31.6.1.халдварт өвчнөөр тайван бус нутгийн мал, тэдгээрийн байр, хашаа хороо, ус, бэлчээр, өвс тэжээлд болон малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, худалдах явцад мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэг, шинжилгээ хийлгэсэн эсэхэд шалгалт хийх;
31.6.2.мал, амьтны халдварт өвчин тараах, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй мал, амьтныг зах зээлд нийлүүлэхийг хориглох, хорио цээрийн хяналтад оруулах, шаардлагатай тохиолдолд устгах;
31.6.3.мал, амьтны халдварт өвчин тараах, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд зах зээлд нийлүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг таслан зогсоох, шаардлагатай тохиолдолд татан авч халдваргүйтгэл хийх, эсхүл устгах;
31.6.4.мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байранд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, эм, биобэлдмэл хадгалах, борлуулах, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, боловсруулах, хадгалахыг таслан зогсоох;
31.6.5.мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхлэх, мал, амьтны эм, тэжээл, тэжээлийн нэмэлт, мал эмнэлгийн хэрэгсэл, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хадгалах, худалдах үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
31.6.6.малын эм, биобэлдмэл, өвчин үүсгэгч болон бүтээгдэхүүний омог, эмийн түүхий эдийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, худалдах, хэрэглэх, эмийн жор бичих, мал, амьтны тэжээлийн нэмэлтийг улсын бүртгэлд бүртгэх, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл олон улсын хэрэглээнээс хасагдсан тэжээлийн нэмэлтийг зах зээлээс эгүүлэн татах явцад хяналт тавих, дүгнэлт гаргах;
31.6.7.мал эмнэлгийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэл хөтлөлт, баяжилт хийсэн байдлыг хянан шалгах;
31.6.8.мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах;
31.6.9.мал, амьтны эм, мал эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл, мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлт импортлох энгийн зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах үндэслэл, дүгнэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;
31.6.10.малын эмчийн мэргэжлийн итгэмжлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах үндэслэл, дүгнэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;
31.6.11.мал эмнэлгийн үйл ажиллагаанд мөрдөх стандарт, техникийн зохицуулалт, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих;
31.6.12.мал эмнэлгийн ажил, үйлчилгээний төлөвлөлт, гүйцэтгэлд удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийх;