЛЭХ” ГЭЖ, 48.14 ДЭХ ХЭСГИЙН “48.12-Т” ГЭСНИЙГ “48.13-Т” ГЭЖ, 50 ДУГААР ЗҮЙЛИЙН 50.2 ДАХЬ ХЭСГИЙН “ХАРГАЛЗАН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОР ХАМТРАН БАТАЛНА.” ГЭСНИЙГ “ҮНДЭСЛЭЛ БОЛГОНО.” ГЭЖ, 51 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 51.4 ДЭХ ХЭСГИЙН “20-ООС” ГЭСНИЙГ “15-ААС” ГЭЖ, 54 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 54.1 ДЭХ ХЭСГИЙН “ТАВАН” ГЭСНИЙГ “АРВАН” ГЭЖ, МӨН ХЭСГИЙН “ХОРИН” ГЭСНИЙГ “ГУЧИН” ГЭЖ,
60 ДУГААР ЗҮЙЛИЙН 60.1 ДЭХ ХЭСГИЙН “ТЭДГЭЭРИЙН НЭР ДЭВШИГЧ, БУСАД” ГЭСНИЙГ “ТЭДГЭЭРЭЭС ТОЙРОГТ БОЛОН ЖАГСААЛТААР НЭР ДЭВШИГЧ, БИЕ ДААН” ГЭЖ, 61 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 61.2 ДАХЬ ХЭСГИЙН “ГУРВААС” ГЭСНИЙГ “ТАВААС” ГЭЖ, 63 ДУГААР ЗҮЙЛИЙН 63.1.3 ДАХЬ ЗААЛТЫН “ЗӨРЧЛИЙН УЛМААС” ГЭСНИЙГ “ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА БОЛОН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН” ГЭЖ, 63.5 ДАХЬ ХЭСГИЙН “БАЙГУУЛЛАГЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХУВЬД” ГЭСНИЙГ “СОНГОГЧИЙН” ГЭЖ, 66 ДУГААР ЗҮЙЛИЙН 66.13.3 ДАХЬ ЗААЛТЫН “САНАЛАА БОЛОН БУСАД СОНГОГЧИЙН САНАЛЫГ БАРИМТЖУУЛАН” ГЭСНИЙГ “САНАЛ, САНАЛЫН ХУУДАСНЫ” ГЭЖ, 66.13.5 ДАХЬ ХЭСГИЙН “ДЭВШИГЧИЙН” ГЭСНИЙГ “ДЭВШИГЧ, НАМ, ЭВСЛИЙН” ГЭЖ, 67 ДУГААР ЗҮЙЛИЙН 67.1 ДЭХ ХЭСГИЙН “ДӨРӨВ” ГЭСНИЙГ “ХОЁР” ГЭЖ, 67.7 ДАХЬ ХЭСГИЙН “ТАВААС” ГЭСНИЙГ “ДОЛООГООС” ГЭЖ, 67.9 ДЭХ ХЭСГИЙН “ХОЁРООС” ГЭСНИЙГ “ТАВААС” ГЭЖ, 71 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 71.10 ДАХЬ ХЭСГИЙН “ДЭВШИГЧИЙН” ГЭСНИЙГ “ДЭВШИГЧ, ЭСХҮЛ НАМ, ЭВСЛИЙН” ГЭЖ, 77 ДУГААР ЗҮЙЛИЙН 77.2 ДАХЬ ХЭСГИЙН “ЗУРГААН САР” ГЭСНИЙГ “НЭГ ЖИЛ” ГЭЖ, 81 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 81.3 ДАХЬ ХЭСГИЙН “ХУУЛЬД” ГЭСНИЙГ “ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛД” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.

5 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3.1.9 ДЭХ ЗААЛТЫН “БОЛОН ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГ” ГЭСНИЙГ, 13 ДУГААР ЗҮЙЛИЙН 13.1 ДЭХ ХЭСГИЙН “, ТӨВИЙГ” ГЭСНИЙГ, 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 20.6 ДАХЬ ХЭСГИЙН “СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО УГ МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВСНААС ХОЙШ ГУРАВ ХОНОГИЙН ДОТОР УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ:” ГЭСНИЙГ, 20.6.2 ДАХЬ ЗААЛТЫН “, ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА БОЛОН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН БАРИВЧЛАГДСАН” ГЭСНИЙГ, 20.7 ДУГААР ЗҮЙЛИЙН “, 20.6.8” ГЭСНИЙГ, 20.9.3 ДАХЬ ЗААЛТЫН “, ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ДУГААР” ГЭСНИЙГ, 29 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 29.4 ДЭХ ХЭСГИЙН “ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ТУХАЙД ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ӨМНӨ, ЭЭЛЖИТ БУС, НӨХӨН СОНГУУЛИЙН ТУХАЙД” ГЭСНИЙГ, 35 ДУГААР ЗҮЙЛИЙН 35.2.1 ДЭХ ЗААЛТЫН “СААТУУЛАХ, АЛБАДАН СААТУУЛАХ,” ГЭСНИЙГ, 46 ДУГААР ЗҮЙЛИЙН 46.17 ДАХЬ ХЭСГИЙН “ТАЛААРХ” ГЭСНИЙГ, 48 ДУГААР ЗҮЙЛИЙН 48.5 ДАХЬ ХЭСГИЙН “СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД НЬ СОНГУУЛИЙН” ГЭСНИЙГ, 54 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 54.2 ДАХЬ ХЭСГИЙН “НАМ, ЭВСЭЛД, ЭСХҮЛ НЭР ДЭВШИГЧИД ЗАРДЛЫН ДАНС НЭЭСЭН ӨДРӨӨС ХОЙШ” ГЭСНИЙГ, 69 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 69.1 ДЭХ ХЭСГИЙН “СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДӨР” ГЭСНИЙГ, 71 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 71.15 ДАХЬ ХЭСГИЙН “ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХЭЭР СОНГОГДСОН ХЭСГИЙН ХОРОО” ГЭСНИЙГ ТУС ТУС ХАССУГАЙ.

6 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4.2 ДАХЬ ХЭСЭГ, 21 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 21.4 ДЭХ ХЭСЭГ, 26 ДУГААР ЗҮЙЛИЙН 26.3.3, 23.3.4, 26.3.5, 26.3.6 ДАХЬ ЗААЛТ, 26.4.3, 26.4.4, 26.4.5, 26.4.6 ДАХЬ ЗААЛТ, 27 ДУГААР ЗҮЙЛИЙН 27.1.2, 27.1.3 ДАХЬ ЗААЛТ, 27.7, 27.7.1, 27.7.2, 27.7.3, 27.7.4, 27.8, 32 ДУГААР ЗҮЙЛИЙН 32.3.9 ДЭХ ЗААЛТ, 34 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 34.1.1 ДЭХ ЗААЛТ, 63 ДУГААР ЗҮЙЛИЙН 63.6.2 ДАХЬ ЗААЛТЫГ ТУС ТУС ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСУГАЙ.

7 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН “5.2, 5.3, 5.4, 5.5” ДАХЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ “5.3, 5.4, 5.5, 5.6” ГЭЖ, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН “9.3, 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10” ДАХЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ “9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10, 9.11” ГЭЖ, 10 ДУГААР ЗҮЙЛИЙН “10.1.14, 10.1.15” ДАХЬ ЗААЛТЫН ДУГААРЫГ “10.1.15, 10.1.16” ГЭЖ, 12 ДУГААР ЗҮЙЛИЙН “12.2, 12.3, 12.4, 12.5” ДАХЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ “12.3, 12.4, 12.5, 12.6” ГЭЖ, 14 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН “14.5, 14.6, 14.7, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13, 14.14, 14.15, 14.16, 14.17, 14.18, 14.19” ДЭХ ХЭСГИЙН ДУГААРЫГ “14.7, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13, 14.14, 14.15, 14.16, 14.17, 14.18, 14.19, 14.20, 14.21” ГЭЖ, 20 ДУГААР ЗҮЙЛИЙН “20.12, 20.13” ДАХЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ “20.14, 20.15” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН “20.14, 20.15, 20.16, 20.17” ДАХЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ “20.17, 20.18, 20.19, 20.20” ГЭЖ, 48 ДУГААР ЗҮЙЛИЙН “48.10, 48.11, 48.12, 48.13, 48.14” ДЭХ ХЭСГИЙН ДУГААРЫГ ЗҮЙЛИЙН “48.11, 48.12, 48.13, 48.14, 48.15” ГЭЖ, 71 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН “71.11, 71.12, 71.13, 71.14, 71.15, 71.16, 71.17, 71.18” ДАХЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ ““71.12, 71.13, 71.14, 71.15, 71.16, 71.17, 71.18, 71.19” ГЭЖ, “74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН “74.3, 74.4” ДЭХ ХЭСГИЙН ДУГААРЫГ “74.4, 74.5” ГЭЖ, 77 ДУГААР ЗҮЙЛИЙН “77.2, 77.3, 77.4” ДЭХ ХЭСГИЙН ДУГААРЫГ “77.3, 77.4, 77.5” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
8. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
9. Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
10. Эцсийн хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооноос бэлтгэсэн талаарх танилцуулга
11. Эцсийн хэлэлцүүлэг -Төслийн эцсийн хувилбар
12. Эцэслэн батлах -Эцэслэн батлуулах төслийн хувилбар

Төслийн хэрэглэгчид

Э. Баттогтох

Н. ЭНХБОЛД

Initiator of the draft law
Э. Баттогтох

Т. ДОРЖХАНД

Initiator of the draft law
Э. Баттогтох

Л. МӨНХБААТАР

Initiator of the draft law
Э. Баттогтох

Д. ТОГТОХСҮРЭН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх